Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

Нийтэлсэн

Манай эдийн засаг оны эхний дөрвөн сарын байдлаар  анх удаа 10.7 хувиар агшлаа. Энэ нь  иргэдийн амжиргаа, бизнест муугаар нөлөөлөх том цохилт болж буйг харуулж байна. Зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхий даяар л эдийн засгийн өсөлт нь хасах утгатай гарсан байдалтай байна. Хаа хаанаа хэцүү байгаа нь илт. Манай улсын хувьд эхний улирал бизнесийн байгууллагуудад хүнд цохилт боллоо. Тэр дундаа тодорхой салбаруудад  маш хүчтэй уналтыг үзүүллээ. Тодруулбал, уул уурхай 30, тээвэр 30, худалдааны салбар арван  хувь тус тус уналаа. Энэ нь хөдөлмөрийн захаар дамжин өрхийн амьжиргаанд шууд утгаараа сөргөөр нөлөөлдөг. Үүгээрээ  I улирлын байдлаар улсын хэмжээнд өрхийн хэрэглээ өссөн ч ирэх улиралд хэрэглээ буурах болов уу гэсэн айдастай хүлээлт байгааг эдийн засгийн шинжээч онцолж байна. Түүнчлэн нэгэнт хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлсэн тул сэргэлт тийм ч хурдан ирэхгүй бололтой. Учир нь  ажилгүй болох нь нэг хормын асуудал боловч эргэн ажлын байр бий болоход хэдэн сар, жил шаарддаг аж. Тэгэхээр  хүлээлт их л сөрөг байхаар дүр зураг ажиглагдаж буй. Тиймээс цаашид дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд ямар нэгэн  бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Харин Засгийн газраас үүнд чиглэсэн бодлогын арга хэмжээ авсангүй. Сонгуульд бүх анхаарлаа хандуулж байна. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч бас эерэг зүйлс байгаа эсэх. Мөн Монголбанк бодлогын хүүгээ бууруулаад  дөрвөн орчим сар болсон.  Нөхцөл байдалтай уялдан зээлийн хүү буурах боломжтой. Энэ асуудлаар зарим эдийн засагчдын байр суурийг  сонихрлоо.

 

Эдийн засагч Г.Ганзориг: Төлбөрийн тэнцэлдээ анхаарахгүй бол валютын ханшид том дарамт ирнэ

 

-Зээлийн хүү буурах нь үүссэн нөхцөл байдалд бага ч гэсэн  эерэг зүйл авчрах болов уу?

-Боломжтой. Үл ялиг хүү буурсан байсан. Оны эцэст шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9 байсан бол энэ оны IV  сарын байдлаар 16.6 хувь болсон байна. Гэхдээ оны эцэст зээлийн үлдэгдэл 18.4 их наяд төгрөг байсан бол мөн IV  сарын байдлаар 17.6 их наяд болон буурсан байна. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт энэ онд гурван хувиар буурчихлаа. Хэдий бодлогын хүү буурсан, зээлийн хүү ч түүнийг дагаад буурч байгаа ч, зээлийн хэмжээ хумигдаж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд мөнгө хангалттай сайн эргэлдэхгүй байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд ч сайнгүй жил болохоор харагдаж байна. Нэг талаас зээлийн эрэлт алга, нөгөө талаас банкууд ч зээл гаргах боломж нь бага байна. Тэгэхээр зээлийн хүү буурч байна гэдгийг том эерэг зүйл гэж харахгүй л байна.

– Та эрэлт бага байна гэж хэллээ. Гэхдээ нөгөө талд иргэд өмнөх зээлээ төлөөд бага хүүтэй зээлийг урт хугацаагаар авах сонирхол энэ үед их байна шүү дээ. Үүнийг банкууд анзаарч байгаа болов уу?

-Үүнийг эрэлт гэж хэлэхэд хэцүү. Энэхүү хуучин зээлээ хаагаад, шинэ зээл авах нь дахин бүтэцчилж буй хэрэг. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй үед л түгээмэл бий болдог үйл явц. Бас л  эерэг сайн зүйл гэж харахгүй л байна. Хамтдаа л хохирол багатай даван гарах гэсэн оролдлого.

– Ер нь тэгвэл цаашид дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд ямар бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

– Хамгийн түрүүнд мөнгөний бодлогоор дэмжих нь зайлшгүй. Үүнийг манайх хийж байгаа. Цаашид ч дэмжих орон зай байгаа, мөнгөний бодлогын уламжлалт бус арга руу орохыг ч үгүйсгэхгүй. Мөн сангийн яамнаас эдийн засгаа дэмжих бодлогоо танилцуулсан. Мөнгөний бодлоготой л адил дахиад ч дэмжих орон зай, хэрэгцээ байгаа. Эдгээр хоёр бодлоготой зэрэгцүүлэн төлбөрийн тэнцэлдээ анхаарахгүй бол болохгүй. Эс бөгөөс валютын урсгал огцом муудаж, ханшид том дарамт болох эрсдэлтэй байна. Үүндээ харин манайх анхаарал хандуулахгүй байна. Одоогийн байдлаар төлбөрийн тэнцэл сөрөг байгаа ч мөнгөний нийлүүлэлт хангалттай өсөхгүй байгаа үед асуудалгүй мэт харагдаж байна. Гэхдээ ирээдүйд мөнгөний болон сангийн бодлогын үр дүн эрчимтэй гараад эхэлбэл байдал өөр болно, буурч байгаа хүү эргээд өсөх шаардлагад хүрч мэднэ. Тэгэхээр таны хэлж байсан ганц эерэг зүйл маань ч үгүй болох эрсдэл үүснэ гэсэн үг.

 

Эдийн засагч Б.Дөлгөөн: хүүг бууруулах эх үүсвэр байхгүй байна

 

– Зээлийн хүү олон хүчин зүйлээс хамаарч тогтдог. Бодлогын хүү, хадгаламжийн хүү,  эрсдэл гээд цөөн хэдийг нэрлэж болно. Бодлогын хүү буулаа гээд дагаад буучихна гэж ойлгож болохгүй. Хадгаламжийн хүү гэхэд багадаа гурван сар, ихдээ таван жилээр хүртэл тогтоосон байгаа. Коронавирус-тай холбоотойгоор эдийн засагт тодорхойгүй байдал үүсч байна. Энэ нь хоёр нөлөөг үзүүлж байна. Нэгдүгээрт, эрсдэл өсвөл хүү нэмэгдэх хандлагатай гэтэл энэ вирустай холбоотой тодорхойгүй байдал нь эрсдэл нэмж байна гэж хүлээж авч байгаа учир хүү илүү тогтвортой байна. Хоёрдугаарт зах зээл дэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харахад нийлүүлэлт талаас  хүүг бууруулахаар эх үүсвэр байхгүй байна. Энэ үед буурна гэсэн хүлээлт тээвэл буруудна.  Нөгөөтэйгүүр, коронавирустай холбоотойгоор эрэлт буурч, худалдаа багассан. Жишээлбэл бараагаа татах, хадгалах гэхэд мөнгө хэрэгтэй. Гэтэл  өмнөх бараагаа зараагүй байдаг, улмаар дахиад л эргэлтийн мөнгө хэрэгтэй болно. Энэ бол зөвхөн худалдааны нэг дэлгүүр дээр биш, бас барилга, авто гээд олон салбарт тулгарч байгаа бодит байдал.

Ресторан үйлчилгээний газрууд хүртэл орлого буусантай холбоотойгоор хүндэрч байгаа. Энэ үед бизнесээ дэмжих тодорхой бодлого шаардлагатай. Бизнесээ дэмжиж байж ажлын байраа хадгалж үлдэнэ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2020.5.28  ПҮРЭВ № 105 (6330)

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа