Бидэнтэй нэгд

Нийгэм

Өнөөдрөөс зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газраас шийдвэрээр өнөөдрөөс гуравдугаар сарын 2-н хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ.

Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.

Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглоод байгаа. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.

Харин БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6-н хүртэл бүх боомтоор нэврүүлсэн бөгөөд энэ хугацаанд 6,000 гаруй иргэн эх орондоо ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлээд байгаа.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна.

БНХАУ-аас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа” хэмээсэн.

Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Улс төр2 цаг өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм2 цаг өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм2 цаг өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм2 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий2 цаг өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент2 цаг өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий2 цаг өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент2 цаг өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий2 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм2 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм2 цаг өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий2 цаг өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг2 цаг өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ6 цаг өмнө

Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинтэй уулзав

CGTN мэдээ8 цаг өмнө

Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв