CRI Монгол радио
Вашингтонд болсон үймээн олон улсын хамтын нийгэмлэгийг цочроолоо
Синьхуа агентлаг: АНУ-ын Конгрессын байрыг балмадаар дайрсан хэрэг гарсны дараа зарим орнууд үүнд цорчирдож, зэмлэн буруушааж буйгаа илэрхийлээд, засгийн эрхийн шилжилтээ эмх цэгцтэйгээр явуулахыг АНУ-д уриалав.
Израилийн ерөнхий сайд Бенямин Нетаняху 1-р сарын 7-нд АНУ-ын Сангийн сайд Мнучинтай уулзах үеэрээ мэдээллийн хэрэгсэлд хандан хэлэхдээ: “АНУ-ын Конгрессын ордныг балмадаар дайсан нь ичгүүрт явдал юм, үүнийг заавал хатуу зэмлэн буруушааж ёстой, хууль зөрчсөн балмад үйл ажиллагаа нь Америк Изаилийн ард түмний нандигнадаг үнэ цэнийн үзэлтэй зөрчилдсөн юм” гэсэн байна.
7-нд Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани телевизээр үг хэлж, “АНУ-ын Конгрессын ордныг балмадаар дайрсан хэрэг нь өрнөдийн ардчиллын уян буурайг харууллаа, энэ хэргээс сургамж авахыг Америкийн шинэ засгийн газарт хүсэж байна” гэжээ.
“АНУ-ын сонгуулийн систем хуучирч, орчин үеийн ардчиллын стандартыг хангаж чадахгүй болсон, энэ нь зохих түвшинд Америкийн нийгмийн өнөөдрийн хагарал бутралыг үүсгэсэн” хэмээн ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Захарова хэлсэн байна.
Энэтхэгийн ерөнхий сайд Моди Вашингтонд гарсан балмад үйл ажиллагаанд “сэтгэл эмтэрсэн”-ээ илэрхийлж, засгийн эрхийн шилжилтээ эмх дараатай, энх тайвнаар явуулахыг Америкийн талд уриалсан байна.