Бидэнтэй нэгд

Нийгэм

Махны үнэ сонгуулийн хийрхэлтэй хамт өсч байна

Нийтэлсэн

Сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд иргэдийн бухимдал хаана хамгийн их байгааг мэдэх үү. Хүнсний зах, дэлгүүрүүдэд. Иргэд нэг өдрийн цалингаараа ганц кг хонины ястай мах худалдан авахдаа хамгийн их бухимдаж байна. Халдварт өвчин гарснаас хойш иргэдийн орлого буурч, зарим хэсэг нь ажилгүй гэртээ байх болсон. Орлого муудахтай зэрэгцээд гол хүнс болсон махны үнэ ойрын өдрүүдэд огцом өсөөд байна. Үүнийг өнгөрсөн өвлийн зуднаас шалтгаалж мал тарга тэвээр муутай байгаагаас нийлүүлэлт багассан гэдгээр наймаачид тайлбарлаж байна. Гэхдээ 70 сая малтай монголчууд ганц оройныхоо хоолны махыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа нь яавч тоглоом биш боллоо.

Үнэтэй ресторанд хооллосонтой дүйцэхүйц зардлаар гэрийнхээ хоолны зардлыг авах болчихоод байна гэсэн үг. Түүнчлэн эрэлт их байгаатай холбоотойгоор махны үнэ буурах биш улам өсөх хандлагатай байгааг наймаачид хэлж байна. Нийслэлийн статистикийн хорооноос мэдээлснээр энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10229 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12380 төгрөгийн үнэтэй байжээ гэж тэмдэглэжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар “Хүчит шонхор”, “Баянзүрх” гэх мэт хамгийн хямддаа тооцогддог хүнсний захууд дээр хонины махны дундаж үнэ 12-13 мянга, үхрийн мах дунджаар 15-20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос огцом өссөн гэдгийг иргэд хэлж байна. Энэ талаар худалдан авагчид болон худалдаачдын яриаг хүргэе.

 

“Баянзүрх” захын махны худалдаачин М.Балсан :

– Махны үнэ их хэлбэлзэлтэй байна. Энд эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр гол юм бий. Эрэлт их байгаа ч нийлүүлэлт алга. Малчид, ченжүүдээс мах их орж ирсэн өдөр үнэ нь буучихаж байна. Бага орж ирсэн өдөр өсч байна. Тэгэхээр энэ эрэлт, нийлүүлэлт гэх хоёр юмыг тэнцүүлж байх чухал байгаа юм. Үүнийг хийх ёстой газар нь төр засаг, өөрөөр бол Хөдөө Аж Ахуйн Яам. Хүн байгаа газар эрэлт байна. Нийлүүлэлт гэдэг юм харин зайлшгүй бодлогоор зохицуулагдах шаардлагатай. Үүн дээр хөдөө аж ахуй бирж ажиллаж байх ёстой. Зах зээлийн тогтолцоог шууд удирддаг зүйл гэж байхгүй. Харин сайн зохицуулалт л хэрэгтэй байна.

 

“Баянзүрх” захын мах бэлтгэгч н.Батаа:

– Бид мах худалдаж авчихаад авсан үнэ дээрээ 1000-аад төгрөг л нэмдэг. Эвдэх, шулах, зөөх гээд их ажил байгаа шүү дээ. Мах цөөн орж ирсэн өдөр үнийг нь нэмэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол ашиггүй шүү дээ. Малчид хэрэв ченжээр дамжуулвал үнэ нь дагаад л өснө. Худалдаачдаас хамаарах зүйл иргэдийн боддог шиг их байдаггүй юм. Мал онд муу орсон болохооор махны нийлүүлэлт бага байх шиг байна. Улсаас жижиг дунд бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм.

 

Худалдан авагч О.Лхамсүрэн:  

– Махны үнэ ер нь их өндөр байна. Би сард 350 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Гол орлого минь тэтгэвэр. Тэгтэл махны үнэ буухгүй, улам л өсөөд байна. Идээд сурчихсан юм аа идэхгүй байна гэдэг хэцүү. Ер нь монгол хүн мах идэхгүй байна гэдгийг төсөөлөхөд ч хэцүү дээ. Тэтгэврийн хэдэн төгрөг маханд л явж байна.

 

Худалдан авагч Ц.Цэцгээ

– Махны үнэ өндөр байгаа нь амьдралд маш хүнд тусаж байна. Сая хоёр кг шахам мах авахад л 23600 болсон. Ингээд бодохоор махны үнийг бууруулах, хэвэнд нь барих шаардлага их байгаа. Хичнээн үнэтэй байлаа ч махгүй хонож чадахгүй юм. Орлогын маань ихэнх хэсэг нь маханд явж байна. Үүний цаана өмсөж зүүх, элдэв бусад хэрэглээний зүйлс гээд маш их хэрэглээ байгаа шүү дээ. Хүнс гэхэд л ганц мах идэхгүй. Сонгуульд гэж их мөнгө хөрөнгө зарж байхаар халдвар гарсан энэ хүнд үед махны үнийг ядаж буулгаад өгвөл ард иргэдэд их хэрэгтэй. Хонины мах 6800 төгрөг, зарим буусан үедээ бүр 5500 төгрөгтэй байсан. Харин сая би 11500 төгрөгөөр хонины ястай мах авлаа. Хоёр гурван хоног ч идэж хүрэхгүй мах шүү дээ. Арай л үнэтэй байна. Малчид, ченжүүд, худалдаачид бүгд л бодох хэрэгтэй. Улсаас ч дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.

 

Худалдан авагч  Г.Ганчимэг:

– “Ковид-19” гээд ажилгүй болж, гэртээ сууж байгаа хүн их байгаа. Цалин байхгүй, өрхийн орлого буурсан байхад махны үнэ буухгүй хэвэндээ байхаар мэдээж хүндрэлтэй байна. Монголчуудын хоол хүнсний хамгийн чухал зүйл нь мах шүү дээ. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилладаг. Манай гэр гурвуулаа. Нэг гишүүн маань халдварт өвчин гарснаас болоод ажилгүй байгаа. Нэг нь ажилгүй байхад л гэр бүлийн маань эдийн засаг доройтож байна. Цөөн хүн ам, их малтай байж мах ингэж өндөр үнэтэй байгаа нь учир дутагдалтай. Үүн дээр улсаас хяналт тавих хэрэгтэй гэж бодож байна.

 

Таксины жолооч, иргэн Б:

– Би идэвхитэй ажил хайгч. Үндсэн мэргэжил гэвэл нягтлан. Гэрээтэй байгууллагуудын тайланг гаргадаг болохоос тогтсон ажилгүй. Нөхөр хөдөө ажил хийдэг. Завтай үедээ таксинд явж мөнгө олдог. Сүүлийн үед бензиний үнэ буурсан гээд таксины үнэ яагаад буухгүй байгаа юм гэх боллоо. Хичнээн бензиний үнэ буулаа гээд бас л мөнгө олж амьдралаа залгуулах гэж байгаа хүний хувьд мах, бусад бүтээгдэхүүн өндөр үнэтэй байхад үнээ буулгах хэцүү. Ажилд орьё гэхээр ажлын байр байхгүй байна. Уг нь нягтлан чинь эрэлт ихтэй мэргэжил шүү дээ. Өвчин гарсан гээд байгууллагууд ажилтан нэмж авах сонирхолгүй болчихож. Ийм нөхцөлд манайхын хүнсэндээ зарцуулж байгаа мөнгө маш их. Тэр тусмаа маханд. Сонгууль гэж хэрэггүй их цаас, самбарт мөнгөө гарздахаар энэ тал дээр ажил хийвэл зүгээр байгаа юм. Цахимаар сурталчлах боломж ч байгаа. Тэрнийхээ оронд махны өсөлт дээр хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа