Бидэнтэй нэгд

Нийгэм

Ухаалаг газар тариалангийн анхдагч, гавьяат тамирчин Ч.Чадраабал

Нийтэлсэн

Дэлхий дахинаа цахим технологийн хөгжил эрчээ авч, салбар бүр үйл ажиллагаагаа цахимжуулахад онцгойлон анхаардаг цаг үед бид амьдарч байна. Тиймээс энэ удаа бид улсдаа анх удаа газар тариалангийн  салбарт хиймэл дагуулыг нэвтрүүлсэн, радио спортын гавьяат тамирчин Ч.Чадраабалыг онцоллоо.  ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаар ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн  Зүүнбүрэн сум руу томилолтоор явах үеэрээ улсын хэрэгжүүлж амжаагүй байгаа дижитал газар тариаланг хэдийнээ ажил хэрэг болгосон Ч.Чадраабалынхаар зочиллоо.

Тэрээр 2005 оноос “Арвин хур” хэмээх компани байгуулан улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангаж байна.  Тэдний компани усалгааны системтэй учраас ургац алдах айдасгүйгээр тариалалт хийхийн сацуу хиймэл дагуулыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ аймагтаа төдийгүй улсдаа анхдагч гэдгээрээ онцлогтой болжээ.  Мөн Австри, ОХУ-аас элит сортын үр авчран буудай тариалж, чанартай сайн үрийн гурилаар олон нийтийг хангахын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа олон мянган тариаланчдад үлгэр дууриал үзүүлж байгаа юм. Энэ талаар Ч.Чадраабал “Манай улсад буудайн сайн сортын үр дутагдаж байна.

Зураач мэргэжилтэй, тариаланч, радио спортын гавьяат тамирчин Ч.Чадраабал шинэ технологийг нэвтрүүлэх гэж 10 орчим жил тууштай ажиллажээ.

Тиймээс улсдаа хамгийн сайн чанарын үрийг үржүүлэх   нь бидний зорилго юм. Энэ жил ОХУ-ын Новосибирская-31, Австрийн Грани, Арабелла гэсэн гурван төрлийн сортоор үржүүлж,  маш сайн ургац авсан. Улсын дээд амжилт  нэг га-гаас 65-70 хувь байдаг бол энэ жил  манай компани 85-90 хувийн ургац авсан нь нэгдүгээрт услалтын системийн, хоёрдугаарт шинэ технологи нэвтрүүлсний үр дүн юм.

Услалтын бүх тохиргоог хийдэг системийг Улаанбаатарт байгаа операторууд ажиллуулдаг. Бид уриншгүй технологийг үйл ажиллагаандаа 100 хувь нэвтрүүлсэн. Ингэснээр нэг га-гаас 95  центр хүртэл ургац авах боломж байгааг харууллаа. Харин газраа хагалаад уринш хийгээд 50-60-аад оны технологиор яваад байхаар ургацын хэмжээ буурч байгааг бид харсан” гэж ярьсан юм. Тэрээр 90-100 хоногийн хугацаатай үр авчирсан учир наймдугаар сарын 10-наас ургацаа хурааж эхэлж,  аравдугаар сард бүрэн хурааж дуусжээ.

Саяхныг хүртэл хиймэл дагуулыг “тэнгэрийн” юм шиг, зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг зүйл мэтээр төсөөлдөг байлаа. Гэтэл улсын маань нэг аймгийн жирийн нэг суманд 60 гарсан тариаланч хиймэл дагуулыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хөрсний үржил шим, ургацын явцыг гэрээсээ хянаж,  тухайн жил авах ургацынхаа хэмжээг урьдчилан тооцоолчихсон сууж байх нь гайхширмаар байв. Зураач мэргэжилтэй, тариаланч, радио спортын гавьяат тамирчин Ч.Чадраабал шинэ технологийг нэвтрүүлэх гэж 10 орчим жил тууштай ажиллажээ. Үүнийхээ үр дүнг хүртэн дэлхийн бусад газрын тариаланчидтай хамтран технологио  сайжруулахаар хичээн ажиллаж байна.

ДЭЛХИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛӨӨС МОНГОЛ ХОЦРООГҮЙ

“Хиймэл дагуул ашиглаад хөрсний чийгшил, үр шимийг шинжилж, ургацын хэмжээг тогтоож байна” хэмээн дэлгэц рүү заагаад “Энэ тод ягаан хэсэг манай тариалангийн талбайн хамгийн их үржил шимтэй хөрс гэсэн үг” гэж Ч.Чадраабал шинэ технологио бидэнд танилцуулав. Дэлхийд газар тариалангийн салбарт технологийг анх 2009 оноос нэвтрүүлж, 2017 он гэхэд энэ салбарт дижитал технологи бүрэн дүүрэн нэвтэрч, газар тариалангаа ухаалаг болгоно хэмээн бүх улс орон ярьдаг болсон юм.  Энэ талаар “Арвин хур” компанийн программист, төслийн ахлагч Э.Мөнхбат “Хиймэл дагуулыг газар тариаланд ашигласнаар хөдөө аж ахуйн статистик мэдээллийг өдөр бүр  авах боломжтой.

Тухайн газар тариалангийн хөрсний чийг, шим тэжээлийн байдал,  хортон шавьж, тариалангийн талбайн нөөц боломжийг тодорхойлох боломжтой. Хиймэл дагуулаас авсан бүх зураглалыг хэрэгжүүлсний үндсэн дээр яам, Засгийн газар иргэдээ мэдээллээр хангаж болно. Монголоос манай компани оролцсон дэлхийн 37 орны агротехнологи дээр суурилсан баг шинэ технологийг 2020-2035 онд газар тариаланд  нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэж ярьсан юм. Үүнээс гадна шинэ технологийг нэвтрүүлэхэд болон ургацын хэмжээ буурахад  мал аж ахуй саад болж байгаа учир газар тариалангийн бүс дэх мал аж  ахуйг төрөөс зохицуулах шаардлагатайг бидний нийтлэлийн зочин онцолж байлаа.

РАДИО СПОРТЫН ДЭЛХИЙН ТАВАН УДААГИЙН АВАРГА

Монголдоо анхдагч ухаалаг газар тариаланг хөгжүүлсэн Ч.Чадраабал газар тариаландаа шинэ технологи нэвтрүүлэх үндэс нь түүний хоббитой холбоотой аж. Гадаад кинон дээр гардаг тагнуулын ажилтнуудын нууц мэдээллээ солилцдог өрөө шиг олон янзын төхөөрөмж байрлуулж, ханаараа дүүрэн дэлхийн болон Азийн тэмцээнүүдээс авсан өргөмжлөл  өлгөсөн энэ өрөө бол Ч.Чадраабал гуайн  хоббигоо хэрэгжүүлэх орон зай нь аж. Тэрээр радио спортоор долдугаар ангиасаа хичээллээд 50 гаруй жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд таван удаа дэлхийн аварга, арав гаруй удаа Азийн аварга болж, гавьяат тамирчин алдар хүртсэн юм. Энэ тухайгаа “Дэлхийд 10 орчим сая хүн хичээллэдэг энэ спортдоо би маш их  хайртай. Одоо ч ажлынхаа хажуугаар хийж байна.

Дэлхийд 10 орчим сая хүн хичээллэдэг энэ спортдоо би маш их  хайртай. Одоо ч ажлынхаа хажуугаар хийж байна.

Тагнуулч болох багийн мөрөөдөлдөө хөтлөгдөөд  анх радио спортоор хичээллэж эхэлсэн. Олон технологийг судалж, техник сэтгэлгээг суулгадаг хүний хүмүүжилд маш чухал спорт юм. Энэ хоббиныхоо ачаар Номхон далайн бүх орныг үзсэн. Явж үзээгүй газар байхгүй. 500-600 хүнтэй арал дээр очиход хүртэл миний танил байдаг. Ямар ч жижиг хот, Африкт ч очсон надад найз байдаг нь энэ спортын гавьяа” хэмээн бахархалтай нь аргагүй ярилаа. Amateur Radio (ham radio) буюу сонирхогчийн радио спорт  орон зай үл хамааран, интернет, гар утас ашиглахгүйгээр хоорондоо харилцаж мэдээлэл сонирхдог нэг төрлийн хобби юм.

Энэ спортоор хичээллэсэн техник технологийн өндөр мэдлэг, аль ч орны иргэнтэй харилцаа холбоотой байдаг нь түүнийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, үүнийгээ ажил хэрэг болгох эхлэлийг тавьсан аж. Бидний сурвалжлах баг түүний хөдөлмөрч, шинийг санаачлагч занг биширсээр, энэ шинэ технологийг бусад компаниуд хурдан нэвтрүүлээсэй гэсэн хүсэлд хөтлөгдсөөр буцсан юм. Хөгжил гэдэг улсын нийслэлд бус хөдөө суманд ч байдаг гэдгийг Ч.Чадраабал үйл хэрэг бидэнд нотолсон юм.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа