Бидэнтэй нэгд

Улсын их хурал

УИХ, Үндсэн хуулийн цэцийн хамтын ажиллагаа эх орон, ард түмнийхээ эрх ашгийн тусын тулд тууштай өрнөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Нийтэлсэн

Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тус мэндчилгээнд “Та бүхэндээ Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эринийхээ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулахын төлөө хийсэн ТҮҮХЭН СОНГОЛТ байлаа.
Шинэ Үндсэн хуулийн Тавдугаар бүлгийн Жаран дөрөвдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болох тухай заасан байдаг.

Нийт монгол түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, хүний эрх, хөгжил дэвшлийн бат илэрхийлэл болсон Үндсэн хуулийн Хүндэт харуул нь байх энэ эрхэм журамт үүргээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна” гэжээ.

Монголын ард түмний улсаа мандуулах чин хүсэл, бат эрмэлзлийг баринтагласан Үндсэн хуулийг зөрчин гажуудуулах аливаа үйлдэл, санаархлыг таслан зогсоох, зүйл заалт бүрийг нь ёсчлон сахиулах Үндсэн хуулийн цэцийн үйл хэрэг чухамдаа улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, гагцхүү хууль засагласан шударга нийгмийг цогцлоох тулгуур багана болж байдгийг Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон.

“Өнгөрсөн 30 шахам жилд монголчууд бидний бүтээсэн хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийн ололт амжилт, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харуулсан. Нийгмийн олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойроогүй.

Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, өөрчлөлтийг хэрэгжүүлэх санаачилга гурван парламент дамнан эрчимтэй өрнөж, хэд хэдэн төсөл өргөн баригдсан билээ. Өөрчлөлт зайлшгүй гэдэгт ард олны маань дийлэнх олонх санал нэгдээд байв. Эдгээрт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэргийг 2019 онд Монголын парламент бүтээн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ үйл хэрэгт анхнаас нь анхааралтай хандаж, хяналт тавьж, санал зөвлөмжөө хүргүүлж байсанд талархал илэрхийлье” хэмээжээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг тогтоох, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх үндсэн зарчимд чиглэсэн болохыг мэндчилгээндээ Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн байна.

Энэ өөрчлөлтөөр улсаа улсын дайтай улс болгож, иргэдийнхээ хүний дайтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛТ ШИНЭТГЭЛ-ийн эхийг тавьж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэндчилгээнд дурдаад “Улс орон маань цэгцрэх, шударга ёс тогтох, эрүүл нийгэм төлөвших, саруул ирээдүй гэрэлтэх сайн цагийн төлөөх Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамтын ажиллагаа эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн тусын тулд цаашид тууштай өрнөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хараат бус байх гуйвалтгүй зарчмыг бид гүнээ хүндэтгэн, ямагт эрхэмлэх болно.

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа