Нийгэм
ЦЕГ: Хүүгийн ээж “хашраах зорилгоор” хүүхдээ орцонд нүцгэн гаргасан гэж мэдүүлжээ
“Алтай” хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй,хөл нүцгэн орцонд зогсож байсан бага насны хүүгийн учир шалтгааныг тодруулахаар Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, хяналт дор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс болон хүүхэд хамгааллын байгууллагын хамтарсан баг хүчирхийллийн шинж байгаа эсэхэд шалгалт явуулж байна.
Өнгөрсөн ням гарагт болсон энэ асуудлаар хүүгийн гэр бүлийнхэн болон хажуугийн айлуудаас мэдүүлгүүдийг авсан бөгөөд хүүхдэд гэмтлийн шинж байгаа эсэхийг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний дүн гараагүй байна. Шинжилгээгээр гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэрэв гэмтээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэж ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан мэдээлэв.
-Ар гэрийнхэн нь хүүхдээ ямар учраас нүцгэн хонгилд гаргасан гэж мэдүүлсэн бэ?
-Хүүгийн ээж “хашраах зорилгоор” гаргасан гэж мэдүүлсэн. Өмнө нь ийм асуудал гаргаж байсан эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хүүгийн ааваас мэдүүлэг авна.
-Энэ үед хүүгийн аав гэртээ байсан уу?
-Байгаагүй. Аав нь орон нутагт ажлаар явсан эзгүй байсан гэлээ.