Бидэнтэй нэгд

Улс төр

Төрийн тайган З.Энхболд “тэд яахыг харлаа”

Нийтэлсэн

Дарангуйллын үеийн шүүх эргэн ирж байна!

Дарангуйллын үеийн шүүх ямар байдгийг энэ цагийн хүмүүс мэдэхгүй. Жирийн хүмүүс нь байтугай залуу шүүгчид чиг бараг мэдэхгүй байх. Харин социализмын үед амьдарч байсан бидний үеийнхэн сайн мэднэ.

Социализмын үе бол дарангуйллын үе. Дарангуйллын хэлбэр нь “тоталитари” гэж нэрлэгддэг. Тоталитари хэлбэрийн дарангуйлал нь бусад дарангуйллын хэлбэрээс ялгаатай нь, төрөөс хүн бүрээ алхам тутамд нь мөрдөн мөшгиж, хяналтандаа байлгадаг юм. Бараг л өлгийтэй хүүхдийн уйлах нь хүртэл коммунист намын сурталд нийцэж байгаа эсэхийг мөрдөн шалгах шахна.

Социалист Монголын төр, дарангуйлагч этгээд (нэг хүн, эсхүл нэг нам)-ийн ашиг сонирхлыг хамгаалдаг “дарангуйллын машин” байсан юм. Дарангуйлагчийн ашиг сонирхолд нийцээгүй иргэнийг; тагнуул нь илчлэн илрүүлж, цагдаа нь байцааж, прокурор нь яллаж, шүүх нь ял оноож байв. Шүүх эрх мэдэл бол дарангуйлагчаас иргэнээ яллан цээрлүүлдэг “машин” байлаа.

Социалист шүүх, хуульд захирагдах гэдгийг мэддэггүй байсан юм. Монголын иргэд, шударга шүүхээр шүүлгэх эрхгүй байлаа.

Жишээ нь аугаа Чойням: “Өчигдөр нь нөхөр нь үхэхэд маргааш нь өөр хүнтэй банзалддаг эмийн шинжтэй манай төр Өвөг Чингистэй хонзонтой Оросын өлмийг долоож…” хэмээн шүлэглэснийг; тагнуул илчилж, цагдаа байцааж, монголын прокурор яллаж, монголын шүүх тэр ялыг нь оноож байв.

Чойнямыг, чанга дэглэмтэй шоронд таван жилээр хорихоор яллаж байх үед тагнуул, цагдаагийн байгууллагыг Зөвлөлтийн зөвлөхүүд удирдаж байсан юм. Чойнямыг гэмт хэрэгтэн болгон шалгах, яллах хуулийн заалт огт байгаагүй юм шүү дээ!

1990 оны ардчилсан хувьсгалаар дарангуйллыг халсан. Дарангуйллыг халаад, Монгол улсын иргэн хэн ч байлаа “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” болохыг нэн тэргүүнд тунхаглав. Улмаар энэ эрхийг баталгаатай эдлүүлэхээ төр нь иргэндээ “амлаж” буйгаа Үндсэн хуулиараа нотлон зарласан юм.

Төр нь иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахын тулд; Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт засгийн эрхийг баригчдаас шүүх эрх мэдлийг хараат бус байхаар тогтоов. Прокурор, шүүгчийг “том дарга нар”-т захирагдан ажилладаг явдлыг халан зөвхөн хуульд захирагдаж байхаар болгов. Прокурорыг шүүх эрх мэдэлд хамаатуулав.

Дарангуйллын үед том дарга нараас хараат байгаад сурчихсан шүүх эрх мэдлийг хараат бус бие даасан шүүх эрх мэдэл болгох амаргүй зорилтыг хэрэгжүүлэхээр Бахдал, Дэмбрэлцэрэн тэргүүтэй залуу хуульчдын багийг прокурор, шүүх рүү томилон явуулав.

Зөвхөн хуульд захирагддаг хараат бус шүүх эрх мэдлийг бий болгох нь үнэхээр амаргүй зорилт байв. Яагаад гэвэл, хэрэг мөрдөн шалгах практик нь; иргэдээ удтал цагдан хорьж залхаах гэх мэтийн аргаар хэрэг хүлээлгээд хэвшчихсэн, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг дээд тушаалтны удирдамжаар хянаад сурчихсан, мөн шүүгч нь хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргаж байгаагүй ямагт прокурорын яллах дүгнэлтийг удирдамж болгон шийдвэр гаргадаг зуршилтай зэрэгт зуурчихсан тогтолцоог шинэчлэх байв.

Гэхдээ л Бахдал, Дэмбрэлцэрэн нар, хараат бус шүүх эрх мэдлийг бий болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд прокурорууд хяналт тавин, хуулийн дагуу явагдаагүй аливаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг таслан зогсоодог болов. Шүүгчид, дарга нарын таалалд бус, хуульд нийцүүлэн шийдвэр гаргадаг болов.

Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий прокурор Бахдал, Ерөнхий шүүгч Дэмбрэлцэрэн нарын 90-ээд онд эхлүүлсэн ажил сүүлийн хэдэн жилд чиглэлээ өөрчлөн эргэж буцсан. Ийн эргэж буцан давхисаар өдгөө дарангуйллын үеийн шүүх эргэж ирсэн нь тодорхой болж байна!

Монголд өнөөдөр ардчиллаас авторитари дэглэм рүү шилжих, улстөрийн макро түвшний үйл явц эрчимтэй явагдаж байгаа.

Төрийн дээд эрх мэдэл УИХ-аас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжээд байна. Уг нь ҮАБЗ нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага байсан юм. Одоо дээр нь гарсан.

УИХ-аар зогсохгүй шүүх эрх мэдэл хараат бус байдлаа хэдийнээ алдсан. Хүссэн шүүгчээ солих эрхийг ҮАБЗ-д олгосон хуулийг УИХ баталснаас хойш бүр ийм болсон.

Авторитари дэглэм хүн бүрийг цагдаж хянаад байдаггүйгээрээ тоталитари дэглэмээс ялгаатай. Авторитари дэглэмд бол том дарга нарын “хөлд тээглэчихгүй” бол иргэн хүн “толгойгоороо хөлөө хийгээд явж” болно. Том дарга нарын ашиг сонирхолыг хөндөөгүй тохиолдолд л иргэн хүн эрх, эрх чөлөөгөө эдэлнэ гэсэн хэрэг.

Харин том дарга нарын “хөлд нь тээглэх юм бол” иргэнээ гэмгүй байсан ч төрийн хүчээр “дэвсээд гарна”. Ингэж дэвсэх ажлыг, том дарга нараас хараат болсон шүүх эрх мэдэл гүйцэтгэнэ.

Өнөөдөр Монголд авторитари дэглэм тогтож эхэлсний нэг тод илрэл нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа эргээд социализмын үеийнх шиг, хуульд бус, том дарга нарт захирагддаг болсон явдал болно.

Том дарга нарын даалгавараар иргэнээ; цагдаа, тагнуул нь мөрдөн байцааж, прокурор нь яллаж, прокурорын яллах дүгнэлтийг дагуулан шүүгч нь ял оноох болсон. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хуулийн дагуу, хуульд нийцсэн эсэх нь хамаагүй болоод байгаа!

Ерөнхийлөгч болон түүний тамгын газрын даргын гаргасан хүсэлтийн дагуу надад захиргааны хариуцлага ноогдуулж, миний бие, мөрдөн байцаагчийн эл шийдвэрийг эсэргүүцэн шүүхээр заргалдсан хэрэг явдал дарангуйллын шүүх эргэж ирсний нэг нотолгоо юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хоёр; Бат-Үүл надад захиргааны хариуцлага ноогдуулах хүсэлт гаргасны цаад зорилго нь мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчид “хэр дуулгавартай” өөрсдөд нь ажиллахыг тестлэх зорилготой байсан юм шүү!

Ингэсэн болохыг, “(Бат-Үүлд) яаралтай хариуцлага тооцож хариу мэдэгд!” гэх Ерөнхийлөгчийн хүсэлт, “Тэд (хуулийнхан) яаж шийдэхийг нь харъя!” хэмээх З.Энхболдын шүд зуусан үгс зэрэг хэлээд өгнө.

Ерөнхийлөгч болон тамгын газрын дарга хоёр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд захирагдаж биш том даргад захирагдах болсныг миний бие дээр туршиж тестэлж чадсан юм.

Надад захиргааны хариуцлага ноогдуулсан үйл ажиллагаа нь хуулийн дагуу, хуульд нийцэж, хуулийг зөв хэрэглэх наад захын шаардлагыг хангаагүй бөгөөд шүүгчид ч үүнийг мэдэж байсан юм. Прокурорууд, шүүгчид хуулиас биш, том дарга нараас үнэхээр айгаад байгааг би харсан. Үүнийг л З.Энхболд нар хүссэн аж.

Гэхдээ З.Энхболд нэг зүйлийг ойлгохгүй байна. Намайг эрх чөлөөгөөр “өвчилсөн” гэдгийг! Би монголчуудын эрх, эрх чөлөөний төлөө тултал тэмцэх болно!

Цагдаа, прокурор, шүүгч нь,дарга нарын томоос нь айдаг л юм байгаа юм биз, гар хөл нь болцгоодог л юм байгаа юм биз. Харин миний бие, ардчиллаас урвасан Ерөнхийлөгч Х.Баттулга, зуумтгай төрийн тайган З.Энхболд нартай тэмцсээр байх болно!

Жич: Монголын, өсөх ирээдүйтэй дарангуйлагч Оюун-Эрдэнэ, эмч хүний мэргэжлийн ёс зүйн уриа дуудлагыг эрүүгийн гэмт хэрэг болгон зарлан заналхийлж байна! Монгол хүний эрх, эрх чөлөөг Оюун-Эрдэнэ мэтийн “чацга”-ууд ил цагаан заналхийлэхдээ хүрсэн байгаа нь авторитаризм ямар хол явчихаад байгааг харуулж байна шүү!

Э.Бат-Үүл /baabar.mn/

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа