Нийгэм
Явган хүний замын хогийг цэвэрлэж орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ“YMCA” олон улсын сайн дурын байгууллагаас долоо хоног бүрийн бямба гарагт явган хүний замын хогийг цэвэрлэж орчны бохирдлоо бууруулахад хувь нэмрээ оруулахыг хүүхэд залуустаа уриалж байна. Наймдугаар сарын 20-ноос эхэлсэн уг арга хэмжээ өнөөдөр найм дахь удаа болж байгаа бөгөөд Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нарантуул зах, Баянгол зочид буудал орчмын хогийг цэвэрлэдэг аж.
Уг сайн дурын аяны хүрээнд нэг хүн нэг хогийн уут дүүргэдэг бөгөөд өмнөх долоон удаагийн арга хэмжээнд нийт 100 гаруй хүүхэд залуус оролцжээ.
Нэг удаадаа 3-4 км замыг хоёр цагийн хугацаанд цэвэрлэдэг ба зам дагуу хогийн сав байсаар атал ил задгай хаяж байгаад сэтгэл эмзэглэж буйгаа аяны зохион байгуулагчид ярьсан юм. Цэвэрлэгээний үеэр хамгийн их хаягдсан хог нь тамхины иш, архины шил, ундааны сав байдаг аж.