Бидэнтэй нэгд

Covid-19

Евгений Касперский: Ертөнцийг аврахыг хүсч байна

Нийтэлсэн

“COVID-19”, вакцин, “Zoom”, кибер хорт үйлдэл болон нууцлалын онол зэргийн тухай Евгений Касперскийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

 

Түрүүч нь http://www.zms.mn/a/79144

 

-Коронавирус танд ажил нэмсэн үү?

– Багасаагүй нь л лав. Кибер хамгаалалтын хэрэгцээ хаашаа ч алга болоогүй. Цар тахлаас болоод хямраагүй бизнесүүд бас бий. Интернэт холбоо ажиллуулдаг компани одоо ид ачаалалтай байна. Кибер гэмт хэрэг идэвхжсэн, харин манай “Лаборатори” хэрэглэгчдийн ашиг сонирхлын харуул манаанд зогсч байна.

Өнөөгийн амаргүй нөхцөл байдалд нэлээд тогтвортой ажиллаж байгаа бизнесийн нэг нь бид байх гэж бодож байна.

Хүмүүсийг халах биш, харин шинээр ажилд авч байгаа гэдгийг хэлэхэд хангалттай. Сүүлийн саруудад нэг л нууцлаг байдлаар горилогчдын хандлагын тоо гурав дахин буурсан байна. Хүмүүс эргэн тойрондоо юу болж байгааг огт анхаарахгүй сүүл, чихээ хавчаад томоотой гэгч нь сууж байгаа юм байх даа. Тоогүй. Одоо бол өндөр цалинтай сайн ажил олж болохоор байна.

-Хэнийг та хайж байгаа юм бэ?

-Гол төлөв манай RnD-д ажиллах боловсруулалт хийдэг хүмүүсийг. Программист, аналитикууд ч биш, харин хортой кодуудыг таних чадвартай маш нарийн алгоритм зохиох математикчид хэрэгтэй байна.

-Кибер гэмт хэрэг танд юугаар хариу барьдаг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг муу тал руугаа газар авахад цар тахал үндсэндээ бараг нөлөөлөөгүй. Ийм гэмт хэргийн гаралт нэмэгдээгүй гэдэг утгаар шүү дээ. Хакерууд урьд нь ч ялгаагүй гол төлөв гэртээ суугаад зайнаас ажилладаг байсан.

-Одоо юу болж байна?

-Олон улс оронд тогтоосон өөрийгөө тусгаарлах, хөл хорионы дэглэмийн улмаас кибер гэмт хэрэгтнүүд олзны араас улам илүү улайран хөөцөлдөх болж, илүү их хөдөлмөрлөж байна.

Хортой үйлдэл агуулсан байх сэжигтэй хэдэн сая файлуудыг өдөр бүр бид замаас нь барьж авч байна. Дээр нь нэмээд урьд өмнө нь бидэнтэй огт таарч байгаагүй 300 мянга гаруй хортой загваруудыг өдөр бүр илрүүлж байна.

Яггүй тоо байгаа биз?

-Үнэхээр маш том тоо.

Дата төвүүд анализ хийж, тоо тоомшгүй мэдээлэлд автоматаар боловсруулалт хийж байна. Бидний харж байгаагаар сүлжээн дэх хортой шинэ файлын тоо хэмжээ ойролцоогоор 10 хувь өссөн. Энэ бол нэгдүгээрт.

Хоёрдугаарт, манай бүтээгдэхүүнүүд янз бүрийн эгзэгтэй нөхцөлд хэрхэн ажиллаж байгаа талаарх статистикийг “Лаборатори” цуглуулж байна. Тухайлбал, дэлхий даяар вэб хуудсаар орох тоо дөрөвний нэгээр (хорин таван хувь) нэмэгдсэн байна.

-Ажиллана гэдэг нь вирус эсэргүүцэгчийн өгч байгаа түгшүүрийн дохио гэсэн үг үү?

-Тийм ээ, аюулгүй байдлын систем холбогдоно. Энд хоёр хүчин зүйл бий. Мэдээж, хүмүүс ихэнх цагийг гэртээ сууж интернэтэд орж, заримдаа огт хэрэггүй зүйл рүү тэмүүлдэг.

Өсөлтийн энэ 25 хувь гэдэг эмнэлгийнхээр авч үзвэл дундаж температур. Нөхцөл байдал улс орон бүрээр харилцан адилгүй. Тухайлбал, Өмнөд Африкт сүлжээнд халдах явдал арав дахин илүү тохиолддог. Кибер гэмт хэрэг давшиж байна, харин бид урьдынхыг бодвол интернэтийн үйлчилгээнээс хавьгүй их хамааралтай болж байна.

Хортой файл нэг бүрийг хэрэглэх тоогоор кибер халдлагын тоо нэмэгдэж байгааг бодож үзээрэй. Би 300 мянган хортой шинэ файлын тухай ярьсан, тэдгээрийг тус бүрийг нь хэдэн зуун удаа хэрэглэж болно шүү дээ!

© “Касперскийн лаборатори” хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн алба

-Бас дахиад нэг цар тахал. Кибер?

-Цаг зуурын үзэгдэл байх гэж бодож байна, бүх юм болдгоороо болж өнгөрөөд, аяндаа дахин сэргэж, амьдрал хэвийн байдалд эргэж орно. Кибер ертөнц ч мөн ялгаагүй.

-Эргэн тойронд болж байгаа бүхнийг та түр зуурын гэж бодож байна уу?

-Энэ бол хүн төрөлхтний туулж байгаа анхны халдвар биш, бас хамгийн айхтар нь ч бас биш. Өнөөгийн нөхцөл байдлыг испани ханиадтай зүйрлэх аргагүй, тэр үед Дэлхийн нэгдүгээр дайн болж байсан. Харин COVID-19-ийг Хонконгийн ханиадтай харьцуулах бүрэн боломжтой.

Ер нь 50 жил тутамд бид ямар нэгэн халдварт өртөж байгаа нь сонирхолтой. Улирлын ханиад, вирусын гаралтай амьсгалын замын хурц халдвар үе үе гарч, алга болж л байдаг, гэхдээ хагас зуун жилд нэг удаа гоц халдвар гарах юм. Энэ удаагийнх дэндүү хорлонтой гай түйтгэр болж байна…

Олон улс оронд хэдэн сая хүн өвчилж, хэдэн арван мянгаараа нас барж байсан 1968 – 1969 оны хонконгийн ханиадыг аваад үзье. Дэлхий ертөнцийг өөрчилсөн үү? Огт үгүй. Найтаалгаад, ханиагаад, “Юу болов оо?” гэцгээгээд өнгөрсөн. Тэгээд цааш явцгаасан.

Одоо ч мөн ялгаагүй ийм л маягаар болж өнгөрнө гэж бодож байна. Тийм ээ, эдийн засгийн глобал хямралаас зугтах аргагүй, аль эртнээс л ярьж байсан, харин одоо коронавирус рүү бүх бурууг чихэх байх.

-Нууцлалын онолд та итгэдэг үү?

-Иймэрхүү дэл сул таамаг яриаг каспер судлал (касперологи – [конспироло́гия]) гэж нэрлэе. Эхний үед “а” үсэг оруулаад.

Мэдээж, энэ бол бодит байдалтай ямар ч хамааралгүй зүйл.

Цар тахал бодож байсан олон төлөвлөгөөг нураасан гэдэг бол өөр асуудал. Би сар гаруй ийш тийшээ явалгүй, юу ч хийхгүй зүв зүгээр шахуу сууж байна. Ийм нөхцөл байдал надад сүүлийн хорин жилд анх удаа тохиож байх шиг байна.

Гуравдугаар сард дэлхийг тойрно гэж бодож байлаа. Бөмбөрцгийг бүтэн тойрох ийм урт хугацааны томилолт миний амьдралд өмнө нь есөн удаа байсан. Энэ удаа тэгш ойн аялал болно гэж бодож байсан ч хойшлуулахаас өөр арга алга.

Гэхдээ энэ бол жижиг асуудал. Дэлхийн өнцөг булан бүрээс шинжээчдийг цуглуулж, аюулгүй байдлын асуудлаар жилдээ ганц удаа зохион байгуулдаг Security Analyst Summit-ыг өөрчилсөн маань харин тоогүй. Өмнөх он жилүүдэд энэ бага хурлыг бид Канкунаас Сингапур хүртэл янз бүрийн газар оронд хийж байсан.

Энэ удаа Барселонд явуулахаар төлөвлөж байсан ч, эцэстээ интернэтээр онлайн горимоор явуулсан. Олон хүн оролцсон, сонирхолтой илтгэлүүд ч их байсан. Бүх зүйл шив шинэхэн, орчин үеийн байсан хэдий ч хүн хоорондын амьд харилцаа бол мэдээлэл дамжуулах юугаар ч орлуулшгүй үр дүнтэй хэрэгсэл гэдгийг би ойлгож байна.

Хязгаарлалт, хөл хорио тавигдахаар бүх хурал, үзэсгэлэн, уулзалт урьдын адил биет байдлаар явагдана.

Нөгөө талаас, бид бүгдээрээ онлайнаар ажиллаж сурч, шинэ туршлага эзэмшиж байгаагаа чамлавал алдас болно. Өөрийгөө тусгаарлах байдлаас гарсны дараа ачаалал хоёр дахин нэмэгдэнэ.

Маш тодорхой жишээ. Сүлжээгээр явуулахаас өөр аргагүй болсон аюулгүй байдлын хурлын талаар би танд ярилаа. Бид бодож тунгааж байгаад цаашдаа ийм хурлыг жилд нэг биш, харин хоёр удаа… онлайнаар болон биетээр явуулж байхаар шийдсэн. Аль аль нь маш сайн хувилбар!

Тийм болохоор дэлхий буцаад хэвийн болно. Энэ бол гарцаагүй. Шинээр ажиллах чадвар харин бидэнд үр дүн болж үлдэнэ.

-Тэгвэл сөрөг зүйлүүд? Хажуугийнхаа дэлгүүр орохын тулд авдаг энэ бүх QR – код, цахим зөвшөөрөл… Иргэдээ хавтгайруулан хянаж шалгах нь төрд таалагдаж болох юм. Гэхдээ хүн нэг бүрийн хувийн орон зай, аюулгүй байдалд үзүүлж байгаа шууд аюул занал биш үү?

– Энэ асуултыг өөртөө тавиад одоохондоо хариулж чадаагүй л байна.

Яаж өөрийгөө хамгаалах вэ. Үйлчлүүлэхгүй, зөвшөөрөл авахгүй, хаашаа ч хөдлөхгүй гэртээ суух…

Энэ бол зохистой хувилбар биш гэдэг нь ойлгомжтой. Коронавирусын нөхцөл байдал жигдрэхээр хавтгайруулан хянах хэрэгцээ шаардлага алга болно.

Зарим улс орон эхнээсээ арай өөрөөр зохион байгуулсан. Сингапурт зүй ёсыг илүү сайн баримталсан. Тэнд ухаалаг бүх утсанд тусгай хавсралт суулгасан боловч төрөөс мэдээллийг заавал цуглуулах албагүй, нөхцөл байдлаас хамаарч хүн өөрөө сайн дураар шийдвэр гаргана.

Өөр нэг чухал зүйл. Эрсдэл зөвхөн хавтгайруулан хянах нь төрд таалагдах гэдэгт байгаа юм биш. Иргэдийг нэмэлтээр ажиглах системд хувийн маш олон компани оролцож байна. Тэд цуглуулсан мэдээллээ мөнгөжүүлэх санаархал гаргаж болно. Энэ бол харин ноцтой аюул.

Үнэндээ энэ бол ойлгомжтой, гэхдээ маш олон үе давхрагатай асуудал.

– Евгений, та өөртөө цахим зөвшөөрөл (үнэмлэх) авсан уу?

– Мэдээж. Шаардлага гарсан үед ажилдаа ирж, очиход хэрэг болно. Паспортанд маань QR кодтой хэвлэсэн бичиг цаас бий.

Би бусадтай л адилхан шүү дээ. Амьдрал дээр өөрөө хийж гүйцэтгэхэд харин би арай илүү азтай байж болох юм.

– Евгений, таныг вирус судлаач гэж нэрлэж болох уу?

– Хэтрүүлсэн болно. Ер нь би зөвхөн компьютерийн хортой зүйлийг л эрхлэн судлаж байгаа хүн, тэр бүхэн чинь байгалийн бий болгож байгаагаас хавьгүй бага төвөг чирэгдэлтэй эд шүү дээ. Хортой зүйлийн эсрэг юм бүтээх гэж хөлсөө гартал ажиллах хэрэг гардаг, гэхдээ программчилсан зүйл гэдэг хавьгүй энгийн л дээ.

“Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёонд би маш дургүй.

– Яагаад?

-Гараар бүтээсэн аливаа зүйлээс шумуулын оюун ухаан илүү нарийн.

– Дэгсдүүлээгүй биз?

– Огт үгүй. Юуг өнөөдөр хиймэл оюун ухаан гэж байгаа юм бэ? Өөрөө бие дааж сурдаг программ, ямар нэг тодорхой ажил гүйцэтгэхэд зориулсан алгоритм. Тухайлбал, хүнийг таних. Энэ бол ухаалаг, нарийн төвөгтэй зүйл, гэхдээ л программ шүү дээ.

Хүний оюун ухаанд сэдэл тэмүүлэл, тохиолдлын сонголт бий. Харин хиймэл оюун ухаанд энэ бүхэн одоохондоо байхгүй.

– Одоохондоо гэдэг тун чухал тайлбар хийж байх шив?

– Тийм ээ. Эрт, орой нэгэн цагт artificial intelligence – ыг бүтээнэ, гэхдээ хол байна. AI – бол бидний, тэр байтугай үр хүүхэд, ач гуч нарын ч асуудал биш. Хэрвээ орчин үеийн аппаратын бааз дээр хүний тархийг бүтээвэл Дэлхийгээс том зүйл гарна.

Тэгэхээр, хиймэл оюун ухаан хэрэгтэй нь хэрэгтэй, гэхдээ яг одоо биш.

– Гэхдээ та глобал хэмжээнд хүмүүст үүнээс аюул занал учирна гэж харж байгаа юм уу. Хаа сайгүй роботжуулалт, машин, шинжлэх ухааны уран сэтгэмжийн ид шид…

– Аливаа технологид байдагчлан сорилт, боломжийн аль аль нь бий. Гэрэл зургийн аппаратаар гайхмаар гоё сайхныг ч, үзэшгүй муу муухайг ч авч болно биз дээ.

Нэг сонирхолтой өгүүллэг байдаг юм, нэрийг нь мартчихаж. Эрдэмтэд хиймэл оюун ухаан бүтээгээд сорилго болгож пи тоог тоолох даалгавар өгч л дээ. Тэгсэн чинь өнөөх AI маш нарийн тооцоолол гаргахын тулд юуны түрүүнд Нарны аймгийг оруулаад амьтай бүхнийг устгаж, шинэ шинэ нөөцийг хэрэглэсээр Орчлонгийн уудмыг (Галактикийг) өөртөө сордог.

Роботжуулалтад альтернатив байхгүй. Homo sapiens – ийн биологийн хувьсал дуусч, хүний цаашдын хөгжил техникээр дамжих боломжтой болсон. Энэ бол цоо шинэ зүйл биш, нүд, сонсголын аппарат, үе гээд дотоод эрхтнүүдийг хүртэл аль хэдийн хиймэл болгосныг харахад л хангалттай. Хүн улам бүр робот болсоор л байх болно, дараа нь биднээс огт хамаарахгүйгээр хөгжих хиймэл оюун ухаан бий болно. Ах дүү Стругацкий нарын хэлсэнчлэн: – “Хүн бол нимбэгний зүсмэлтэй хундага коньяк бүхий уран бүтээлийн титмийг байгальд зориулан бий болгоход шаардлагатай завсрын салаа мөчир юм”.

-Бид тийнхүү төгс төгөлдөр болох замынхаа дунд нь байна гэж бодохоор эргэлзээ төрж байна шүү?

-Бид ер нь хэр зэрэг холилдож вэ гэдгээ мэдэхийн тулд ДНК-ийн сорил хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.22  БААСАН № 101 (6326)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа