Бидэнтэй нэгд

Засгийн газар

ЗГ: Даваа гарагаас эхлэн ресторан, такси үйлчилгээ, авто засвар гэх мэт 34 чиглэлийн үйл ажиллагааг нээнэ

Нийтэлсэн

34 ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДАВАА ГАРАГААС НЭЭНЭ

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ.

Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна. Үүнд:

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  • Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
  • Хувцас захиалга засвар үйлчилгээ
  • Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
  • Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
  • Цүнх захиалга
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож түлхүүр, цаг засвар
  • Хими цэвэрлэгээ угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Авто засвар, дугуй засвар
  • Автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа
  • Авто зогсоол битүү, ил
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.

БОГИНО ХУГАЦААНД АРГА ХЭМЖЭЭ АВСНЫ ҮР ДҮНД ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЦУРМАНД ОРУУЛЖ ЧАДЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн өдрүүдэд халдварын тоо харьцангуй цөөрч, тогтоосон голомтуудад барьж, хумьж, цурманд оруулж чадлаа гэж үзэж байгаа тул дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн. Тиймээс улсынхаа нийт ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Тиймээс УОК-ын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж байна. Бид богино хугацаанд арга хэмжээ авсны үр дүнд цурманд оруулж чадлаа.

12-Р САРЫН 14-НӨӨС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛЖ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ

Засгийн газрын хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар манай улсад 888 тохиолдол батлагдсан. Үүнээс зөөвөрлөгдсөн 383, дотоодод халдварын 505 тохиолдол болоод байна. Одоогоор 495 хүн эмчлэгдэж байгаа бол 384 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Батлагдсан тохиолдлуудыг аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан.

12-р сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557,832 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс түргэвчилсэн шинжилгээг 294,336 хүнд, PCR шинжилгээг 262,742 хүнд хийгээд байна.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг 18 телевизээр гаргаж байна. Их дээд сургуулийн дотуур байранд байсан оюутнуудад 131,6 сая төгрөгийн хоол хүнс, ариутгалын бодисын хангалт хийлээ. Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.

Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг 12-р сарын 5-наас зохион байгуулж одоогоор 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргажээ. Ковид-19 халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна.

Гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар тусгай нислэгүүдийг тусгаарлалтын байрны хүрэлцээ, нөөцийг харгалзан үзэж Франкфурт, Сөүл, Токио хотууд руу энэ сард хийнэ.

Дотоодын халдвар гарах хүртэл арван сарын хугацаанд бэлэн байдлыг хангаж ажилласан боловч хэрэгжилтийн шатанд алдаа дутагдал гарсан. Хүний хүчин зүйлээс шалтгаалаагүй мөн төрийн албан хаагчдын буруутай шийдвэрээс болж хүндрэл учруулсан явдалд хүлцэл өчиж байна” гэлээ.

УОК-ын өчигдрийн хуралдаанаар хөл хорио хязгаарлалтын дэглэмийг шат дараатай буруулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12-р сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн 3 хоногоор сунгаж, 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх саналыг гаргаж байгаагаа хэллээ.

ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТИЙН ХОЁРДУГААР ДАВАЛГАА ЭХЛЭХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд ЭМЯ хэрхэн ажилласан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байна. ЭМСайд Т.Мөнхсайхан: 505 халдвар бүртгэгдсэний 26 нь эдгэрсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12-р сарын 11-ний өдрөөс цуцалбал өвчлөлийн динамик IV, V сард өвчлөл огцом нэмэгдэх хандлагатай байна.

CRI Монгол радио4 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм5 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий5 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг5 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий5 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий5 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр5 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр5 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент5 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр24 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм24 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ