Бидэнтэй нэгд

Нийгэм

Ван И сайдыг угтах сэдэв: ШХАБ болон ӨВӨРМОНГОЛЫН БИЧИГ ҮСЭГ

Нийтэлсэн

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-16-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд айлчлах болсон талаар тус яамнаас мэдээллээ.

Өргөн хүрээнд авч үзвэл Ван И сайд есдүгээр сарын 10-16-нд ОХУ-д болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр болон дараа нь ОХУ, Монгол Улс, Казахстан, Кыргызстанд айлчлахаар төлөвлөжээ. Мөн ОХУ-д болох хуралдааны үеэр ОХУ, Энэтхэгийн ижил түвшний сайд нартай тусгайлан зоог барих юм.

ОХУ, Монгол Улс, Казахс­тан, Кыргызстанд айлчлахдаа эдгээр орны удирдагчидтай уулзаж, Гадаад хэргийн сайд нартай нь уламжлалт харилцаагаа бэхжүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн салбарт практик харилцаагаа гүнзгийрүүлэх, “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд өндөр үр дүнтэй хамтран ажиллах, олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.

Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лицзянь Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ хоёр тал, бүс нутаг, олон улсын хэмжээний асуудлыг ярилцахын зэрэгцээ “харилцан сонирхож буй асуудлуудаараа санал солилцох”-оор болжээ. Энэхүү уулзалт Улаанбаатарт ирэхийн өмнө болох бөгөөд харилцан сонирхсон асуудал дотор нь Монголын талаарх сэдэв багтах нь эргэлзээгүй. Учир нь хойд, урд хоёр хөрш уулзах бүртээ Монголын талаар ярилцдаг нь нууц биш.

Энэ ярианд гурван улсыг холбосон эдийн засгийн коридор, “амилж эхлээд” байгаа хийн хоолойн сэдэв, Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай багтаж таарах бөгөөд сайд Ван И Монголд ирэхдээ энэ талаар ам нээх нь гарцаагүй юм.

Албан ёсны яриа,хэлэлцээний зэрэгцээ “Ам нээвэл уушги нээ” гэдгээр манай дарга нар дипломат аргаар Хятадын компаниудын орхиод явсан гэх Дарханы зам, Өвөрмонголчуудын үндэсний хэл бичгийн асуудал зэргийг хөндөж таарах биз. Монголчууд Элчин сайдын яамных нь гадаа монгол бичиг, соёлыг хамгаалахаар жагсаал цуглаан өрнүүлсэн учир өмнөд хөршийн сайд анхаарлаа үүнд хандуулчихсан л байгаа.

Өмнө нь Төвөд, Шинжаан-Уйгар, Тайваны асуудал хөндөгдөхөд өмнөд хөршийн зүгээс “Нэг хятад” бодлогоо тайлбарладаг, үүнийг нь ч Монголын тал дипломат ёсоор хүлээн зөвшөөрдөг нь зүй ёсны хэрэг байсан. “Нэг Хятад” бодлогыг Монгол Улс дэмждэг нь өнөөдөр ч хэвээрээ.

Харин Өвөрмонголын бичиг соёлын асуудал нь “Нэг Хятад” бодлогод ерөөсөө харшлахгүй, БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож буй хэрэг огтоос биш, гагцхүү үндэс угсаа нэгтнүүдийнхээ хэл бичгийг хадгалан хамгаалах чиглэлээр хэлж ярьж байгаа, улс төрд огтоос хамааралгүй зүйл гэдгийг БНХАУ-ын сайд эрх биш ойлгож байгаа. Бичиг, соёлын асуудал нь Хятадын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг биш гэдгийг Монголын дарга нар ч дипломат арга зүйгээр эвийг нь олоод шийдмэгхэн тайлбарлачихна биз ээ.

Урьд нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд Далай ламаас үүдэлтэй зөрүүтэй үзэл хэдэнтээ гарч байсан. Далай лам Монголд морилох хэрэгт хориг тогтоож, цөөн хоногоор хил хааж ч байсан. Гэвч Далай лам дээр буулт хийж болдог юм гэхэд монгол бичиг, соёлын асуудлыг үүнтэй адилтгаж огт болохгүй. Далай ламын асуудал бол зүгээр л шүтэх бишрэх эрхийн хэрэг. Далай лам нь Хятадын хувьд салан тусгаарлагч, хагалан бутаргагч, улс төрийн гэмтэн. Гэвч Монголчуудын хувьд Дээрхийн гэгээн, Бурхны шашны тэргүүн, өтөл насны өвгөд эмгэдэд бол “амилсан Будда”. Далай ламд мөргөсөнгүй гээд монгол хохирохгүй нь үнэн. Харин Өвөрмонголд болж буй үйл явдал нь нийт монгол үндэстний хэл, бичгийн дархлааны хэрэг, хэзээ ч гээж үл болох нийт монголчуудын өв соёлын асуудал билээ.

Нөгөө нэг эмзэг сэдэв нь Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай юм. ОХУ, БНХАУ хоёулаа Монгол Улсыг ШХАБ-ын эгнээнд элсүүлэхийн төлөө олон жил санал нийлсээр ирсэн. Одоогоос хоёр жилийн өмнө, БНХАУ-ын Циндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол Улсыг ШХАБ-д элсүүлнэ, элсүүлэхгүй гэсэн яриа улстөрчид, дипломатчид, судлаачдын дунд гарч, УИХ дээр гишүүд санал хуваагдан байж намжсан ч үүнийг хоёр хөрш орон мартаагүй байгаа. Нэгэнт ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлгөөнд оролцоод, ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай ганцаарчилсан уулзалт хийгээд ирсэн хүн хойно Ван И сайд хөшигний ард энэ сэдвийг хөндөж л таарна.

Хэдэн төгрөгийн зээл тусламж, зам, гүүрийн асуудал бодож ШХАБ гэж яарахаа азнаж долоо хэмжиж нэг огтлохоо манай дарга нар эрх биш мэдэж байгаа гэж найдна.

Ямар ч гэсэн Ван И сайдыг угтах халуун сэдэв ШХАБ болон Өвөрмонголын бичиг үсэг байж таарах нь. Ажил нь гацсан Дарханы зам ч хамаатай. Айлчлалаас ямар үр дүн гарахыг одоо анхааралтай харах үлдлээ.

CRI Монгол радио22 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио23 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио23 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио23 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм23 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий23 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг23 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий23 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий23 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр23 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр23 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент23 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ