Covid-19
Д.Нямхүү: Долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжсэн
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургаадугаар сарын 19-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит 62 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 автотээврийн жолоочийн сорьцод шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдний зургаа нь оюутан, нэг нь иргэн. Зургаан оюутны дөрөв нь цэргийн сургуулийнх, хоёр нь энгийн сургуулийн оюутан.
Ингээд нийт батлагдсан тохиолдлд 204, үүнээс эдгэрсэн 139, эмчлэгдэж байгаа 65 хүн байна. Тэднээс 57-гийн биеийн байдал хөнгөн, найман хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 117 хүн байна.
Өнөөдөр гурван онгоц хүлээж авна. Эдгээр онгоцнуулыг хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангасан” гэлээ.