Covid-19
Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.19/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 1719 иргэн ажиглалтад байна. Шинээр 297 хүн тусгаарлалтад шинээр орж 216 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн иргэдээс эрүүл мэндийн шалтгаантай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, үлдсэн иргэдийг ажиглалтын байр луу хуваарилжээ.
Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй иргэнээс тандалт судалгааны зорилгоор шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс 218 дуудлага иржээ. Гадаадын Герман, АНУ, Япон улсаас гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Өнгөрөгч цагийн байдлаар ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 339 хүнээс 336 хүнд коронавирус илрээгүй бөгөөд гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Халдвар авсан жолоочийн нэг нь Бларус, ОХУ, нэг нь монгол жолооч байжээ.