Нийгэм
Вакцин хадгалах хүйтэн хэлхээний төхөөрөмжүүдийн ихэнх нь -20 хэм. Үүнд нийцсэн вакцин авах чиглэл барина
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминДэлхийн эрүүл мэндийн байгууллага Pfizer/BioNTech вакциныг коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакцин болгон бүртгэсэн. Уг вакциныг зарим улс орон хэрэглэж эхлээд буй. Харин манай улс коронавирусээс сэргийлэх ямар вакциныг, хэр хэмжээгээр захиалах төлөвлөгөөг гаргасан эсэхийг ЭМЯ-наас тодрууллаа.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “ДЭМБ яаралтай горимоор Pfizer/BioNTech вакциныг бүртгэсэн. Цаашид ч олон компани бүтээсэн вакцинаа бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаад байгаа. Манай орны хувьд вакцин авахад
ДЭМБ хүлээн зөвшөөрсөн байх
Манай улсын вакцин хадгалах хүйтэн хэлхээний шаардлагыг хангасан байх зэрэг чиглэлийг баримтлан ажиллаж байна. Одоо байгаа тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь -20 хэм байдаг учир үүнд тохирсон вакциныг авах чиглэл барьж байгаа” гэв.