Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хуулиа үгүйсгэж байна

Нийтэлсэн

Улс төрд өндөр эрх мэдлийн төлөөх тулаан цагийн цагт л байсаар ирсэн. Харин Үндсэн хуулиас давсан эрх мэдэл эдлэхээр улайрч байсан нь үгүй юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандаж, эцэст нь Цэцийн гишүүдийг нэг нэгээр нь дуудан уулзаж байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд дэлгээд эхэлжээ. Үндсэн хуулийн цэц бол хуулийн манаач бөгөөд түүний дээр хөх тэнгэр л бий гэж ярьдаг.

Өнөөдрийн байдлаар Цэцийн дээр хөх тэнгэр биш Х.Баттулга заларч, манаачийн үүргийг Ерөнхийлөгч маань өөрөө гүйцэтгэхээр улайрч байгаа бололтой. Учир нь айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэр дэвших эрх нь Үндсэн хуулиар хориотой болсон учраас эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй байгааг эх сурвалжууд хэллээ. Өнгөрөгч 2019 онд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн оруулж өгсөн. Энэхүү хуулийн хэрэгжилтийг 2025 оноос дагаж мөрдөхөөр оруулж ирсэн ч яг хуулийн төслийг батлахдаа 2020 оны тавдугаар сараас хэрэгжихээр болгосон билээ. Хуулийн хэрэгжих хугацааг 2025 он биш, 2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болгосон хүн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд гэдгийг Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчид хэлдэг. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын дарга асан З.Энхболд уг хуулийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед “2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс мөрдөж эхэлнэ” хэмээн саналаа оруулсан байдаг. Тодотговол З.Энхболд “Наймаа тохирсон тул хуулийн төсөлд хориг тавихгүй” хэмээн мэдэгдэж байв.

Харин өдгөө Ерөнхийлөгч маань сонгуульд нэр дэвших эрхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон учраас ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй нүүр тулахаар шийдсэн бололтой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хувийн эрх ашгийн дагуу нөлөөлөх оролдлого хийж байгааг юу гэж ойлгох вэ. Үндсэн хуулийн манаач нарт хэн ч нөлөөлөх учиргүй. Нөгөө талаар Цэцийн гишүүдэд өөрийн биеэр хүрэлцэн очиж, нэг нэгээр нь дуудаж уулзаж байсан Ерөнхийлөгч Монгол Улсын түүхэнд байхгүй. Тиймээс эрх мэдлээр далайлгах, ямар нэгэн байдлаар дарамтлах нэг хэлбэр ч байж магадгүй гэх хардлага нийгэмд үүслээ.

Энэ асуудлыг анх УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй зарим гишүүд илэрхий гаргаж ирсэн. Ингэхдээ тэд “Ерөнийлөгчийн сонгууль угтаж эрх мэдлээ ашиглан, өрсөлдөгчдөө барьж шоронд хийдэг, нэр хүндийг нь харлуулдаг байдал байна” хэмээн мэдэгдэж, холбогдох байгууллага болон хэвлэл мэдээлэлд идэвхтэй хандах болсон юм.

Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчдын тайлбарлаж байгаагаар бол “Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа гэж заасан учраас энэ хууль адил тэгш үйлчилнэ. Энэ дарга учраас, Ерөнхийлөгч учраас хуулийн нөхцөл ингэж үйлчилнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс өдгөөгийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй” хэмээн тал талаас тайлбарлаж байна. Бүр өргөн агуулгаар нь авч үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчих боломж хайн гүйж өргөсөн тангаргаасаа няцаж ухарч байна. Түүний өргөсөн тангарагт “Үндэсний эв нэгдлийг хангаж, Үндсэн хуулиа дээдэлсэн Ерөнхийлөгч байна” гэсэн өгүүлбэр байгааг санаж байгаа биз ээ.

Нөгөө талаар Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ гэж заасан бол үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байхаар тусгасан. Уг нь Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиас гадна тодорхой хуулиудаар өөртөө бүрэн эрх авах байдлаар нийт 46 хуулиар бүрэн эрх авсан байдгийг зохицуулах заалт оруулсан байдаг.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа