Нийгэм
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх лавлах утсыг дүүргүүдэд ажиллуулж эхэлжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминХуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өмнө нь зөвхөн “100 айл”-аас үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Нийслэлийн төвийн 6 дүүрэг /Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул/ болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/-өөс үзүүлж эхлээд байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх зөвлөгөө, мэдээлэл авах лавлах утсыг дээрх дүүргүүдэд ажиллуулж эхэллээ.
Харин “100 айл” дахь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлах 7011-3580 утасны дугаар ашиглагдахгүй болсныг анхаарна уу.
Нийслэлийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалт:
Баянгол дүүрэг дэх УБХ – 7575-9497
Баянзүрх дүүрэг дэх УБХ – 267013, 262647
Сонгинохайрхан дүүрэг дэх УБХ – 7722-1890
Сүхбаатар дүүрэг дэх УБХ – 7723-1890, 7011-4189
Хан-Уул дүүрэг дэх УБХ – 7724-1890, 7711-1255
Чингэлтэй дүүрэг дэх УБХ – 7725- 1890