Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Булган аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.

Булган аймгийн Хялганат тосгоны оршин суугч Х.Батаа:

OTGO5289-scaled Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

…Олон малчны хүсэлтийн дагуу би танд нэг л зүйлийг хэлэх гэж ирлээ. Энэ их төвөгтэй асуудал. Гэхдээ төр зөв шийдэхгүй бол сүүлдээ ард түмэнд бүр их хүндрэл учруулж мэдэх хандлагатай, ийм асуудал байгаа юм. Юу вэ гэхээр, малчин, тариаланч хоёрын хооронд асар том зөрчил үүслээ. Яг өнөөдрийн байдлаар Хялганат тосгонд 100-200 толгой мал хашаандаа байна.

Хэрэв малчин хүн малаа тариалангийн талбай руу оруулах юм бол орон нутгийн 5-7 хүнээс бүрдсэн нэр бүхий комисс хохирлыг нь тооцож, эрх бүхий албан тушаалтан торгууль, шийтгэл ногдуулдаг журамтай. Монгол Улсын хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо, өөрөө хангах нь маш чухал гэдгийг ойлгож байгаа. Үүний хажуугаар малын мах ч чухал байдаг.

Миний бодож байгаагаар өмч хувьчлалын үед сангийн аж ахуйнуудыг компаниудад хувьчлахдаа хэтэрхий олон мянган га газрыг өгчээ. Ийм учраас тэр газраа харж хамгаалах чадал нь хүрдэггүй, хашаа барьж, харуул тавьж чаддаггүй. Маш олон га газарт тариа тарьчихдаг, ингээд малчид ч хариуцлагатай байж чаддаггүй.

Залуус, хүүхдүүд нь сургууль явчихаар малаа харж үлдсэн хоёр хөгшин малаа дийлэхгүй, адуу малаа тариалангийн талбай руу алдаж оруулдаг. Аль аль талдаа ийм зовлонтой, ийм хэцүү асуудлыг зөв шийдээсэй. Төр засгаас энэ асуудалд анхаарч олон талын бодлого, шийдвэр гаргаасай гэсэндээ олон хүний захиас даалгавраар энд хүрэлцэн ирж, Танд дамжуулж байна.”

Булган аймгийн өндөр настан Жамбалдорж:

OTGO5296-scaled Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

…Монгол Улсад ядуурал гэж байхгүй, харин залхуу хүн л ядуу байгаа юм. Олон удаа телевизээр харж байна. Таны олон аймагт очиж ажилласан тухай үзсэн. Ард түмэн ядуу байна, сүйд боллоо гээд яриад байх юм. Би гэхэд далан нас гарсан ахмад байна. Хувийн юм хийгээд, ажил амьдралаа өөд нь татаад, ганц тэтгэврийн мөнгө гэлгүй сайхан амьдралд хүрэх гээд л зүтгэж явна.

Би боддог юм. Монгол Улсад архинд орсон, ядуурсан, залхуу, хойрго хүмүүс байна. Би жижиг компанийн захирал хүн л дээ. Жишээ татахад Булган аймагт өдрийн 30 мянган төгрөгөөр ажил хийлгэе гэхээр тэр ажлыг хийх хүн олдохгүй байна. Ядуу нь үнэн үү? Иргэн хүний хувьд манайд ядуурал байхгүй гэж боддог. Ядуу байна гэдэгтэй санал нийлдэггүй.”

Булган аймгийн иргэн Дагвадорж:

OTGO5345-scaled Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

…Манайд нэг хэцүү зүйл байгаа нь намчирхал. Сонгуулийн дараа олон тооны хүмүүсийг албан тушаалаас нь халдаг, ялсан нам нь өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг халж сольдог байдал газар авсан. Гэхдээ ажлаа хийж чадаж байгаа нь тухайн ажлыг хийх ёстой юм уу гэж би боддог. Энэ асуудлыг төр засаг, Төрийн тэргүүн анхааралдаа авах нь зүйтэй байх.

Аливаа үйл ажиллагаанд эрэмбэ, дэс дараалал гэж чухал юм бий. Улс оронд хамгийн их хэрэгтэй, тулгарсан асуудал юу вэ гэдгийг хамгийн түрүүнд бүх нийтээрээ, төрийн байгууллагууд ярилцаж, тэр ажилд олон түмний анхаарлыг хандуулах хэрэгтэй байна.

Одоо хөдөө аж ахуйн салбарт анхаарал тавина гээд байгаа. Малын арьс шир үнэгүй хаягдаж байна шүү дээ. Ийм байж болохгүй. Тиймээс аймаг бүрт арьс шир, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийг барьж, зохион байгуулмаар байна. Энэ арьс ширийг үнэтэй болгомоор байна.”

Булган аймгийн иргэн Цогжав:

OTGO5293-scaled Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

…Төрийн албан хаагчид хэрээс хэтэрч байна. Хахууль дээд цэгтээ хүрлээ. Би 10-20 хоногийн өмнө Улаанбаатар хот руу яваад ирсэн. Манай ач зээ нар Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хүүхдээ төрүүлдэг. Нөхөр нь хагалгаанд орж буй эхнэрээ эмнэлэгт 2-3 хоног сахиж, хажууд нь байхын тулд 20 мянган төгрөг, таван литр айраг өгсөн гэнэ.

Ийм байж болох уу? Энэ Улаанбаатарт болсон үйл явдал шүү. Эхнэр нь өвдөөд тариа хийлгэх гээд тариагаа аваад ирэхээр “цаг болоогүй” гээд хийдэггүй, дараа нь хийлгэх гэхээр “цагаасаа хэтэрчихсэн байна” гээд тариаг нь хийж өгөхгүй байна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ? Хахуулиа авах гэж байгаа юм уу? Учир нь тэндээ байна.”

Булган аймгийн иргэн Бямбасүрэн:

OTGO5333-scaled Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

…Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би залуу хүнийхээ хувьд орон нутгийнхаа хөгжил дэвшилд их санаа зовж явдаг. Орон нутагт, аймагтаа амьдрахад таатай, амгалан тайван байдаг. Гэвч хүний хөгжил тал дээр орон нутагт үнэхээр хоцрогдчихоод байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийг ярья. Зарим хүмүүс худлаа гээд байдаг.

Гэхдээ яах аргагүй бидний авч байгаа мэдээллээр бид 21 дүгээр байранд жагсаж яваадаа харамсаж байна. Залуучууд болоод бусад ард иргэд орон нутагт тогтвор суурьшилтай амьдрахад орон нутгийн хөгжил үнэхээр чухал байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулахаас гадна уулзалтын үеэр давтамжтай хөндөгдсөн хөгжлийн шийдлүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж буй уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа малын арьс шир үнэгүйдэж байгаа тухай олон санал, хүсэлтийг иргэд хэлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар хэлэхдээ, “Сүүлийн 30 жилд хөдөө аж ахуйн салбар ямар ч бодлогогүй, мартагдаж явж ирсэн гэдэгтэй бүгд санал нийлэх байх гэж бодож байна. 1960-аад оны сүүл, 1980-аад оны эхэн үе хүртэл бид аж үйлдвэрийн комбинаттай байсан. Гутал, арьс шир, ноос ноолуураа бүгдийг нь дотооддоо боловсруулдаг байсан. Өмнө нь байсан юмаа сэргээх талаар яриад байгаа юм.

Хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барих тухай төслийг санаачилж, энэ жилээс ажил хэрэг болж байна. Энэ зөвхөн Дарханы үйлдвэр биш ээ. Монгол орны 21 аймаг, 330 суманд салбар нь байгуулагдах үйлдвэр. Суманд анхан шатны, аймагт дараагийн шатны боловсруулалтыг хийж, Дархан арьс ширний цогцолборт бүрэн боловсруулаад бүтээгдэхүүнээ гаргах экспортын том үйлдвэр юм” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогтцэций сумаас Гашуунсухайтын боомтын чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, Зүүнбаянгаас зүүн зүгт Сүхбаатар, Дорнод чиглэлд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлбэл говийн бүс нутаг сэргэх, эдийн засаг 4-5 дахин тэлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр “…Энэ бүтээн байгуулалтыг монгол залуучууд, монгол инженерүүд хийж байна. Түүхэндээ анх удаа бид ийм том бүтээн байгуулалтыг хийж байгаа. Би үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр, монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавьж байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалтаар дамжуулан бид оюун санааны маш том өөрчлөлтийг авчирч байна” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллах үеэрээ Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар зочилсон. Энэ үеэр сургуулийн удирдлагын зүгээс танилцуулсан шинэ спорт заал барих асуудлыг хэлсэн үгэндээ дурдаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Улмаар залуу үеийн авьяас чадварыг нээж хөгжүүлэх, тэднийг дэмжих, тухайлбал спортоор хичээллэж буй сурагчдад амжилт гаргах боломж бололцоог нь бүрдүүлэхийн төлөө аймаг, сумын удирдлага идэвх санаачилга, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй гэсэн юм.

MG_6247-scaled Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Америкийн тогтоож буй “тэгш татвар” нь үнэхээр тэгш шударга уу

CGTN мэдээ2 өдөр өмнө

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

CGTN мэдээ3 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Вьетнамд нэвтрүүлжээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийнэ 

Дэлхий4 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм5 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент5 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий5 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр5 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг5 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий5 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр5 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм7 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий7 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр7 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа