Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ж.Баасанжаргал: Өв, уламжлалаа хадгалсан бүтээлүүдээ дэлхийд гаргана

Нийтэлсэн

“Уран брэнд”-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, гоёл чимэглэлийн дизайнер  Ж.Баасанжаргалыг энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа  урьж ярилцлаа.

-Дэлхийд өрсөлдөхүйц  “Уран” брэндийг гарга­лаа. Бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бол?

-Энэ  бизнесийг эрхлээд 14 жил болж байна. Анх арван мянган төгрөгөөр 100 ширхэг усан болор авч ганц хоёр ээмэг, бөгж  хийсэн. Усан болор маш жижиг 0.4 мм хэмжээтэй. Хийсэн зүйл маань хүмүүсийн сонирхолд нийцэж амархан зарагдаж байсан. Түүндээ урамшиж бага ч гэсэн тэр мөнгөө өөр зүйлд үрэлгүй зөвхөн материалаа авдаг байсан. Тэгээд хийсэн зүйлээ борлуулахаар  хөдөө аймгуудаар явж эхэлсэн. Хамгийн гол нь малчин эмэгтэйчүүд миний хийсэн гоёл чимэглэлээр гоёосой гэж хүссэн.  Учир нь тэр үед эртний хээ, угалзаар урласан ээмэг, бөгж, зүүлт, толгойн гоёл зэргийг хөдөөний хүүхнүүд ихэд сонирхдог байсан юм. Ялангуяа баяр, наадмын үеэр дээлэндээ тохируулж зүүх гэж их авдаг байв. Түүнчлэн миний хэтийн мөрөөдөл нүүдэлчин соёл ахуйтайгаа салшгүй холбоотой үндэсний хээ, угалзыг гоёл чимэглэлийн урлалаар орчин үеийн загварт оруулж зөвхөн дээлэн дээр биш европ хувцсан  дээр ч зохицдог байхаар урлаж дэлхийд брэнд болгоно гэж боддог байсан. Ингэхийн тулд  нүүдэлчин соёл ахуйгаа судлах шаардлага  байсан учраас өөрийхөө хийсэн ээмэг,  бөгж , зүүлтээ цүнхлээд явдаг байсан. Нэг аймаг суманд хэд хэдэн удаа очиж байсан. Заримдаа нэг аймаг суманд 7-10 ч хононо. Тэдний захиалгаар газар дээр нь хийж өгдөг байсан. Эхлээд нэг жижиг дугуй тосны хайрцагт хэдхэн  чулуугаа хийгээд явдаг байсан бол сүүлдээ том  дөрвөлжин хайрцагтай болсон. Бизнес маань амжилттай болоод эхлэнгүүт нэг явалтад дөрвөн том цүнх дүүрэн чулуу, бэлэн гоёл чимэглэл авч явна. Харин одоо өөрийн гэсэн ажлын байртай. “Uran brend”, “Uran jewelry” ,“ Uran gar” гэсэн гурван брэнд гаргаж нэрийн гурван дэлгүүртэй болж өргөжсөн. Компаниа дөрвөн хүнтэй байгуулж байсан бол одоо 20 орчим ажилтантай болсон. Манай чулуу цэвэр байгалийн гаралтай чанартай. Тайланд,  Япон, Солонгос зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцохдоо чулууны  харилцагч нараа сонгодог. Тэд манай захиалгын дагуу нийлүүлдэг. Эх орныхоо үнэт чулуугаар бас урлаж байна. Манай ээж гар урлал хийдэг хөдөлмөрч хүн байсан. Ээжийн маань нөлөө бас байсан. Хүний хийж байгааг хэдэн цагаар ч хамаагүй тасралтгүй харж байгаад гэртээ эргэж ирээд яг түүнийх нь дагуу хийдэг байсан. Би өөрийгөө  гарын уртай гэж хэлэхгүй. Гэхдээ хүн сэтгэлээсээ хүсээд уйгагүй хийгээд байхад  аяндаа чаддаг болдог. Манайд  залуу хүүхдүүд сурах гэж их ирдэг. Зарим нь ганц хоёр ирээд алга болдог. Харин уйгагүй хийгээд яваад байгаа нь сурдаг. Эв дүйтэй, хичээл зүтгэлтэй байхад заавал дархан , гарын уртай байх шаардлагагүй.  Миний урласан бүхэн хүмүүсийн сонирхолд нийцээд байх тусам хүн урамшдаг. 2007 онд залуу байсан болохоор ч тэр үү, мөнгө маань өсөөд ирэхээр тэр үү,  урамшиж гурван тэрбум төгрөгтэй болно гэж мөрөөдөөд гэрийнхээ ханан дээр бичиж түүнийгээ  өглөө бүр хардаг байв. Тэгсэн одоо тэр мөрөөдөл маань биелчихсэн бололтой.

-Үндэсний өв уламжлалыг хадгалсан брэндийг дэлхийд  гаргана гэсэн мөрөөдөлдөө хүрч чадсан уу?

-Анх URAN гоёл чимэглэлийн брэнд нь монголчуудын эрт үеэс гоёл чимэглэл, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн хээ угалз бэлэгдэл, байгалийн чулуу  үнэт метал, дарханы ухааныг дэлхийд таниулж, дэлхийн гоёл чимэглэлийн түүхий эд, загварын хандлага, өнөө үеийн хэрэглэгчдийн хэв маяг, хэрэглээнд нийцүүлэн дахин давтагдашгүй загварын гоёл, чимэглэлийг урлах зорилготой байсан тэр зорилго руугаа дөхөж л явна. Бид олон улсад болдог гоёл чимэглэлийн загварын үзэсгэлэнд жил бүр оролцож байна. Манай бүтээгдэхүүнийг гадны хэрэглэгчид их худалдаж авдаг.  Бусад орныхон ихэд сонирхож байсан. Монгол хээ угалз бүхэн хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, бэлэгшээдэг.  Манай компани  нийгмийн хариуцлагатай бизнес хийдэг гэж хэлж болно. Монголчуудын дунд үндэсний онцлог хэв шинжийг хадгалсан, нүүдэлчдийн ахуй соёлын өвөрмөц хэв шинжийг тусгасан хээ угалз, чимэглэлүүд эртнээс өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Энэхүү өв соёлыг хайрлаж, хамгаалан өнөө болон хойч үедээ уламжлуулан үлдээх нь бидний үүрэг.  Хээ угалз бол сав, шим ертөнцийн юмс үзэгдлийн үүсэл, мөн чанар, утга учрыг дохиолсон тэмдэгт дүрслэл юм.

Хээ угалз бүхэн амьдрлын хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, хэрсүү далд ухаанаар ёгтлон бэлэгшээсэн байдаг. Иймээс хээг бат бөх байх, хайрлан хамгаалах, өнөр өтгөн амьдрах, баян тансаг аж төрөх, өлзий хутаг орших, урт насалж өнө удаан жаргах, сонор соргог байх, алдар суугаа өргөж явах зэрэг утга бэлгэдлээр ялган гоёл чимэглэл хэлбэрээр ард түмэндээ хүргэхийг бид зорин ажилладаг.

“URAN хээ” нь голын зоосон болон таван нүдэн хээ нь дөрвөн зүгээс ирэх аюулаас хамгаалах  өсөж арвижих, элбэг, баян гэсэн утгатай бөгөөд өгөөмөр баян, саруул тунгалаг байхыг бэлгэднэ. Гаднах хүрээ хээ нь уран, чамин, ганган, хээнцэрийг илэрхийлнэ. Зүүсэн эзэндээ “Элбэг хангалуун, хээнцэр ганган” амьдралыг бэлгэдэхийг, ерөөж гоёлуудаа  хичээнгүйлэн урлахыг хичээдэг. Зүүсэн эзэндээ элбэг хангалуун, хээнцэр ганган амьдралыг бэлгэддэг . URAN хээ бүхий URAN jewelry загварууд нь ажил хэрэгч, чөлөөт, өдөр тутам, гоёлын, үндэсний бүхий л хувцсанд төгс зохицно. Түүнчлэн гоёл гэхээс илүүтэй  хүний эрүүл мэндэд, эерэг сайхан бүхнийг үнэт чулуу, эрдэнийн шигтгээ өгдөг гэдэг. Тиймээс хуурамч чулуу хүнд өгөх нь зүүсэн хүнд ч нэмэргүй, өгсөн хүний  буян заяад ч муу.

– Корона вирусын хорио дэглэмээс шалтгаалж   аж ахуй нэгжүүдийн бизнест  хүнд тусч байна. Танайх энэ үеийг хэрхэн даван туулж  байна вэ?

– Гоёл чимэглэлийн бизнесийг заавал оффист хийх шаардлагагүй гэрээсээ хийж болдог. Коронатай  үед импортоос хараат бизнесүүд зогсож зарим газрууд хаалгаа барьж, ажилчидаа цомхотгож байгаа бол манай бизнес ид цэцэглэж байна. Манай пэйж хуудасны хандалт, зочлогчдын тоо эрс нэмэгдсэн. Шинэ загварууд олныг гаргаж  худалдан авагч, хэрэглэгчдийн тоо ч өмнөхөөс өссөн. Манайх нэг ч ажилчин халаагүй. Харин ч урлаачаа нэмэгдүүлж одоогоор байнгын 15, гэрээсээ 5-6 хүн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, гоёл чимэглэл нь зөвхөн гоёлд гэхээс илүүтэй хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байхыг чухалчилдаг. Тухайлбал манай шинэ загвар “ Уран хээ” брэндийг зүүсэн хүн  нүнжигтэй, эрч хүчтэй, цог золбоотой харагддаг. Алтан үстэй чулуу нь бизнесийг өргөжүүлж амжилттай, үнэ цэнэтэй  явахад нөлөө үзүүлдэг гэх мэт 30 гаруй төрлийн  байгалийн чулуугаар урладаг. Бүгд өөрийн гэсэн бэлэгдэлтэй,анагаах увидастай.

Мөн монголчууд эрт дээр үеэс зэс аяга, зэс эдлэлийг хэрэглэсээр ирсэн. Зэс нь ходоодонд сайн,  биеэс  хорт бодисыг зайлуулдаг гэдэг. Харин зэсийг харлачихдаг гээд зэсээр хийсэн зүйлээс хэрэглэгч татгалзаад байсан. Тэгвэл манайх зэс голтой алт болон  мөнгөөр бүрж бүх гоёл чимэглэлээ хийдэг. Ингэснээр Солонгос, Япон монет шиг харагддаг. Хэрэглэгчдэд  маш таалагддаг. Үнийн хувьд Монголынхоо зах зээлийг судалж тогтоодог.  Нөгөөтэйгүүр өмнө авсан чимэглэлээ загварыг өөрчлүүлж, түгжээ зэргийг нь солиулж болдог. Түүнчлэн чихний нүхний байрлалд нь тааруулж ээмгийг унждаг, шигтгэдэг зэргээр хийж өгдөг.

– Цаашдын хийхээр төлөвлөж байгаа ажил зөндөө байгаа байх сонирхуулаач?

– Манайх бүх аймагт борлуулагчтай. Түүгээрээ дамжуулан борлуулалтаа хийдэг. Энэ чиглэлийн бизнес хийдэг хүмүүсийг нэгтгэж нэг том үйлдвэртэй болж ажлын байрыг нэмэгдүүлэх юмсан гэж боддог. Энэ салбарыг дэмждэг төрийн байгууллага бараг байхгүй. Гэтэл зах зээл, орон зай нь хангалттай байна.  Магадгүй төрөөс бодлоготойгоор дэмжвэл ажлын байр хангалттай бий болгох салбар. Сургалт нэг хэсэг явуулж байгаад ажлаа хүчрэхгүй болохоор түр зогсоосон. Би банкнаас нэг ч удаа зээл авч байгаагүй. Харин 2010 онд хоёр сая төгрөгийн зээл авах гэж хорь гаруй цаас бүрдүүлсэн. Гэтэл гурван сарын хугацаанд маш өндөр хүүтэй эргүүлээд төлнө  гэхээр нь больсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.13  ЛХАГВА № 94 (6319)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа