Нийгэм
Мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болсон иргэнийг хайж байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминӨмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билэх баг буюу аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т Малчин П /40 настай, эрэгтэй/ өчигдөр 10:00 цагийн орчимд мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх үйл ажиллагааг аймгийн холбогдох албаныхан шөнийн 01 цаг хүртэл үргэлжүүлсэн ч үр дүнд хүрээгүй бөгөөд өнөөдөр дахин эхлүүлжээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч, Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12.29-ний өдрийн 17:00 цагаас эхлэн “Бадьрийн өвөлжөө” гэдэг газар 35 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул 12.30-ны өдрийн 01:30 цагт түр зогсоож, өглөөний 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.