Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Дэлхийн банк Монголын эдийн засгийн төсөөллийг БУУРУУЛЛАА

Нийтэлсэн

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулан,  2021 онд 4.3 хувь, 2022 онд 5.4 хувиар өснө гэж төсөөлжээ.

Дэлхийн банкны зүгээс өмнө нь Монголын эдийн засгийн өсөлтийг энэ 2021 онд 5 хувийг давах болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Тус банкны эдийн засагч Б.Даваадалай Монгол Улс цар тахлын халдварыг дотоодод алдахаас өмнө хэлэхдээ “Аливаа төсөөлөлд тодорхой бус байдал, доошоо татах эрсдэл байнга байдаг. Төсөөлөл хийж буй байгууллага болгон өөр өөрийн гэсэн таамаглал, эрсдлүүдийг тооцдог. Бидний харж буйгаар 5 орчим хувь өсчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Цар тахлын хоёр дахь үеийн давлагаа, дотооддоо халдвар гарах эрсдэл зэрэг нь ихээхэн эрсдэл болохоор байна. Түүхий эдийн үнийн хөдөлгөөн мөн чухал үүрэгтэй. АНУ-ын сонгуулийн дараа Хятадтай хэрхэн худалдааны асуудлаар ажиллах вэ мөн түүхий эдийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь манай эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Мөн түүнчлэн Засгийн цар тахлын нөлөө намжсаны дараа өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан шиг дорвитой шинэчлэлээ тууштай үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Ийм улс төрийн зөвшилцөл байна уу гэдэг маш чухал. Бидний хийсэн төсөөллийн суурь нэг таамаглал нь энэ. Цар тахал намжсаны дараа өрөө, төсвийн алдагдлаа бууруулахад тууштай ажиллана гэсэн үндсэн таамаглал байгаа. Тэр нөхцөлд одоогийн төсөөлөл биелэх боломж нэмэгдэнэ. Мөн авч үзсэн нэг гол зүйл бол Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж ирэх онд нэлээд өсөхөөр байгаа. Түрүүн хэлсэн гааль, татварын шинэчлэлээс гадна нүүрсний экспорт дээр хэрэгжүүлж буй “Ногоон гарц”-ын хүрээнд нүүрс гайгүй гарах болов уу гэж харж байна” гэж байсан юм.

Тэгвэл цар тахал дотоодод гарснаар эрсдэл бодитоор нүүрлэн, төсөөллүүд ийнхүү хумигдаж байна.

 

Тодотгоход, Дэлхийн банк 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийн тооцооллоо хагас жилийн өмнөхөөс бууруулан, 4 хувь байхаар төсөөлж буйгаа мэдэгдээд байна.

Цар тахлын эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл удаан хугацаанд хадгалагдах эрсдэлтэй байгаа учраас 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 3.8 хувьтай байхаар тооцжээ. Энэ оны тухайд цар тахлын тархалтын эрчим буурахгүй, вакцины хүртээмж нэмэгдэхгүй байвал эдийн засгийн өсөлт 1.6 хувь болж буурч болзошгүйг тэмдэглэсэн байна.

Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг сааруулж буй нь шинээр гарч ирж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засгуудын өсөлтийн төсөөллийг бууруулж байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн нийт өсөлтийг 2021-2022 онд дунджаар 4.6 хувьтай байхаар төсөөлжээ. Үүнд гол нөлөөллийг БНХАУ-аас хүлээж буйг тодотгожээ.

Засгийн газруудын хувьд цар тахлын  тархалтыг хязгаарлах, эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлэх, вакцины асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт байх хэрэгтэй. Хямрал намжихын хэрээр бодлого боловсруулагчид өсөн нэмэгдэж буй өрийн дарамтаас үүсэх эрсдлийг тооцох ёстойг мөн сануулж байна. Цар тахлын удаан хугацааны сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулахын тулд эрүүл мэнд, боловсролыг хамгаалах, дижитал технологи, ногоон дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, засаглалыг сайжруулах, өрийн ил тод байдлыг дээшлүүлэх нь чухал болохыг Дэлхийн банк тайландаа дурджээ.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа