Бидэнтэй нэгд

Яам

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавровтой утсаар ярив

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр утсаар ярив. С.В.Лавров сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариу талархал илэрхийлж, Монгол, Оросын найрсаг харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө С.В.Лавров сайд, ОХУ-ын ГХЯ-тай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай  хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон талт механизмуудын хүрээнд хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад илүү уялдаатай, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид  худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд тэмдэглэхийн ач холбогдлыг Гадаад харилцааны сайд нар өндрөөр үнэлж, энэхүү түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо