Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Одонтунгалаг: “Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяныг амжилттай зохион байгуулж байна

Нийтэлсэн

“Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяны  талаар Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

Монголбанкны зүгээс энэхүү аянд хэрхэн оролцож байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө санхүүгийн тогтвортой байдлын тухай дурдах нь зүйтэй. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал нь иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах зэрэг өөр хоорондоо нягт уялдаатай зорилтуудыг хэрхэн ханган хэрэгжүүлж байгаагаар тодорхойлогддог.  Тийм учраас Монголбанкнаас манлайлан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоотой хамтран санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн  гаралтыг багасгах, санхүүгийн залилан мэхлэлтээс санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах, улмаар урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг 2020 оны 1 дүгээр сард маш амжилттай хэрэгжүүлсэн. Энэ аян бодитой үр дүнд хүрсэн учраас бид уг аяны хоёр дахь үе шат болох “Нягтлах тусам аюлгүй” аяныг мөн ЦЕГ, Хаан банктай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Өмнө нь хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аян бодитой үр дүнд хүрсэн гэж та сая хэллээ. Яг ямар үр дүнд хүрсэн талаар жаахан дэлгэрүүлж болох уу?

– ЦЕГ-ын тайлан мэдээнд залилах гэмт хэрэг 2017-2019 онд нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж, хохирлын хэмжээ нь мөн онуудад 400 тэрбум  шахам төгрөгт хүрч байсан гэх тоо баримт бий. Өөрөөр хэлбэл,  залиллах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн эхний тавд орж байна гэж ойлгож болно. Харин “Ятгах тусам нягтал” аяныг  хэрэгжүүлснээр 2020 оны 5 дугаар сард залилах гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар буурчээ. Мөн  аяны үр дүнгийн судалгаагаар судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга  хэмжээ хувь хүнд болон олон нийтэд хангалттай мэдээлэл өгч, өөрсдийгөө хамгаалах мэдлэгтэй болгож чадсан гэдэгтэй санал нийлсэн эерэг үр дүн гарсан.

Тэгвэл “Ятгах тусам нягтал” аяны  үргэлжлэл болох Нягтлах тусам аюулгүй”  аяны гол зорилго юу вэ? Хэдий хугацаанд хэрэгжих вэ?

 

Дэлхий нийтээр Корона вирусын цар тахал дэлгэрсэн энэ үед санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах, санхүүгийн залилан мэхлэлтээс санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь бидний нэн тэргүүний зорилго гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх арга замын тухайд нийтийн сүлжээ, цахим орчноор дамжуулан олон нийтийг зөв мэдээ, мэдээллээр хангахыг чухалчилж байна. Ингэхдээ залилах гэмт хэргийн талаар, түүнтэй холбоотой хууль эрхзүйн орчны талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл түгээж иргэдийн  ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч байна. Аян 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

-Санхүүгийн ямар төрлийн луйврууд цахимаар үйлдэгдэж байна вэ? 

-Тухайн хүний фэйсбүүк хаягийг нь эвдэж ороод, ойр орчмых нь хүмүүс рүү мөнгө гуйсан мессеж явуулдаг залилан луйврын  гаралт идэвхтэй  хэвээр л байна. Иргэд  хууль эрх зүйн болон санхүүгийн мэдлэг дутмагаас мэдээллийг нягтлахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь элбэг байна.  Ер нь дэлхий нийтээр санхүүгийн бүтээгдэхүүн олон болж байгаатай холбогдуулан тухайн мэдээллийн сайн авч байх нь чухал. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийт 3 сая гаруй банкны карт байгаагаас идэвхтэй ашиглагдаж байгаа нь 1.5 сая юм.  Хүмүүс картаа бусдад ашиглуулах, нууц кодоо алдах зэргээс болж санхүүгийн луйварт өртөж байна. Цар тахалтай холбоотойгоор цөөн хэдэн тоогоор үйлдэгдэж байгаа нислэгүүдэд суудал гаргаж өгнө гэсэн залилан ч сүүлийн үед их явж байна. Мөн азтан шалгаруулж байна хэмээн бага дүнтэй бүртгэлийн хураамжаар лоттерей явуулах хандлага ихсээд байна. Иргэд өөрөөс нь бага мөнгө гарч байгаа болохоор азандаа итгээд оролцож байгаа нь цаана нэг луйварчинг тэжээж байгаа гэдгээ мэдэхгүй байна. Тиймээс мөнгө санхүүтэй холбоотой аливаа санал, хүсэлтэд болгоомжтой хандаж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна.

-Санхүүгийн луйврын гэмт хэргийн гаралтыг бууруулахад дан ганц Цагдаагийн газрын үүргээс гадна банк санхүүгийн байгууллагууд ч хамтран оролцож байгаа нь сайн хэрэг болжээ гэдгийг гарч буй үр дүнгүүд харуулж байна шүү дээ.

Тийм ээ. Ер нь санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт багтдаг сэдвүүдийн нэг юм. Тийм ч учраас “Нягтлах тусам аюулгүй” аяныг бид хэрэгжүүлж байна. Энэ удаагийн аяныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХААН Банк дэмжин, хамтран ажиллаж байгаад талархаж байна. Санхүүгийн мэдлэгийг түгээх нь өөрөө санхүүгийн салбартаа маш том үр нөлөөтэй. Банкны салбарт гарч буй залилан, луйвар нь бүх л банкыг хамрана шүү дээ. Залилан луйвар өөрөө дандаа санхүү, эдийн засгийн бодитой хохирол үлдээж байдаг учраас  цаашид иргэд амар хялбар аргаар санхүүгээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү мэдээллийг нягтлах, заавал эх сурвалжаас нь тодруулж байх, хамгийн гол нь энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулахыг анхааруулж байна.

Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Баожи болон Тяньшүй хотод ажиллав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Төв Африкийн ерөнхийлөгч тусгай ярилцлага өгөв

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Ши Жиньпин Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв комиссын 6-р хурлыг даргалав

Дэлхий4 долоо хоног өмнө

В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

Эдийн засаг4 долоо хоног өмнө

Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ

Улс төр4 долоо хоног өмнө

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийгэм4 долоо хоног өмнө

Айлын хашаанд хавчуулагдсан байсан бор гөрөөсийг Амьтан асран хамгаалах төвд эмчилж байна

Засгийн газар3 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм3 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг3 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Дэлхий8 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эрүүл мэнд3 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм3 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Энтертайнмент3 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент4 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент4 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг4 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр4 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр4 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр4 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий4 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий4 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий4 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент5 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий5 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент5 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 сар өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА