Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Эрдэнэчимэг: Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал

Нийтэлсэн

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Эрдэнэчимэгтэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон транс тосны судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.


-Юуны түрүүнд танай лабораторийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Манай хүнсний химийн лаборатори бол 2016 онд хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтын хүрээнд биохимийн лабораториос салбарлаж, шинээр байгуулагдсан шинэхэн нэгж юм. Гэхдээ энэ нь бид одооноос л хүнсний химийн чиглэлээр судалгаа хийж эхэлж байгаа гэсэн үг биш л дээ. Хүрээлэнгийн анхны лабораториудын нэг биохимийн лаборатори гэж байхаас эхлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний физик-хими, хими, хими-технологийн судалгаа явуулж маш олон шинэ бүтээгдэхүүний технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсээр ирсэн түүхтэй. Одоо ч зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа. Одоогийн байдлаар манай лабораторид химич, биохимич, био-технологич, инженер-технологич мэргэжилтэй 10 судлаач эх орны хүнсний түүхий эдийн хими, хими-технологи болон биологийн идэвхийн судалгаа болон импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүний технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

-Аливаа улс үндэстний хувьд хүнсний аюулгүй байдал нэн тэргүүний асуудал байдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ.  Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол улсын Хүнсний тухай хуульд “Хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүнсний хангамж хүртээмж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, шимт чанар гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий цогц бүрдэж байж хүнсний аюулгүй байдал гэдэг ойлголт бий болно гэсэн үг. Хүнсний хангамж гэж хүн ам хоногийн хэрэгцээт бүх төрлийн хүнсээр хангагдсан байхыг хэлдэг бол хүртээмж гэдэг нь хот суурин болон хөдөөгийн хүн амын хүнсний хэрэгцээ жилийн туршид жигд хангагдсан байхыг хэлдэг. Харин аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөл, өвчин эмгэг үүсгэхгүй буюу сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлээд байгаа юм. Үүнээс гадна хоол хүнс бидний бие махбодын өсөлт хөгжилт, хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай үндсэн шимт бодис болох уураг, нүүрс ус, өөх тос болон эрдэс, аминдэмийг зохистой харьцаагаар агуулсан байх ёстой. Мэдээж хэрэг, хүнсний аюулгүй байдал нь улсын аюулгүй байдлын нэг хэсэг тул төрийн онцгой анхааралд байх асуудлын нэг бөгөөд үүнийг хангахад засгийн газар, хүнс үйлдвэрлэгчээс гадна хэрэглэгчид бас үүрэг, хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэж буй хоол хүнс аюулгүй, эрүүл байх нөхцлийг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатны оролцогч бүр чухал үүрэгтэй гэсэн үг. Хүнсний хангамжийг тогтворжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор засгийн газраас хэд хэдэн үндэсний хөтөлбөрийг шат дараалалтай хэрэгжүүлж байгаа.

-Хүнс хүртээмжтэй байх ёстой гэлээ. Гэтэл  Короновирусын хөл хорионы дэглэмийн үед өндөг болон зарим хүнсний ногооны хомсдол үүссэн. Энэ  шалтгааныг  юу гэж тайлбарлах вэ?

-Энэ цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, хүнсний хангамж, тогтвортой байдал, хүн ардын эрүүл мэнд, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Манай улсад ч мөн ялгаагүй. Статистикийн тайлан мэдээнээс харахад манай улс хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортоор, харин мах, сүү, төмс, гурилыг дотоодоос бүрэн хангаж байгаа. Тэгэхээр зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хосмдол нь нэг талаас хөл хорионы дэглэмийн үед түр хугацаагаар хил хааснаас шалтгаалж импортоор авдаг зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт ихэссэн, иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцлөх болсон нь тодорхой хэмжээгээр энэ эрэлтэд нөлөөлсөн байх. Бас он солигдох үе буюу эрэлт хэрэгцээ ихтэй байдаг үе таарсан. Нөгөө талаас, эдгээр бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл эрэлтээ хангаж дийлэхгүй байна гэсэн үг л дээ. Иймд гол нэрийн хүнсний хэрэгцээг хангах, тогтвортой байлгахын тулд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг бууруулах, импорт орлох хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

-Сүүлийн үед органик хүнс, органик бүтээгдэхүүн гэж их ярьдаг болсон. Бид органик бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байна уу?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд органик үйлдвэрлэлийг дэмжиж эрчимтэй хөгжүүлж эхлээд байна.  Манай улсад 2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсанаар органик хүнс үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжиж эхэлсэн. Нэг үеэ бодвол бид байгалийн цэвэр хүнс, бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх хандлагатай болоод байна. Дэлхийн зах зээл дээр органик хүнсний хэрэгцээ жил бүр 15 хувиар тогтвортой өсөж байгаа гэсэн тооцоо байдаг. Ерөнхийдөө органик бүтээгдэхүүн гэдэг бол аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлага хангасан байхаас гадна нийлэгжүүлэх аргаар гарган авсан ямар нэгэн химийн нэмэлт бодис, бордоо хэрэглээгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Органик хүнсний түүхий эд ч органик байх ёстой. Өөрөөр хэлбэл, ургамлын гаралтай түүхий эдэд өсөлт дэмжих бодис, ургамал хамгаалах бодис, бордоо хэрэглээгүй, малын гаралтай түүхий эдэд бол ямар нэгэн антибиотик, дааврын ба зөвшөөрөгдөөгүй эм бэлдмэл хэрэглээгүй байх ёстой байдаг. Жишээлбэл, исгэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд генийн инженерийн аргаар гарган авсан хөрөнгө ашигласан байж болохгүй гэдэг ч юмуу. Түүнээс гадна сав баглаа боодол нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх гэх мэт өндөр шаардлага тавигддаг. Түүнчлэн органик бүтээгдэхүүн нь баталгаажсан лого буюу таних тэмдэг бүхий шошготой байдаг. Манай улсын хувьд бүтээгдэхүүний орцын 90 ба түүнээс дээш хувь нь органик найрлагатай тохиолдолд органик бүтээгдэхүүн гэж тооцдог байгаа.

-Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэж та түрүүн хэллээ. Харин бид бодоходоо үйлдвэрлэгчдэд  л хамаатай гэж боддог?

-Тиймээ, хүнс үйлдвэрлэлийн бүх үе шатны оролцогч бүр хувийн ариун цэвэр болон эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөх, үйлдвэрлэгчид эгзэгтэй цэгийн хяналт болон үйлдвэрлэлийн зохистой дадал, аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг нь хүнснээс гаралтай өвчлөлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тодорхойлогдож байдаг учраас хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд хяналт тавьж байдаг гэж ойлгож болно.

-Хоол хүнснээс үүдэлтэй хордлогоос сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь хоол хүнсээ бэлтгэхдээ эрүүл ахуйн зөв дадлыг баримтлах хэрэгтэй. Хоолны хордлого ихэвчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах технологи болон түүнийг хадгалах, тээвэрлэх горим алдагдснаас эсвэл ариутгал, цэвэрлэгээ дутуу хийгдсэнээс болж үүсдэг. Иймээс иргэд хоол, хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд зөв хадгалах, түүхий болон болгосон бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэд чанаж болгох, аюулгүй ундны ус хэрэглэх, гараа бохирдох бүрт сайтар савандаж угаах, хоолны хэрэгсэл, сав суулгыг байнга угааж цэвэрлэх ариутгах гэх мэт хүнсний аюулгүй байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хадгалж хэвших шаардлагатай.

-Манай улсын нийт хүн амын дунд амин дэм, эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй өвчлөл элбэг тохиолддог. Энэ нь хүнсний шимт байдал алдагдсантай холбоотой юу?

-Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнд манай улсын нийт хүн амын дунд А, Д аминдэм болон төмөр, иод зэрэг эрдэс бодисын дутал болон таргалалтын түвшин буурахгүй байгааг тогтоосон байдаг. Энэ нь зохистой хооллолтын зарчим алдагдсантай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байгаатай холбоотой буюу аминдэмийн хоногийн хэрэгцээгээ хангах хэмжээгээр хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Өдөр бүр мах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн, өөх тос, төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог зохистой харьцаагаар хэрэглэх шаардлагатай. Жишээлбэл, А аминдэм тосонд уусдаг тул түүний шимэгдэлтэд өөх тос зайлшгүй шаардлагатай, харин өөх тос бага хэрэглэдэг хүмүүс А аминдэмийн дуталд өртөх эрсдэл илүү өндөр болно. Өнөөдөр дэлхийн олон улсад нийт хүн амынхаа аминдэм эрдэс бодисын зохистой хэрэглээг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд давсыг иодоор, буудайн гурилыг Д болон В-ийн төрлийн аминдэм, төмөр, цайр агуулсан холимог найрлагатай бэлдмэлээр баяжуулж байна.

-Транс тосны хэрэглээ гэж сүүлийн үед бас ихээр яригддаг болжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд, ялангуяа таргалалт, зүрх судасны өвчлөлийн нэг шалтгаан болж байна гэх. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын тухай асуудалтай ч холбогдох байх. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар мэдээлэл өгөх нь  зүйтэй болов уу?

-Транс тос гэж ямар тосыг хэлдэг болохыг их энгийнээр тайлбарлавал ханаагүй буюу шингэн тосны хадгалах хугацааг уртасгах зорилгоор хатуу төлөвт оруулах технологийн боловсруулалтын явцад үүссэн тос гэж хэлж болно. Жишээ нь маргарин байна. Тухайн үед энэ нь цөцгийн тосыг бодвол үнэ хямд, удаан хугацаагаар хадгалах боломжтой, заавал хөлдөөх шаардлагагүй, бүтээгдэхүүнийг жигнэх, шарахад ашиглах боломжтой зэрэг давуу талтай байсан учраас хэрэглээнд хурдан нэвтэрсэн. Нийтийн хоол үйлдвэрлэл болон нарийн боовны үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Байгалийн гаралтай транс тос гэж бас бий. Зарим далайн хөхтөн амьтад, бактери, ургамлын үр болон хивэгч амьтдын өөх тосонд тосны хүчлийн транс-изомер (транс тос) бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Транс тос агуулсан хоол хүнсийг байнга, их хэмжээгээр хэрэглэх нь зүрх, судасны тогтолцооны өвчнөөс гадна чихрийн шижин, хорт хавдар, үргүйдэл, алцгеймерын өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон жилийн турш хийсэн судалгааны дүнд тогтоосон. Транс тос нь судасны хананд өөх, тосны хуримтлал үүсэх явцыг нэмэгдүүлдэг учраас хүнсэндээ хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг. ДЭМБ-аас транс тосны хэмжээг хоногт хоол хүнсээр авах нийт илчлэгийн 1%-с ихгүй байхаар тооцож хязгаарлахыг зөвлөж байгаа.

-Манай улс органик хүнс, баяжуулсан хүнсний тухай хуультай. Транс тосны тухай хууль гэж байгаа юу. Бусад улс орнууд  транс тосны талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай улсын хувьд транс тосны хэрэглээнд хяналт тавих хууль эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй байгаа тул манайд импортоор орж байгаа  транс тосны агууламж тухайн тосыг экспортлогч улсад баримталж буй бодлогын хүрээнд хязгаарлагдаж байдаг гэж ойлгож болно. Манай улс жил бүр ойролцоогоор 25-30 тн амьтан, ургамлын гаралтай тос импортоор оруулж ирдэг гэсэн судалгаа бий л дээ. Одоогоор дэлхийн ихэнх улс хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламж нийт тосны 2%-с ихгүй байхаар техникийн шаардлагад тусган мөрдөж байгаа ба 20 гаруй улс хагас гидрогенжүүлсэн тос ашиглахыг хориглосон. Түүнээс гадна бүтээгдэхүүний шошгонд транс тосны агууламжийг заавал тэмдэглэх шаардлагыг хэрэгжүүлж байна. ДЭМБ-аас 2023 он гэхэд транс тосны хэрэглээг бүрмөсөн хязгаарлах уриалга гаргаад байгаа.

-Танай хүрээлэнд, тодруулбал танай лабораторит транс тостой холбоотой судалгааны ажил хийгдсэн үү?

-Бид ШУА-ийн грант төслийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүнд транс тосны агууламж тодорхойлох аргын стандартыг боловсруулж батлуулсан. Ямар ч байсан эхний ээлжинд транс тос тодорхойлох арга зүйтэй болсон гэсэн үг. Энэ судалгааны ажлын хүрээнд  импортын зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон амьтны гаралтай тос, маргарин, жигнэмэг, шарсан бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа транс тосны хэмжээг тодорхойлох ажил хийсэн. Загас, адууны мах, ургамлын тос, дал модны тосонд транс тос илрээгүй. Харин хивэгч амьтдын маханд маш бага хэмжээтэй, зарим маргаринд илэрсэн боловч хэвлэлийн тоймтой харьцуулахад бага хэмжээтэй байсан. Ерөнхийдөө бол эхлэлийн шатандаа л явж байна, цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа.

-Ер нь хүнсний бүтээгдэхүүнд транс тосны агууламжийг бууруулах ямар нэгэн арга технологи гэж байдаг уу. Транс тос бүхий хүнсийг хэрэглэхээс татгалзахаас гадна өөр ямарваа нэгэн авч хэрэгжүүлэх боломжтой арга юу байдаг бол?

– Хүнсний үйлдвэрлэлд транс тос ашиглахыг тодорхой хэмжээнд хүртэл хязгаарлах, хориглож байгаатай холбоотойгоор ихэнх тос үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн гаралтай тосны хүчлийн транс изомерийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байна л даа. Европын ихэнх улсад гидрогенжүүлэх биш эфиржүүлэх аргаар шингэн тосыг хатуу төлөвт оруулах аргыг ашиглах болсон. Энэ процессын үед өөх, тосны  хүчлийн бүрдэл өөрчлөгдөхгүй, ханаагүй тосны хүчлийн изомержилт явагддаггүй давуу талтай.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа