Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх дургүй байна

Нийтэлсэн

Ногдол ашгийн мөнгийг хэн нь хулгайлсан бэ…

Эрх мэдлийн төвд буй Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг замд нь гацаачихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч төр иргэдэд очих байсан өчүүхэн жаахан ногдол ашгийг өөрсдийн дураар түгжиж орхив. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хувьцаа болон банкны данс нь баталгаажсан хүмүүс рүү шилжих учиртай байсан ногдол ашиг өнөөдрийг хүртэл бараа сураггүй байна. Уг нь сураг чимээ гараад байсан боловч Сангийн сайд хөндөлсөөд байгаа аж. Замын дундаас нь засаг булаасан гэх.

Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газар, Сангийн сайд түмний нүдэн дээр зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэх нь. Үүнийг ажиглах Санхүүгийн зохицуулах хороо нүдэн балай, чихэн дүлий сууна. Санхүүгийн зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх учиртай өнөө гол байгууллага нь энэ асуудлыг олж харахгүй болтлоо улстөржсөн гэж үү. Ардын нам ногдол ашгийг эсвэл ирэх сонгуулийн үеэр иргэдээс оноо цуглуулах хэрэгсэл болгохоор шийдсэн үү. “Бид ногдол ашиг олголоо” гэж нэр нүүр олж, зарлахаар дотроо хуйвалдсан уу. Ард түмнээ боддог бол авах ёстой ногдол ашгийг нь одоо л тараах цаг.

1072 хувьцааны ногдол ашиг төр сайн ажилласны шагнал биш юм. Харин нүүрсний үнэ Хятадын зах зээлд тогтвортой байсны хариу үр дүн билээ. Хувьцааг нь эзэмших компани ашигтай ажилласан бол тухайн хувьцаа эзэмшигч болгон ногдол ашиг гэж авдаг. Дэлхий нийтийн жишиг ийм. Хөрөнгийн зах зээлийн хөгжил энэ. Олон нийтийн өмч бүхий хувьцаат компанийг төрийн 100 хувь өмчит компани мэтээр бодож, өөрсдийн дураар захирах нь андуурал юм.

УИХ-ын мандаттай Санхүүгийн зохицуулах хороо 1072 хувьцааны ногдол ашгийг олгох үндэсний хэмжээний ажлыг зохион байгуулж чадахгүй, барьц алдаж байна. Ажлаа мэдэхгүй хүмүүс энэ газрын орон тоог эзэгнэсэн үү. Сангийн сайдын халаасанд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо аль аль нь хамт оржээ. Өдийд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авч байх ёстой иргэд төрдөө хөсөр хаягдсан бололтой.

Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 850 орчим тэрбумыг төр хамгийн том хувьцаа эзэмшигч учраас Засгийн газар авахаар байгаа. Үлдсэн 200 хүрэхгүй тэрбум нь 2.5 сая иргэдэд  очих учиртай. Ийм атал ногдол ашиг жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “1.8 их наяд төгрөгийг энэ жил ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар байгаа. Үүний 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг иргэд, 0.5 хувийг аж ахуйн нэгжүүд авна. Ногдол ашиг бэлэн мөнгө тараалт биш. 10 жил дуншсан хувьцаа амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна” хэмээн энэ оны хоёрдугаар сард хэвлэлээр мэдэгдсэн. Товлосон хугацаа нь өнгөрөөд дараа сартай золгох гэж байна.

Засгийн газар ногдол ашгийн мөнгийг хаагуур чухам эргэлдүүлээд байна вэ гэсэн хардлага олны дунд байна. “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлсэн 60 гаруй тэрбум төгрөг иргэдийн гарт хүрсэнгүй. Тус компани луу унжиж, иргэдэд очих 200 тэрбумын дөнгөж 60 тэрбум төгрөгийг Сангийн яам руу шилжүүлсэн нь гацаа дээр гацаа үүсгэвҮнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байгаа 60 тэрбумыг Сангийн сайдын зөвшөөрлөөр олгоно гэж тус байгууллага мэдэгдсэн. Урьд өмнө ийм үзэгдэл болж байсангүй. Компанийн ногдол ашгийг 100 хувь төвлөрүүлж байж тараана хэмээн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мөн мэдээлсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон компани ногдол ашиг тарааж ирсэн. Гэтэл төрийн эзэмшил давамгайлах компани дур зоргоороо аашилж, иргэдийг хохироож байна. Компанийн ТУЗ-ийн шийдвэр эцсийнх байдаг. Харамсалтай нь, 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, ногдол ашгийн мөнгийг ирэх сонгууль руу ойртуулсаар. Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”, Санхүүгийн зохицуулах хороо хоорондоо үгсэн хуйвалдсан уу. Ногдол ашгийн мөнгийг хэн нь хулгайлсан бэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ сарын 1-ний өдрөөс ногдол ашиг тараана гэж түмэнд зарлаж, олонд мэдүүлсэн. Гэвч ингэж ярьж хэлснээс хойш сар гаруй болох гэж байна. 1072 хувьцааны ногдол ашиг халамж биш. Энэ бол хууль ёсны авах ёстой, их бага нь хамаагүй амьдралд нэмэр болох баялгийн өгөөж. Эрх баригчид компанийн дотоод шийдвэрт оролцох учиргүй. 1072 хувьцааны эрх ашгийг хамгаалах холбоо ногдол ашиг өг гэсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ТУЗ-ийн шийдвэр гартал нь тэмцэж, тэдний санаачилга үр дүнд хүрсэн. Иргэдийн талд шийдэл нь гарсан билээ. Ногдол ашиг тараах хугацаа аль хэдийн гарч, олгох өдөр нь энэ сарын 1 байхад Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” хойшлуулсаар байгаа нь хачирхалтай.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа