Бидэнтэй нэгд

Агентлаг

Б.Баасандорж: Шинэчилсэн үнэмлэхийг шинээр авах, солиулах хүмүүст олгоно

Нийтэлсэн

Иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж, регистрийн дугааргүй болгох асуудлаар УБЕГ-ын дарга Б. Баасандоржтой ярилцлаа.

-Бид хэдэн жилийн өмнө иргэний үнэмлэхээ нийтээрээ солиулж, цахим болгосон. Тухайн үнэмлэхийнхээ давуу талыг үзэж амжаагүй байтал дахин шинэчлэх тухай ярьж байна. Ямар учраас шинэчилж, өөрчлөхөөр болов?  

-УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг баталсан. Шинэчилсэн хуулийг мөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж батлах ёстой болж, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа. Мөн эдгээр багц хуульд иргэний ямар мэдээлэл нээлттэй, хязгаартай, хаалттай байхыг тусгаж өгсөн. Иргэний үнэмлэх дээр бичсэн гэрийн хаяг болон регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл. Тухайлбал, иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар иргэн хаана төрсөн, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй юу гэдгийг хүртэл мэдэж болдог. Тэгэхээр бид эдгээр мэдээллийг агуулдаг регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн чипэн дотор шивдэг болохоор тогтсон. Харин иргэний үнэмлэхийн загварыг шинэчлэхдээ улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргана. Одоо бидний хэрэглэж буй үнэмлэх дотор 12 оронтой дугаар бий. Тиймээс энэ дугаарыг хэрэглээнд оруулахаар болсон. Энэ дугаарт зөвхөн иргэний үнэмлэхийн дугаар биш тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах юм.

-Тухайлбал, ямар мэдээллийг багтаахаар төлөвлөсөн бэ. Ингэснээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ?

-Монгол Улсын нэг иргэнд арав гаруй бичиг баримт байдаг. Тухайлбал, эрүүл мэнд, нийгмийн халамж, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт маш олон бичиг баримт, дугаар бий. Тиймээс “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд дээрх бичиг баримтын мэдээллийг 12 оронтой дугаарт оруулж өгөх юм. Ингэснээр иргэн тухайн дугаараа хэлээд төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой. Олон улсад яг ийм жишгийг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг. Мэдээллийн технологи дэлхийд хурдацтайгаар хөгжиж буй энэ цагт улсын бүртгэлийн системийг ухаалаг систем рүү шилжүүлэх цаг болсон.

-Тэгэхээр өмнө нь шинэчилж байсан шиг бүх хүний иргэний үнэмлэхийг солих уу?

-Бүгдийг нь солихгүй. Одоо хэрэглэж буй иргэний үнэмлэх хүчинтэй хэвээрээ байна. Харин анх удаа шинээр иргэний үнэмлэх авч буй 16, солиулж буй 25, 45 насны болон хаясан, гээсэн хүмүүст шинэчилсэн загвартай үнэмлэхийг олгоно. Ямар нэгэн бичиг баримтын загварыг шинэчлэхэд тухайн үед хэрэглэж буй бичиг баримт хүчинтэй хэвээрээ байдаг. Тухайлбал, жолооны хуучин үнэмлэх одоо ч гэсэн хүчинтэй. Шинээр авч буй хүмүүст нь жолооны шинэ үнэмлэх олгодог шүү дээ. Яг үүнтэй адил одоо хэрэглэж буй болон цаашид шинээр олгох иргэний үнэмлэх хоёулаа хүчинтэй байна. Гэхдээ өөрийн хүсэлтээр иргэний үнэмлэхээ шинэчилсэн загвараар солиулж болно.

-“Сонгуультай давхцан иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг хөндөх гэж байна” олон нийт шүүмжилж байна. Иргэний үнэмлэхийн загварыг шинэчлэх ажлыг яг хэзээ эхлүүлэх вэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ ажлыг хийхгүй. Үүний дараа буюу ирэх оны арваннэгдүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Анх удаа иргэний үнэмлэх авч буй болон солиулж буй хүмүүс шинэчилсэн загвартай үнэмлэх авахдаа одоогийн тогтоосон үнэ дээр нэмж мөнгө төлөх үү?

-Иргэний үнэмлэхийн үнэ нэмэгдэхгүй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн иргэн 18300 төгрөг төлж анх удаа авдаг. Энэ үнээр л олгоно. Солиулж буй тохиолдолд ч мөн адил. Тиймээс энэ ажлыг хийхэд ямар ч нэмэлт төсөв мөнгө шаардлагагүй.

-Жилд хэчнээн иргэн үнэмлэхээ шинээр авч, солиулдаг вэ?

-Жилд дунджаар 250 мянган иргэн үнэмлэх авдаг. Үүнээс 100-110 мянга нь иргэний үнэмлэхийнхээ хүчтэй байдлыг алдагдуулсан буюу хаяж, гээсэн байдаг. Энэ тохиолдолд мөн адил 18300 төгрөг төлөхөөс гадна торгууль төлдөг.  Иргэний үнэмлэх мөнгөн дэвсгэрттэй адил үнэт цаас учраас хаяж, үргэдүүлэхгүй байх талаар хуульд тусгаж, иргэнийг үүрэгжүүлсэн байдаг. Тиймээс хаяж, гээсэн тохиолдолд 30 мянган төгрөгийн торгууль төлж, дахин авдаг.

-Нэг иргэнд байгаа арав гаруй бичиг баримтыг олгохгүйгээр мэдээллийг нь тухайн 12 оронтой тоонд оруулна гэсэн үг үү?

-Тухайн бичиг баримт бүгд дугаартай. Тиймээс тус бүртээ дугаартай, бичиг баримт олгохгүйгээр иргэний үнэмлэх дэх 12 оронтой тоонд мэдээлийг нь оруулдаг болох юм. Жишээлбэл, эрүүл мэнд, татвар, халамжийн гэх зэрэг төрийн байгууллагууд холбоотой мэдээллээ түүнд орууна гэсэн үг. Иргэн татвартай холбоотой мэдээлэл авахаар бол тухайн байгууллагад хандаад 12 оронтой тоогоороо үйлчлүүлэх боломжтой болно. “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд ухаалаг иргэний үнэмлэхэд суурилж, бүх салбарын мэдээллийг багтаахаар зорьж байна. Ингэснээр иргэд олон бичиг баримт авч явах шаардлагагүй болно.

-Бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх дотор 12 оронтой дугаар байдаг юм байна. Үүнийг ашиглаж, төрийн үйлчилгээг авах боломжтой юу?

-Монгол Улсын 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Эдгээр үнэмлэх дотор тухайн 12 оронтой тоо байгаа ч хэрэглээнд нэвтрүүлээгүй. Тиймээс үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Одоо бид татварын байгууллагатай хамтарч ажиллан хамгийн түрүүнд энэ төрлийн үйлчилгээг иргэний үнэмлэхээр авдаг болгох гэж байна. Цахим үнэмлэх ямар давуу талтайг харуулж, жинхэнэ утгаар нь ашиглах боломжийг бүрдүүлнэ. Үүнийг эхлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим засаглал буюу е-Монголиа хөтөлбөртэй нягт холбоотой.

-Цахим иргэний үнэмлэх гэдэг ч үүнийг нотариатаар батлуулахыг шаарддаг тохиолдол гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?  

-Төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхийг заавал нотариатаар батлуулах шаардлагагүй. Улсын бүртгэлийн багц хуулийн үзэл баримтлалын дагуу төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй гэдэг зарчмаар цахим үйлчилгээний хэрэглээгээ илүү нэмж байгаа.  Харин зарим хувийн хэвшил, банк зэрэг нь ТҮЦ машинаас авсан лавлагааг хүлээн зөвшөөрдөггүй тохиолдол гардаг. Тиймээс энэ талын зохицуулалтыг холбогдох хуульд бас хийж өгөх нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газар мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжилд өндөр ач холбогдол өгч олон чухал шинэлэг зорилтуудыг дэвшүүлсэн. Үүний нэг жишээ бол “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрт ямар зорилт тусгасан бэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын бүртгэлд ямар ахиц дэвшил гарах вэ?

-“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан. Хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтыг тусгасан. Өнгөрсөн оноос УБЕГ-ын 23 төрлийн үйлчилгээг “burtgel.mn” цахим хаягаар үнэ төлбөргүй авах системийг нэвтрүүлээд байгаа. Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг цахим санд нээлттэй байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан. Мөн энэ оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болгосон. Ингэснээр 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар аваад байна.

Улс төр11 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг11 цаг өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол11 цаг өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент11 цаг өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий11 цаг өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм11 цаг өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий11 цаг өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм11 цаг өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр11 цаг өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент1 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий1 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм1 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Дэлхий1 өдөр өмнө

Марин Ле Пенд Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглов

Энтертайнмент1 өдөр өмнө

Пол Жорж: Подкаст бол миний сэтгэлзүйн эмчилгээ

Нийгэм1 өдөр өмнө

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм1 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий2 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд3 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм4 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм6 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ