Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Отгонцэцэг: Агаарын хил гэдэг бол цаг минутаар хэмжигдэж ажилладаг онцгой салбар

Нийтэлсэн

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэгтэй ярилцлаа.


-Юуны түрүүнд Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бямбаагийн Отгонцэцэг гэдэг. Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны даргаар ажилладаг. Малын их эмч мэргэжилтэй. Төрийн албанд 26 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын системдээ буюу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 17 жил байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байна.

-Хилийн мэргэжлийн хяналт нь бусад хяналт шалгалтаас юугаараа ялгаатай вэ?

-Хил гэдэг бол аливаа улсын онцгой объект байдаг. Тэр ч утгаараа хилийн мэргэжлийн хяналт нь улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байдаг алба. Агаарын хил гэдэг бол цаг минутаар хэмжигдэж ажилладаг онцгой салбар л даа.

-Дэлхий даяар тархаад байгаа Ковид -19 цар тахлын энэ хэцүү үед та бүхэн хамгийн эрсдэлтэй цэг дээр ажиллаж, улс орондоо энэхүү халдварыг тараахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Та энэ талаар дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу?

-Тийм ээ. Манай ХМХА нь энэ эрсдэлтэй хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг. Одоогийн байдлаар иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, өвчний сэжигтэй зорчигчийг илрүүлэх, шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Нислэгт эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч нар явж, нислэгийн турш тандалт хийдэг. Онгоц Улаанбаатарт буухад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу улаан, шар, ногоон бүс татагдан, талбайд эрүүл ахуйч эмч мэргэжилтэй 10-12  улсын байцаагч, ариутгагч ажилладаг. Нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт хийж, ангилан ялгаж ХӨСҮТ-д /өвчний сэжигтэй болон шинж тэмдэгтэй/, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт /эрүүл мэндийн шалтгаантай / болон ажиглалт, тусгаарлалтын байр руу хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

-Анх энэ цар тахал эхэлж байх үед танай байгууллага хэр бэлтгэлтэй байсан бэ?

-Бид Монгол Улсын агаарын хил дээр хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажилладаг. Мөн ДЭМБ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж, бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг жилд 1 удаа, ширээний дасгал сургуулилтыг жилд 2 удаа зохион байгуулж бэлэн байдлаа тогтмол хангадаг. Дашрамд хэлэхэд Монгол Улс Олон улсын агаарын тээврийн байгууллага /IKAO/-д 1989 онд гишүүнээр элссэн.  Тиймээс IKAO байгууллагын шаардлагын дагуу аливаа ОУНБ нь нэлээд хэдэн төрлийн аюул эрсдэлийг тооцоолсон бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдаг. Эдгээрийн нэг чухал нь “Хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал” буюу бидний нэрлэж заншсанаар КОД-9 бэлэн байдлын төлөвлөгөө юм.

-Онгоцонд ажиллахад хир хүндрэл гардаг вэ. Зорчигчийн харилцаа хандлага ямар байна?

-Томилолтоор ажилласан улсын байцаагч онгоц газардахад бүх мэдээллийг өгч, илтгэх хуудас бичдэг. Ер нь бол монголчууд маань их л бухимдалтай байх шиг байна. Эрүүл мэнд, амь насаа хамгаалах талын мэдлэг сул, тэсвэр тэвчээр муутай, омголон зан гаргах тохиолдол гарч байсныг дурдах ёстой болов уу.

-Халдвар эрсдэлээс хамгаалах, эмнэлгийн хэрэгслийн нөөц бололцоо хангамж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Нислэгийн явцад болон халдвар хамгааллын бүсүүдэд ажиллаж байгаа улсын байцаагчид нэг удаагийн хамгаалах бүрэн хувцастай ажилладаг. Одоогийн байдлаар МХЕГ-аас хангалтыг өгч байгаа хэдий ч энэхүү цар тахал цаашдаа хэр удаан үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор хамгаалах хувцас, хэрэгслийн хангалтанд хүндрэл гарах хандлага байгаа.

-Энэ хүнд хэцүү үед хил дээр ажиллаж байгаа байцаагч, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарч байгаа болов уу?

– Улсын онцгой комиссоос нэг удаагийн мөнгөн тусламж өгсөн. Төр засгаас төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд 17 улсын байцаагч хамрагдсан. Мэдээж хяналтын 7 чиглэлийн 95 улсын байцаагч, 8 ариутгагч, 20 гаруй захиргааны ажилтан, албан хаагчидтай манай байгууллагын хувьд цөөхөн л тоо.

Албаны даргын хувьд санхүүгийн боломж олгодог бол хүнд хэцүү, эрсдэлтэй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж яваа байцаагч нартаа илүү цагийн мөнгө олгомоор л байх юм.

-Та түрүүн тусгай үүргийн нислэгт байцаагч нар явдаг талаар ярьсан. Удаан цагаар битүү хувцастай ажил үүргээ гүйцэтгэдэг талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Манай эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар маань тусгай үүргийн нислэгт зорчигчийн эрүүл мэндийн тандалт хийж явахдаа олон цагаар битүү хувцастай, агаарын өндөр даралтад ажил үүргээ гүйцэтгэдэг. Жишээ нь: Сиатл-Улаанбаатарын чиглэлд 11, Сидней-Улаанбаатар чиглэлд 13, Франкфурт-Улаанбаатар 8.4 гэх мэт, ер нь хамгийн ойрын нислэг Сөүл-Улаанбаатар чиглэлд 3.5 цаг нисэж ирнэ шүү дээ. Энэ хугацаанд балга ус ч уухгүй, ариун цэврийн өрөөнд ч орохгүйгээр явж ирдэг.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүгдэд бас ажлын амжилт хүсье.

 

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ