Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Сонгууль яах вэ, “хар жагсаалт”

Нийтэлсэн

Манай улс 2017 онд Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудыг нэрлэдэг жагсаалтад орж, 2018 онд гарсан. Энэ удаад Европын холбооны “хар жагсаалт”-д шинээр Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве улсуудтай зуузай холбов. Энэхүү “хар жагсаалт” нь “Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой, өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт” юм. Тус “хар жагсаалт” ФАТФ-ын саарал жагсаалтаас хавьгүй өндөр эрсдэл дагуулж буйг сануулж буй хүн олон байна.

Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-д тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан. Өөрөөр хэлбэл Европын Комисс “хар жагсаалт” батлах тухай тогтоолд дурдсанаар “Монгол Улс Европын Холбооны 2015/849 дүгээр Тогтоолын 9.2 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангаж буй учир терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой буюу өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалтад оруулах нь зүйтэй” гэж үзжээ.

“Covid-19”-тэй холбоотойгоор Европын комиссын тогтоолын Монгол Улсыг “хар жагсаалт”-д оруулах тухай заалт 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайдын мэдэгдэлд дурдсанаар, Монгол Улс ФАТФ-ын “Өндөржүүлсэн шалгалт хийгдэж буй” улсын жагсаалтад байгаа учир Европын Комисс “хар жагсаалт”-д оруулахаар болжээ.

Шинжээчид монголчуудад сонгууль гэж хөөрцөглөхгүйгээр “хар жагсаалт”-аас яаралтай гарах арга замыг эртнээс эрэлхийлэхийг анхааруулж буй юм. Тухайлбал, Европын комиссын тогтоолд хориг тавих замаар дээрх заалтыг хүчингүй болгох боломжтойг хэлж байна.

“Хар жагсаалт” нь Европын Холбооны аливаа зээл олгогч байгууллага, санхүүгийн байгууллага, хуульч, аудитор, татварын зөвлөх зэрэг мэргэжлийн зөвлөх байгууллагад шууд үүрэг оноох байдлаар үйлчилдэг ажээ. Мөн Европын Холбооны гишүүдээс гадна Ази болон АНУ-ын нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн зөвлөхүүд “хар жагсаалт”-д заасан шаардлагыг биелүүлэн ажиллах магадлал өндөр юм байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдтэй данс нээх, гүйлгээ хийх, гэрээ хийх гэх мэт бизнес харилцаанд шинээр орохдоо өндөржүүлсэн магадлан шинжилгээ хийх магадлалтай аж. Мөн “хар жагсаалт”-аас өмнө үүссэн бизнес харилцаандаа дахин шалгалт оруулж, Европын Холбооны хар жагсаалтад заасан шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулах юм байна.

“Хар жагсаалт”-д орсны улмаас олон улсын бизнесийн түнш, хөрөнгө оруулагч, зээл олгогч байгууллагууд нэмэлт бичиг баримт, мэдээлэл шаардаж эхлэх, бизнестэй холбоотой аливаа олон улсын гүйлгээ мэдээлэл дутуу, тодорхойгүй гэсэн шалтгаанаар саатах, буцах боломжтой аж. Мөн зээл, хөрөнгө оруулалтыг буцаан татах, түншийн харилцаагаа зогсоох эрсдэл өндөр юм байна.

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, “хар жагсаалт”-д багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болохоос гадна зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдэл хүлээж буй аж.

Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18 хүртэл Монгол Улсын статус өөр буюу хамтран ажиллаж байна гэсэн статустай байжээ. Одоо дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй болж байгаа юм.

Биднийг сонгуульдаж, шоудах зуур “хар жагсаалт”-тай холбоотойгоор эдийн засаг улам уруудах эрсдэл өндөр байна.

Цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг хэн ч тооцож чадахгүй байгаа энэ үед Moody’s манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулсан нь Монгол Улсын эдийн засаг муудах нь ээ гэдгийг урьдчилан хэлж анхааруулж буй юм. Манай улс шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр тусах нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс сонгууль гэж туйлшрахгүйгээр ирээдүйгээ харж, хямралаас хохирол багатай ангижрах арга замыг эрэлхийлэхийг эдийн засагчид анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа