Бидэнтэй нэгд

Нийгэм

Төмөр үхэр жилийн товч төөрөг, засал

Нийтэлсэн

Гарч буй Төмөр үхэр жилд арванхоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гагдог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй


 

Хулгана жилтэн

 

Бүх хулгана жилтнүүд амины найлзуур модон дэлгэрэн, амь нас батжин, аврах бурхан дээрээс ивээн, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэрт үл өртөгдөх сайн. Гэвч ариун бус идээнээс сэрэмжилж явууштай. 1984, 1924 оны хулганатай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1996, 1960, 1912 оны хулгана жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1984, 1924 оны эрчүүд болон 1948 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1996 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1960 оны эмэгтэйчүүд болон 1936 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1936 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1912 оны хулганатай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. Хулгана жилтэй бүх хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1996, 1960, 1924 оны хулганатай эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнын гай барцад үл учрах сайн. 1984, 1948 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

Үхэр жилтэн

 

1997, 1973, 1961, 1949, 1937 оны үхэр жилтэй эрчүүд амины найлзуур модон дэлгэрэн, амь нас батжин, аврах бурхан дээрээс ивээн, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэрт үл өртөгдөх сайн. Гэвч ариун бус идээнээс сэргэмжилж явууштай. 1985, 1913 оны үхэртэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1985, 1973 оны эрчүүд, 1925 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1985 оны эмэгтэйчүүд, 1913 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1961 оны үхэр жилтнүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1937 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1997, 1913 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961, 1937 оны нийт хүмүүс тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1949 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1997, 1973, 1925 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй. 1985, 1961, 1949, 1937, 1913 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.  1997, 1973,1949, 1937, 1925 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1985, 1973, 1913 оны бүх хүн сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн. 1961, 1937 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

Бар жилтэн

 

1998 оны бартай эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1962 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул. 1950 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1998, 1974, 1962, 1950, 1926, 1914 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1930 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1998, 1974, 1962, 1950, 1938, 1926, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдна

 

Туулай жилтэн

 

1999, 1927 оны туулай жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1963 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1939 оны эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1999 оны эмэгтэйчүүд хийгээд 1951 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1963 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул. 1939 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1987 оны эрчүүд болон 1963 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1987 оны эмэгтэйчүүд хийгээд 1927 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1951 оны эрэгтэйчүүд ба 1927 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. Туулай жилтэй бүх эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1999, 1939 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1975 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй. 1999, 1975, 1951, 1927 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1987, 1963, 1939, 1915 оны нийт хүмүүс сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.

 

Луу жилтэн

 

2000 оны луу жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1976 оны эмэгтэйчүүд болон 1940 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 2000, 1940 оны эмэгтэйчүүд ба 1916 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. Луу жилтэй бүх насны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1976, 1940 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

 

Могой жилтэн

 

2001, 1989, 1941, 1929, 1917 оны могой жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 2001, 1989, 1917 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1977 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1965, 1953 оны эмэгтэйчүүд ба 1929 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2001, 1977 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1989 оны эрчүүд хийгээд 1917 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1977, 1941 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2001, 1977, 1965, 1953, 1929 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1917 оны эрчүүд ба 1941 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1941 оны эмэгтэйчүүд хийморь ох 2001, 1929 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

 

Морь жилтэн

 

1990, 1954, 1918 оны морь жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1990, 1954, 1918 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1978 оны эмэгтэйчүүд хийгээд 1954 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1966 оны эрчүүд ба 1918 оны нийт хүмүүс зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1954 оны морь жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 2002, 1942 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1990 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуул. 1990, 1930 оны эмэгтэйчүүд эрхтэн хх 2002, 1978, 1966, 1942, 1930 оны эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1990, 1954, 1918 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Морь жилтэй бүх эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 2002, 1966, 1930 оны морьтой  нийт хүмүүс сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн. 1990, 1954, 1918 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

 

Хонь жилтэн

 

Хонь жилтэй бүх хүмүүс амины найлзуур модон дэлгэрэн, амь нас батжин, аврах бурхан дээрээс ивээн, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэрт үл өртөгдөх сайн. Гэвч ариун бус идээнээс сэргэмжилж явууштай. 2003, 1991 оны эрчүүд ба 1955, 1931 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1955 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуул. 1931 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2003 оны эмэгтэйчүүд хийгээд 1979 оны эрчүүд, 1991 оны эмэгтэйчүүд, 1931 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.  2003 оны эмэгтэйчүүд ба 1931 оны нийт хүмүүс аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1991, 1943, 1919 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1979, 1967, 1955 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Бүх хонь жилтнүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуул.

 

Бич жилтэн

 

Бич жилтэй бүх хүмүүс амины найлзуур модон дэлгэрэн, амь нас батжин, аврах бурхан дээрээс ивээн, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэрт үл өртөгдөх сайн. Гэвч ариун бус идээнээс сэргэмжилж явууштай. 1992, 1932 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул. 1956 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1956 оны эрчүүд хийгээд 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1956 оны эмэгтэйчүүд ба 1920 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна.

 

Тахиа жилтэн

 

2005, 1993, 1981, 1969, 1957, 1933 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд амины найлзуур модон дэлгэрэн, амь нас батжин, аврах бурхан дээрээс ивээн, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэрт үл өртөгдөх сайн. Гэвч ариун бус идээнээс сэргэмжилж явууштай. 1993, 1957, 1945 оны эмэгтэйчүүд ба 1981 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуул. 1933 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул. 1993 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулаарай. 1981 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1957 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2005, 1933 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1993, 1981, 1969, 1945 оны эмэгтэйчүүд хх 1957 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй.

 

Нохой жилтэн

 

1958, 1922 оны нохой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1982, 1934 оны эрчүүд болон 1970 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1934, 1922 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2006 оны эрчүүд ба 1970 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2006 оны эмэгтэйчүүд ба 1970, 1922 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1946 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2006, 1994, 1970, 1934, 1922 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2006, 1934 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй. 1994, 1958, 1922 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982, 1946 оны эрчүүд ба 1970 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Нохой жилтэй бүх эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1994, 1958, 1922 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

Гахай жилтэн

 

1995, 1923 оны гахай жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1983 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1935 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1959 оны эрчүүд амины найлзуур модон дэлгэрэн, амь нас батжин, аварах бурхан дээрээс ивээн, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэрт үл өртөгдөх сайн. Гэвч ариун бус идээнээс сэргэмжилж явууштай. 1995, 1959 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1983, 1947 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1971 оны бүх хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1959 оны эрчүүд ба 1923 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1971 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1971 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1947 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1995, 1983, 1923 оны эрчүүд ба 1959, 1935 оны эмэгтэйчүүд хийгээд 1947 оны нийт хүмүүс хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1971 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1995, 1971, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1995, 1971, 1959, 1923 оны эмэгтэйчүүд ба 1935 оны нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1947 оны нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. Дэлгэрүүлэн үзэхийг хүсвээс Л.Тэрбишийн зохиосон XVII жарны төмөр үхэр жилийн цаглабараас харах ажаамуй.

 

Эх сурвалж: МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  МУИС-ийн профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбишийн цаг тооны бичгээс

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ