Бидэнтэй нэгд

Боловсрол

Л.Энх-Амгалан сайд аа, салбарын статистик чинь зөрөөд байна

Нийтэлсэн

Засгийн газрын шийдвэрээр аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 1-нээс танхимаар хичээллэж эхэллээ. Ингэхдээ нэг ангид 25-аас олон хүүхэд суралцахгүй, зай барих, маск зүүх гэсэн шаардлагатай. Гэхдээ энэ удаа бид халдвар хамгааллын дэглэмийн тухай бус сурагчдын хичээлийн хоцрогдлын тухай асуудлыг хөндөж байна. Нэг жил гаруйн өмнөөс хөл хорионд орж, теле хичээлээ сурагчид үзэж эхэлсэн. Гэвч энэ нь танхимын хичээлийн чанарыг гүйцэхгүйн сацуу, хүүхэд бүр тэгш боловсрол хүртэх боломжийг хязгаарлаж байна хэмээн олон нийт цаг үргэлж шүүмжилсээр ирсэн. “Манай хүүхэд хоёрдугаар анги боловч тоогоо ч үсгээ мэдэхгүй байна” гэж эцэг эхчүүд шүүмжилж, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Салбар яамны сайд нь үүнийг хүлээн зөвшөөрч, хоцрогдлыг арилгахын тулд танхимын хичээлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Боловсролын газар нь хоцрогдол өмнөх оноос 50 орчим хувиар буурсан хэмээн зарлав.

 

Л.Энх-Амгалан: 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй

Дотоодод тархсан халдвар, түүнийг дагасан хөл хорионоос үүдэн нийгэмд тулгамдсан олон асуудлын бараа сураг тасарсны нэг нь теле хичээлийн чанар, хүртээмжийн асуудал байв. Үүнийг ажлаа хүлээн авсан шинэ сайд Л.Энх-Амгалан эргэн сөхөж “Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол боловсролын салбарт үүссэн хоцрогдлын асуудал” хэмээн чуулганы танхимаас хэлж, энэ сарын 1-нээс хичээллүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их учир голомт багатай газруудыг хэсэгчилж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарах бодолтой байна. Хэрэв хоцрогдлоо нөхөж чадахгүй байвал зуны улиралд  халдвар намжвал танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байна.  Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй байна.  Мөн зөвхөн Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаас үүдэн танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярьж байв.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн жил нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангидаа ч хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна.  Стандарт хөтөлбөрөөр зуны амралт эхлэх ёстой ч хичээлийн хоцрогдлоо арилгахад зуныг хэрхэн ашиглах талаар ярилцаж байна” гэж мэдэгдсэн юм.

 

Боловсролын газар: Сурагчдын хичээлийн хоцрогдол өмнөх оноос буурсан

Хөдөө орон нутагт танхимын хичээл эхэлсэн ч нийслэлийн сурагчдын хичээл хэзээ эхлэх талаар өнөөдрийн байдлаар тодорхой мэдээлэл алга. Түүнчлэн салбарын сайдынхаа хэлсэн үгийг Нийслэлийн боловсролын газар нь үгүйсгэсэн юм. Тодруулбал, цар тахлын халдварын улмаас танхимын хичээлийг зайн хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд агуулгын алдагдал ердөө 22 хувьд хүрсэн гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Энэ тухай тус газрын дарга Ж.Гантулга “Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 142 цагийн хичээлийг танхимаар судалсан. Одоогоор 130 цагийн хичээлийг теле ба цахим хэлбэрээр судлаад байна. Агуулгын алдагдал 110 цаг буюу 28 хувь байгаа. Нэгтгэн дүгнээд үзэхэд нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22 хувь байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж байна. Танхимын сургалт эхлүүлснээр хоцрогдлыг бууруулахад анхаарч ажиллана” гэж ярьсан юм. Ингэхдээ таван сарын хичээлийн хоцрогдлоо ердөө нэг сарын хугацаанд бататган нөхнө гэсэн юм.

Дээрх яриануудаас үзэхэд ажлаа хүлээн аваад удаагүй байгаа сайд нь ажлаа мэдэхгүй байна уу, харъяа газар нь ажлаа мэдэхгүй байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрөөд байгаа юм. Л.Энх-Амгалан сайдын яриагаар бол танхимын сургалтыг хурдан эхлүүлэх нь зөв гарц. Харин Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээс үзэхэд 28 хувийн хоцрогдолтой, өмнөх оноос хичээлийн хоцрогдол буурсан гэж мэдээлсэн тул сурагчдынхаа эрүүл мэндийг бодоод теле хичээлээ үргэлжүүлэх нь зөв шийдэл мэт. Гэвч бодит хөрсөн дээр сурагчид теле хичээлээр нийт сургалтын агуулгын 50 хувийг ч авч чадахгүй байгааг эцэг эхчүүд болон сурагчид илэрхийлсээр байна.  Түүнчлэн таван сарын хугацааны хичээлийг ганцхан сарын дотор давтаж үзээд хоцрогдол арилна гэдэг нь бас өрөөсгөл ойлголт. Чухам ямар судалгаагаар, хэнээс авсан санал асуулгаар Боловсролын газар хичээлийн хоцрогдол өмнөх оноос буурч ердөө 22 хувьд хүрсэн гэдгийг тодорхой тайлбарлаж өгөхийг эцэг эхчүүд шаардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.3 ЛХАГВА № 42 (6519)

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио17 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио17 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио18 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа