Бидэнтэй нэгд

Covid-19

COVID-19-тэй холбоотой хүүхдэд эрхтэн системийн үрэвсэлт өвчин гарч байж болзошгүйг эмч нарт анхаарууллаа

Нийтэлсэн

COVID-19-тэй холбоотой хүүхдэд эрхтэн системийн үрэвсэлт өвчин гарч байж болзошгүйг эмч нарт анхаарууллаа

 

АНУ-ын Өвчнийн хяналт, сэргийлэлтийн төвөөс COVID-19 халдвартай холбоотойгоор гарч байж болзошгүй хүүхдийн өвчлөлийн талаар эмч нарт хандаж анхааруулга, зөвлөмж өгсөн байна. Кавасаки өвчний хам шинжийн үрэвсэл АНУ-ын 18 муж улсад бүртгэгджээ. Хүүхдийн олон эрхтэн системийн үрэвслийн хам шинжийн талаар АНУ-ын эрдэмтэд судалгаа хийж байна. Судалгаанд 150 гаруй хүүхэд хамрагджээ.

1. Шинэ Зеланд улсад Ковид-19-ийн анхны тохиолдол 3-р сарын 23-нд гарснаас хойш нэг сарын дотор 1500 болж, 20 хүн нас баржээ. Отагогийн их сургуулийн профессор Майкл Бэйкерийн үзэж байгаагаар энэ цагаас хойш шуурхай хариу арга хэмжээ авсны үр дүнд хоёр сарын хугацаанд 102 тохиолдол нэмэгдсэн ч дахин нас баралт гараагүй байна. Тус улс нь сургууль, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг хаах, хөл хорио яаралтай тогтоох, аялал жуулчлалын хатуу хязгаарлалт тавих, хил хаах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж богино хугацаанд тархалтыг хяналтандаа авч чадсан байна. 5 сая хүн амтай улсын 150.000 гаруй эрсдэлт бүлгийн хүн амыг шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн, иргэдэд бодит мэдээлэл өгч, нөхцөл байдлыг зөв үнэлж олон нийтийн итгэлийг хүлээсэн нь үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн байна. Шинэ Зеланд улс халдварын тархалтыг хяналтандаа авсан ч энэ нь коронавирусыг ялан дийлсэн гэсэн үг биш. Зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Тиймээс тусгаарлах, ажиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Тус улс хязгаарлалтаа сулруулах явцад зарим худалдаа үйлчилгээний байгууллага хүний бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байгаа тул албаныхан сонор сэрэмжтэй байхыг сануулжээ. “Бид хэдэн долоо хоногийн турш амжилттай байна. Халдварыг ялан дийлэхэд ч ойрхон байна. Гэсэн хэдий ч барианд хүрэх болоогүй байна” гэж Окландын их сургуулийн микробиологич Уайлс мэдэгджээ.

2. Лондонгийн Эвелина хүүхдийн эмнэлэгт 4-р сарын дундуур өмнө нь тохиолдож байгаагүй шинж тэмдэг бүхий найман хүүхэд яаралтай тусламж авчээ. Эдгээр хүүхдүүдэд Кавасаки өвчинтэй төстэй шокын хам шинж, 38-40 хэм халуурах, хувьсах тууралт, нүдний салст улайх, хавагнах, ходоод, гэдэс хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрч байжээ. Бүх хүүхдэд Ковид-19 илрээгүй боловч 4-6 өдрийн дараа 2 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус эмнэлэгт 7 хоногийн дараа 20 гаруй дээрх шинж тэмдэг бүхий хүүхэд ирсэн бөгөөд 10 хүүхдэд Ковид-19-ийн эсрэг бие илэрчээ. 3. Нью-Йорк хотод Ковид-19-ийн улмаас амьсгалын аппарат шаардлагатай хүмүүсийн 40%, Францад өвчтнүүдийн 90% нь хэт таргалалттай байсан байна. Цээж, ходоодны хэсгийн их хэмжээний өөхлөлт амьсгалахад хүндрэл учруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлдгээс илүүдэл жинтэй хүн коронавируст халдвараар нас барах магадлал өндөр байгааг тодорхойлжээ. 4. Нью-Йорк хотын Синай эмнэлгийн зүрх судасны тасгийн ерөнхий эмч Дэвид Рейч коронавирус нь зүрх судсыг гэмтээн, зүрхний булчинг сулруулснаар хэм алдалт үүсгэж, зүрхний дутагдалд оруулж байгааг ажиглажээ. Түүнчлэн биеийн бүх хэсгийн судсыг үрэвсүүлж, цусны бүлэгнэл үүсгэж байгаа талаар дурьджээ. Уг хүндрэл ахмад настнуудад илүү тохиолдоно гэж байсан ч 73 хүүхдэд зүрхний шигдээс илэрч, 3 хүүхэд нас баржээ. 5. Бээжингийн их сургуулийн судлаачид Ковид-19-ийн эдгэрсэн өвчтний 5-15 хувьд нь вирус дахин илрүүлжээ. Эерэг гарсан ихэнх тохиолдолдуудад шинж тэмдэг илрээгүй бөгөөд шалтгааныг нарийвчлан тодруулах нэмэлт судалгаа хийж байна. 6. Коронавирус хүний биед орохдоо ACE2 ба TMPRSS2 уургуудын тусламжтай эсэд нэвтэрч улмаар судасны ханыг (эндотел) нэвтлэн цусаар дамжин биеийн бүх эрхтэнд хүрдэг. Энэ нь Ковид-19 зөвхөн амьсгалын замаар тогтохгүй олон эрхтэнд нөлөөлдөг болохыг баталж байна. Вирус бүдүүн гэдэс, уушги гэмтээж байсан бол Цюрихийн их сургуулийн судлаачдийн хийсэн судалгаагаар зүрх, давсаг, нойр булчирхай, бөөр, хамар, нүд, тархийг өвчлүүлж байгааг тодорхойлжээ. Мөн Луизиана мужийн Шревепорт их сургуулийн вирус судлаач Ковид-19-ийн улмаас нас барсан өвчтнүүдийн эд эсийн дээжээс вирусийн уураг илрүүлж аль эрхтэн анх халдвар авсан болох, вирус хаанаас хаашаа чиглэж байгааг тодорхойлох боломжтой гэжээ.

3. Ковид-19 өвчний тархалтад цаг агаарын болон газарзүйн байршил хамааралгүй болохыг БНХАУ-ын эрдэмтэд мөн тогтоосон байна. Уг өвчин жилийн дөрвөн улиралд цаг агаарын халуун хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой бөгөөд дэлхийн 144 улс, бүс нутагт Ковид-19-өөр өвдсөн 370 мянган хүнийг хамруулсан судалгаанд үндэслэн энэ дүгнэлтийг хийсэн байна. Харин хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь үр дүнтэй нөлөө үзүүлж байгааг онцолжээ. 8. БНХАУ-ын Ухань хотын 2 эмнэлгийн агаарын чанарын үзүүлэлтэд хийсэн судалгаагаар коронавирус эмнэлгийн дотоод орчны агаарт хадгалагдах эрсдэл өндөр гэдгийг тогтоож, дараах үр дүн гарсан байна: a. Хамгаалалтын хувцас тайлах өрөө – Маш өндөр b. Ариун цэврийн өрөө – Өндөр c. Эмнэлгийн задгай хэсэг – Дунд d. Өвчтөний өрөөнд – Бага Судлаачид халдваргүйжүүлэлтийг тухай бүр чанартай хийх, хамгаалалтын хувцас тайлах өрөөнд халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа