CRI Монгол радио
Мөрөөдөл нь хүн төрөлхтнийг илүү хол аялуулдаг хязгааргүй тэнгис далай юм
2020 он нь дэлхийн ард түмний хувьд мартагдашгүй, ер бусын жил болж өнгөрч байна. Хятадын сансар судлал энэ онд олон амжилтаараа түүхэнд алдраа үлдээж чадлаа. Саяхан дэлхийдээ буцаж ирсэн Чан-Э 5 сарыг тандах аппарат 44 жилийн дараа сарнаас дээж авчирч, сарны нууцыг нээх хоосон зайг нөхөв. Яг энэ мөчид дэлхийгээс 100 сая км аялсан Ангараг гаригийн тандалтын “Тянь Вэнь 1” аппарат хүмүүсийн сансрын орон зайг нээх мөрөөдлийг тээж аялсаар байна. 7-р сарын эцэст албан ёсоор нээгдсэн Бэйдөү 3 хиймэл дагуулын навигацийн системээс үзүүлж буй холбогдох үйлчилгээнүүд дэлхийн 120 оронд хэрэгжиж, дэлхий дахинд өндөр чанартай үйлчлэх, хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх шинэ эринд шилжин орлоо. Бүтэн жилийн турш 40 шахуу удаагийн үүрэг гүйцэтгэсэн амжилт ололт нь “хүн төрөлхтний сансар огторгуйд хайгуул хийх” мөрөөдлийг алхам алхмаар биелүүлж,гадаад сансрыг энх тайван, хамтын ажиллагааны зорилгоор ашиглах гэсэн амлалтаа биелүүлж байна.
Бэйдөү 3 навигацийн системийн ерөнхий дизайнер Ше Жюнь саяхан хэлэхдээ, 2020 онд Бэйдөү 3 навигацийн системийн сүлжээг бүрдүүлж, дэлхийн 120 гаруй улс оронд, олон салбарт үйлчилгээ хангаж байна. Саяхан Хятад улс Аргентинтай Бэйдөү системийн тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хятадын сансар судлал хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө хүн төрөлхтөнд зориулагдсан цоо шинэ хиймэл дагуулын навигацийн системийг төлөвлөж, боловсруулж, байгуулж байна гэжээ.
Навигаци, харилцаа холбоо зэрэг нь аль хэдийн нэлээд боловсронгуй, хэмнэлттэй болсон дэлхийг тойрон эргэлдэж буй сансрын хэрэгслүүдээс ялгаатай нь Ангараг гаригийг судлах цорын ганц шалтгаан бол хүмүүсийн “сониуч зан” юм. Ангараг бол нарны аймгийн дэлхийтэй хамгийн ойр гариг юм. Өнөөдөр Ангараг гарагийн байдал төлөв нь дэлхийн өнгөрсөн эсвэл дэлхийн ирээдүй болов уу? Ангараг дээр амьтай зүйл байсан уу? Энэхүү асуултад шинжлэх ухааны салбарынхан өөр өөрсдийн үзэл баримтлалтай байдаг.
Оосоргүй сансар огторгуй дунд дэлхийн бөмбөрцөг нь зөвхөн нэг жижиг завь байж, хүн төрөлхтөн нь завьд хамт аялж буй жуулчид юм. Дэлхийтэй адилхан нэгэн бидний үл мэдэх сансар гарагийг судлахад хүн төрөлхтөн мэдлэг болон нөөцөө бүрэн хуваалцаж байж үл мэдэх дэлхийн ертөнцийг судлах зорилтоо биелүүлж чадна. Удахгүй ирээдүйд хүн төрөлхтөн олон улсын хэмжээнд хамтран ажиллаж, нөгөө нэг ертөнцийн тухай шинэ мэдлэгийг хамтдаа хуваалцаж, улмаар тэргүүний технологи болон үйлдвэрлэлийн хүчийг урагшлуулан, хамтдаа хөгжихийг харах болно. Эцсийн эцэст үр өгөөжийг нь хүртэх нь хүн төрөлхтөн өөрсдөө юм.