Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Бүс ба замын хамтын ажиллагаа уян хатан байдлыг хадгалж байна

Нийтэлсэн

Энэ он гарснаас хойш Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд газар авч, дэлхийн эдийн засгийн хөгжил дэх тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл илэрхий олширч, энэ нь Бүс ба замын бүтээн байгуулалтыг чанартайгаар ахиулахад шинэ сорилт болов. Гэхдээ, олон талын ажилд эерэг ахиц гарч байна. Одоог хүртэлх байдлаар Хятад улс 138 улс орон, олон улсын 31 байгууллагатай Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах 201 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, олон талын ажил урагш ахиц хийж байна.

Хэдийгээр цар тахлын нөлөөнд нүүрлэж байгаа боловч Хятад улсын эдийн засаг түргэн сэргэж байгаа, түүнчлэн сүүлийн 7 жилд тавьсан маш сайн үндсэн дээр Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагаанд хангалттай уян хатан байдал илэрч байна. Статистик тоо бүртгэлээс үзэхэд, энэ оны эхний гурван улиралд Хятад улс зам дагуу орнуудтай хийсэн худалдааны экспорт импортын хэмжээ 963.42 тэрбум ам.долларт хүрчээ. Зам дагуу орнуудад хийсэн санхүүгийн бус төрлийн шууд хөрөнгө оруулалт 13.02 тэрбум ам.долларт хүрч, энэ нь ноднингийнхоос 29.7 хувиар нэмэгдсэн байна.

Чухал төслүүдийн хувьд, Хятад, Лаосын төмөр замын шугам дахь бүх хонгилыг нэвтрүүлж, Хятад, Таиландын төмөр замын эхний хугацааны төслийн гэрээ тохиролцож, Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт товлосон зорилтоо биелүүлж, Пакистаны Лахорын төмөр замын шугамын төсөл ашиглалтад оров.

Онцлон дурдууштай нь, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аяллын тоо хэмжээ нэмэгдсэн байна. 11-р сарын 5-ныг хүртэлх байдлаар, энэ онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 10180 удаа аялж, энэ нь ноднингийн бүтэн жилийн аяллын тоо хэмжээнээс давж, 927 мянган стандарт чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 54 хувиар нэмэгджээ. Тээврийн замын сүлжээ улам өргөжиж, Европын 21 улс орон, 92 хотод хүрсэн байна. Энэ он гарснаас хойш, 8 сая гаруй ширхэг, нийт 60 мянга гаруй тонн бүхий эмчилгээний бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, Хятад, Европ хоорондын цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагааны чухал зам суваг болж, олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээ, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хамгаалахад чухал дэмжлэг болсон байна. 11-р сарын 18-нд, 100 стандарт чингэлэг тээсэн “Хил дамнасан цахим худалдааны галт тэрэг” Хятад улсын Ү Ши буудлаас хөдөлжээ. Энэ галт тэрэг нь өдөр тутмын хэрэгцээт зүйлс, гэр ахуйн жижиг хэрэгсэл, авто сэлбэг, нэхмэл даавуу, түүнчлэн шуудангийн илгээмж болон хил дамнасан цахим худалдааны илгээмжийг тээжээ. Энэ галт тэрэг 16 хоногийн дараа Бельги улсын Интермодал ачааны өртөөнд хүрч, гаалийн бүрдүүлэлт хийсний дараа бараа бүтээгдэхүүнийг Европын бусад орнуудад тараан хүргэх юм.

Ковид-19 цар тахал олон улс оронд үргэлжлэн даамжирч буй нь далайн тээвэр, агаарын тээвэрт ихээхэн нөлөөлөв. Гэтэл, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь далайн тээвэр, агаарын тээврээр шилжүүлэх барааны нөөцийг хүлээн авч, цар тахлаас сэргийлэх бараа бүтээгдэхүүнийг тэргүүлэн зөөвөрлөж, аяллын тоо хэмжээ болон тээврийн хэмжээ нь бүгд нэмэгдэж, Бүс ба замын бүтээн байгуулалтын бэлэг тэмдгийн шинжтэй үр бүтэмж, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгох чухал хүчин болсон байна.

Цар тахал гарснаас хойш Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй хэрэгжүүлж, цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч орон болж, Бүс ба зам дагуу орнуудад боломжийн хэрээр бараа бүтээгдэхүүний болон технологийн туслалцаа үзүүлж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллагад 280 гаруй удаа бараа бүтээгдэхүүний яаралтай туслалцаа олгосон байна.

Саяхан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Ли-жянь хэлсэн үгэндээ: Хятадын тал цаашид ч хамтын ажиллагааны түншүүдтэйгээ хамтаар зөвшилцөх, хамтаар бүтээн байгуулах, хамтаар хуваалцах, нээлттэй, ногоон хөгжил, өндөр стандартын дагуу олон нийтийн амьдралд ашиг тус бүтээх зарчим баримталж, Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, улс орнуудын ард түмэнд бодит сайн зүйлийг бүтээх болно гэж онцолсон юм. \Сэтгүүлч Уртнасан\

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа