Дэлхий
Жо Байдены сонгуулийн ялалт албан ёсоор баталгаажлаа
Даваа гарагт АНУ-ын муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид санал хурааж, Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтыг бататгажээ.
Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтын үр дүнд Жо Байден 306, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал тус тус авсан нь ийнхүү баталгаажиж байна.
АНУ-ын 50 мужаас хамгийн цөөндөө 270 санал цуглуулсан нэр дэвшигч ерөнхийлөгч болох хуультай.
Сонгуулийн дараа Дональд Трамп гол өрсөлдөөнт мужууд болох Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Уисконсинд санал хураалтын үр дүнг өөртөө эргүүлэхээр шүүхэд хандсан боловч аль нь ч үр дүнд хүрээгүй юм.
Тэрбээр эдгээр мужуудад санал хураалтын үйл явцад хууль зөрчигдсөн, луйвар гарсан хэмээн үзэж байв.
Одоо муж тус бүрийн сонгуулийн төлөөлөгчдийн саналыг Конгресст хүлээн авч, нэгтгэсний дараа ирэх оны эхээр Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болсныг албан ёсоор зарлана.
Нэгдүгээр сарын 20-ны өдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.
Эх сурвалж: Reuters