Бидэнтэй нэгд

Улс төр

ЭЗБХ: “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжилтийг хангах чиглэл өглөө

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 10 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав. 

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирчээ. 

    Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. 

    Оргил ачааллын үед эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас авч хэрэглэдэг бөгөөд 150-200 мВт-ыг импортоор авдаг байна. Цэнэг хураагуур нь 3 цаг тутамд 100 мВт эрчим хүч хуримтлуулах бөгөөд шөнийн цагаар үйлдвэрлэж буй эрчим хүчийг хуримтлуулж, тэр хэрээрээ импортыг бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байна. Сонгинод байгуулах цэнэг хураагуурын системийг ирэх өвлөөс буюу 2020-2021 оны өвөл ашиглалтад оруулах боломжтой хэмээн төлөвлөөд байгаа гэлээ. Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед нар, салхин цахилгаан станцууд эрчим хүчний дутагдлаа нөхөх боломжтой болж байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэллээ. Монгол Улсын хэмжээнд нэн тэргүүнд 250-300 мВт-ын цэнэг хураагуурын систем шаардлагатай юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар техник, технологи нь асар их хөрөнгө, үүнтэй зэрэгцээд дэвшил, сайжруулалт, сэлбэг, үйлчилгээний хамаарлыг бий болгож байдгийг тооцох шаардлагатайг сануулж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 


    Дараа нь банкны салбарыг чадавхжуулах хүрээнд Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцуулав. “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр банкны системийн өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, улмаар эрсдэл даах чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжин, банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэн, нээлттэй ил тод болох аж. Мөн зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, хяналт-тэнцэл хангагдахын зэрэгцээ дотоод хяналтын тогтолцоо бий болох ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлэх, эдгээрийн үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин гүнзгийрч, улмаар банкны системд эдийн засгийн урт хугацааны тогтвортой хүртээмжтэй, эерэг өсөлтөд зохих хувь нэмрээ оруулна гэлээ. Хөтөлбөр үндсэн таван зорилттой юм байна.

Тодруулбал, банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах зэрэг зорилтуудын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх болон банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон байна. 


    “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Д.Дамба-очир, Б.Ундармаа нар асуулт асууж, тодруулга хийн ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

CRI Монгол радио13 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио14 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио14 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа