Бидэнтэй нэгд

Боловсрол

Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийтэлсэн

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо.

Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан. Харин Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн шинэ барилгатай болсноор 1-12 дугаар ангийн нийт 900 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмших боломж бүрдэж байна. Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор хэлсэн үгэндээ “Сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 1-12 дугаар ангид суралцагчдыг авахаас гадна 40 гаруй шинэ боловсон хүчин ажлын байраар хангагдаж байна. Нэг анги дүүргэлт 38 хүүхэдтэй байх юм. Жайка олон улсын байгууллага сургуулийн барилгаас гадна тоног төхөөрөмж, анги танхимын сургалтын орчныг иж бүрнээр нь хангаж байгаад баярлаж байна” хэмээн онцолсон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ “Үнэхээр их баяртай байна. Энэ сургуулийг бий болгох, сайхан орчныг бүрдүүлэх бүхий л үйлсэд зүтгэсэн, дэмжиж ажилласан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико болон гар бие оролцсон бүх хүнд эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний хувьд энэ хороонд төрж, өссөн. Бага насандаа шороон шуурга, салхи, бороо, цастайд ч хичээл рүүгээ 2, 3 км газар алхаж явдаг байлаа. Ингэж явна гэдэг хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байдаг байсан. Энэ бүгдийг мэддэгийн хувьд хороондоо бүрэн дунд сургуультай болж, гэртээ ойр, тэр дундаа дэлхийн стандартад нийцсэн сайхан орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаад баяртай байна” хэмээсэн юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван үе шаттай боловсролын салбарын барилга тоног төхөөрөмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэн. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 45 сургууль ашиглалтад орсон. Тавдугаар үе шатны хүрээнд дөрвөн сургууль энэ онд ашиглалтад орж байна. Нийслэлийн удирдлагууд боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажиллаж байгаа. 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын боловсролыг салбар дахь хөрөнгө оруулалтууд маш эрчимтэй хийгдэж байна. Энэ хугацаанд 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэ хэмжээгээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа юм” гэв.

Мөн өдөр Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, үүдээ нээлээ. 130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг нь хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 279 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/1024 тоот захирамжаар байгуулагдсан юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна. Цаашлаад 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор дүүргийн хүүхэд багачууд 100 хувь хамрагдах боломж бүрдэнэ. Налайх дүүрэгт сүүлийн хоёр гаруй жил бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа иргэд мэдэж байгаа. Орчныг нөхцөлийг сайжруулахаас гадна одоо чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна” хэмээлээ.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа