CRI Монгол радио
Хүүхэд залуус улс орны ирээдүйг тээж явна
Хятадын хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх хурал саяхан Бээжинд амжилттай болж өнгөрлөө. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцох үеэр хэлсэн үгэндээ, залуучууд бол улс орны ирээдүй, үндэстний хүсэл эрмэлзэл. Хятадын хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс байгуулагдсаны 30 жилийн турш, ахмад боловсон хүчин, дайчид, мэргэжилтэн, багш, хөдөлмөрийн баатар зэрэг тэтгэвэрт гарсан настан буурлууд залуу хүмүүсийн өсөн хөмүүжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хүүхэд залуусын ажилд байнга анхаарал хандуулж, тэдний өсөн хүмүүжихэд сэтгэл тавьж, олон удаа олон газарт хүүхэд залуусыг халамжлах тухай чухал заавар тушаал өгч, тэдэнд хүсэл найдлага тавьж буйгаа илэрхийлжээ.
Өнөөдрийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс 1 сая 70 мянга гаруй байгаа бөгөөд 13 сая гаруй настан буурлууд залуу хүүхдүүдийг хүмүүжүүлэх ажилд гар бие оролцож, хамгийн өргөн цар хүрээ бүхий иргэдийн ажлын байгууллагыг бүрдүүлжээ.
1964 оны 2-р сард, Өвөр Монголын тал нутагт цасан шуурга дэгдэж, нийтийн хонин сүргийг хамгаалахын тулд амиа алдахад хүрсэн Лун Мей, Юй Рун эгч дүү хоёрын үйл явдал нь хэдэн үеийн хүүхэд залууст нөлөөлж ирсэн юм. Тэр үед Лун Мей, Юй Рун хоёр зөвхөн арваад насны хүүхэд байжээ.
2009 онд эгч Лун Мэй нь тэтгэвэрт гарсны дараа хойч үеийнхнээ халамжлах ажилд сайн дураар нэгдэн орж, 10 гаруй жилийн турш үндэстнүүдийн хүүхэд залууст нам, эх орноо хайрлах, үндэстний эв нэгдэл, дэвшлийн гол сэдэвтэй лекц хийж, тэдний үзэл санаа, итгэл зоригийг бэхжүүлэхэд нь туслан ажилласан байна.
Лун Мэйгийн үйл явдал бол бүх шатны ажлын комиссын хойч үедээ анхаарал хандуулж, халамжлах ахмад буурлын үйл ажиллагааны тод жишээ юм. Ийнхүү хойч үеийнхний өсөн хүмүүжихэд анхаарал тавьж, тэднийг халамжлах ажил бүх түвшинд өрнөж, шинэ цаг эриний соёл боловсрол, хэв сурталтай залуу нэг үеийнхэн тасралтгүй төрөн гарсаар юм.
“Хувьсгалын өвийг уламжилж, эрин үеийн шинэ хүн болох”, “намын түүх ба үндэсний түүхийн боловсрол” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, тэтгэвэрт гарсан ахмад боловсон хүчин, дайчид, мэргэжилтэн, багш, хөдөлмөрийн баатар нарыг урьж, тэд нарын туулж ирсэн замнал, амьдралын өнгөрөлтөөр дамжуулан, залуучуудад хувьсгалт уламжлалын боловсролыг хэрэгжүүлэх, эх оронч үзлийг цахим орчинд сурталчлах, залуучуудын дунд үзэл бодол, итгэл үнэмшлийн талаарх боловсролыг эрчимжүүлэв.
Хөдөө орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтээр ядуурлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулж, оюун ухаан, шинжлэх ухаан, технологийн сургалтын арга хэмжээтэй уялдуулан, залуу үеийнхний хатуужин боловсрох, ядуу амьдралаас гарах ажилд тусалж байна.
2009 оноос хойш Хятадын хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс холбогдох байгууллага нэгжтэй хамтран, өсвөр насныханд чиглэж эрх зүйн сурталчилгааны ажил өрнүүлж, тэдний хууль зүйн боловсролын үзэл танилтыг дээшлүүлэх, залуу багачуудын хууль зүйн эрх ашгийг хамгаалах, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Бүх шатны ажлын комисс ба тэтгэвэрт гарсан настан буурлуудын хамтын хүчин чармайлтаар залуучууд сайн сайхан орчинд өсөж хүмүүжин, бүх талаар хөгжиж байна. Социализмын гол үнэт зүйлс нь тэдний зүрх сэтгэлд гүн суужээ.
Гэр бүлийн сурган хүмүүжил нь амьдралын боловсролын анхны хичээл бөгөөд сургуулийн боловсрол, нийгмийн боловсролын үндэс суурь юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс гэр бүлийн ажилд байнгын анхаарал тавьж, гэр бүлийн боловсролыг чухалчлан үзэж, гэр бүлийн сайн уламжлалыг бий болгох нийгмийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж байна.
2010 оноос хойш Хятадын хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс “Гэр бүлийн боловсролын үндэсний удирдамж”, “Гэр бүлийн боловсролыг удирдан дэмжих таван жилийн төлөвлөгөө ” боловсруулж, гэр бүлийн боловсролыг удирдан сурталчлах талаар баримт бичиг гаргаж, ухамсартайгаар хэрэгжүүлэхийг ахиулж, холбогдох байгууллага нэгжтэй идэвхтэй хамтран ажиллан, гэр бүлийн боловсролын хөгжлийг ихээр дэмжиж байна.
Өнгөрсөн жил, Хятадын хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс “Гэр бүлийн сайн хүмүүжил, сайн хэв суртал”-ын арга хэмжээ зохион байгуулж, гэр бүлийн боловсролын чиглэлээр мэргэшсэн ахмад багш нарыг сургууль, олон нийт, хөдөө орон нутагт урьж ажиллуулан, эцэг эхчүүдэд гэр бүлийн заан сургах аргын талаар мэдлэг хуримтлуулж байна. Өнөөдрийн байдлаар шат бүрийн хойч үеийнхнээ халамжлах ажлын комисс гэр бүлийн боловсролын сэдэв бүхий 10.2 сая удаагийн илтгэл хийж, эцэг эхчүүлийн 85.6 сая гаруй хүн оролцжээ.
Нийгмийн эмзэг давхарга, эмзэг гэр бүлийнхний асуудлыг ажлын комиссоос дээд хэмжээгээр чухалчлан үзэж, “орлогч эцэг эхийн сургалт”, “гэр орондоо үлдсэн хүүхдүүдэд тусалж эцэг эхээ эргэн үзэх”, “амралтын өдрүүд” гэх мэтийн үйл ажиллагаагаар дамжуулан, хот орж ажиллаж буй тариачдын гэр нутагтаа эргэж ирэх боломжийг ашиглан, тэд нарт чиглэсэн сургалт зохион байгуулж, хөдөө орон нутагт үлдсэн хүүхдүүдийн өсөн хүмүүжихэд илүү халуун дулаан уур амьсгалыг бий болгож байна.
Тоо бүртгэлд харуулснаар, одоогийн байдлаар хөдөө орон нутагт үлдсэн хүүхдэд чиглэн 70 мянга гаруй үйлчилгээний цэгийг ажиллуулж, сургуулийн гаднах хичээл сургалт, амьдралд туслах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны тайвшралт болон бусад төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж, хүүхдүүдийн эрүүлээр өсөхөд дэмжиж байна.
Намын зохион байгуулалт ба холбогдох ажлын тогтолцоо, механизмыг тасралтгүй сайжруулснаар бүх шатны намын хороо хүүхдийн ажлын комисст илүү их анхаарал хандуулж, ажлын комиссын зохион байгуулалтын сүлжээ тасралтгүй өргөжиж, ажлын идэвхтэй уур амьсгалыг буй болгон, хойч үеийнхнээ халамжлах нэгдсэн хүчийг бүрдүүлж байна.