Бидэнтэй нэгд

Нийгэм

“Есөн настай талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан. Урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй”

Нийтэлсэн

Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байгаа талаар бид өглөө мэдээлсэн билээ.

Уг хэргийн шалгалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүрээс зарим зүйлийг тодрууллаа.

– Өчигдөр есөн настай охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Энэ хэргийн шалгалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?

– Есдүгээр сарын 20-ны өглөө 05:30 цаг орчимд хүүхдийн харамсалтай тохиолдлын талаарх дуудлага мэдээллийг эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Хүүхэд эмнэлгийн түргэн тусламж авч чадалгүй нас барсан. Тэгээд эмнэлгээс цагдаагийн байгууллага руу холбогдож дуудлага мэдээллийг ирүүлсэн.

Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажилласан.

Урьдчилсан байдлаар есөн настай хүүхэд /эмэгтэй/ гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан түүний хойд эцэг гэх 36 настай Б-г холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 45 хоног шалгагдана. Энэ хугацаанд шүүх эмнэлгийн дүгнэлт буюу талийгаачийн нас барсан шалтгаан 21 хоногийн хугацаанд тогтоогдсоноос хойш шалгалтын ажиллагаа явуулж, хэн, яагаад учруулсан бүх шалгалтын ажиллагааг нарийвчлан тогтоох боломжтой.

Талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан бөгөөд урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй.

– Хэрэгт холбогдогчийн хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан түүх бий болов уу?

– Хойд эцгийн хувьд урд өмнө нь эдэлж байсан ял шийтгэл байхгүй. Бас ямар нэгэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаагүй. Цахим мэдээллийн хуудас болон зарим сайтуудаар талийгаачийн биед олон хөхрөлт няцралт байна гэж гарсан байсан. Бид бүхэн гэмтэл шарх сорвийг хэн ямар шалтгааны улмаас үйлдсэн, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг завдаж байсан эсэхэд ч шалгалтын ажиллагаа явуулна.

– Хохирогч хэн хэнтэйгээ амьдардаг байсан бэ?

– Талийгаач охин ээж, хойд аав, 12 настай эгч, 2 настай эрэгтэй дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон. Ээж нь давхар биетэй байсан. Гэхдээ тухайн гэр бүлийн хувьд цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, нөхөр согтуу орж ирээд байна гэсэн дуудлага мэдээллийг огт өгч байгаагүй.

Магадгүй энэ нь далд гэр бүлийн хүчирхийлэл байж магадгүй гэдэг үүднээс шалгалтыг цагдаагийн байгууллага, нийгмийн ажилтан, сургуультай нь хамтран хийж гүйцэтгэж байна.

– Хэрэгт холбогдогч согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан уу?

– Урьдчилсан байдлаар хэргийн газрын үзлэгт архи согтууруулах ундааны шил лааз байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шууд хараад хүнийг согтуу байна гэж хэлэх боломжгүй. Мэдээж хэрэг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтооно.

– Холбогдох хуулийн хариуцлага ямар байх вэ?

– 2017 оноос өмнө хэрэгжиж байсан хуульд хүнд болон хөнгөн зүйл ангийг нийлүүлээд нэг хэрэг болгон шалгадаг байсан бол шинэ хуулиар хоёр тусдаа зүйл заалтаар буюу эрүүгийн хоёр ч хариуцлага хүлээхээр байна.

Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан асуудал тогтоогдвол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, удаа дараа үйлдсэн эсэх, үүн дээр хүний амь нас хохироосон нь тогтоогдвол давхар зүйл ангиар хүндрүүлэх нөхцөл байдлаар шалгагдана.

Мөн охинд удаа дараа халдаж байсан хүчирхийллийн шинж тэмдэг тогтоогдвол нуун дарагдуулсан ээж, асран хамгаалагч, тухайн хүчирхийллийг сонссон, мэдсэн, харсан, үзсэн бүх хүмүүсийг татан оролцуулах боломжтой.

– Энэ онд энэ харамсалтай хэрэгтэй төстэй хэрэг хэр их гарсан бэ?

– Статистик мэдээллийг их, бага байна гэж хэлэх нь өнөөдөр чухал биш. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй бас урьдчилан сэргийлээд, таслан зогсоох бүрэн боломжтой. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлаа ихэнх тохиолдолд эхлээд ээж, аав биш найз нөхдөдөө ярьдаг бөгөөд энэ асуудал өөрөө их хаалттай байдаг. Хүүхдээ сонсож, анхаарал тавьдаггүй эцэг эхчүүд ихсэж, эцэстээ үхлээр дуусаж байгаа шинж энэ.

Ер нь ямар ч гэмт хэрэг зөрчлийг бид бүхэн цагдаагийн байгууллагын 102 утсанд мэдээлэх ёстой.

Гэтэл “Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн зөрчлийн дуудлага мэдээлэл өгөхөөр эргээд намайг дуудаад ажил төрөл хийлгэхгүй, цаг зав бараад байдаг” гэсэн өөрийгөө бодсон хайхрамжгүй үзлээс болж асар том хохирол, хүний амь нас эрсдэх явдал гардаг. Иргэд цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлээд байгаа аян арга хэмжээг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөдөггүй байхад анхаараасай.

Мөн ЕБС-ууд болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд ажлаа идэвхжүүлээч ээ гэж хэлмээр байна.

Ер нь хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн, дуугаа хураах, дээрэлхүүлсэн, ялгаварлан гадуурхагдсан, хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг буюу биед нь хөх няц үүссэн, маажуулсан, чимхүүлсэн сорви байхад ангийн багш нь нийгмийн ажилтны хамт тухайн хүүхэдтэй уулзаж, ярилцдаггүйн улмаас хүүхэд хаалттай, бөглөрч явсаар амь насаараа хохирох явдал гардаг.

Хүүхэд гэртээ эцэг эхийнхээ зааж, зөвлөснөөр хүмүүждэг бол сургуулийн орчинд багшийн хяналтад л байна шүү дээ. Бүх асуудлыг дандаа оройтож, амь нас нь хохирч эрсэдсэний дараа цагдаагийн байгууллага шалгах албагүй. Урьдчилаад таслан зогсоох боломжтой.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ