Бидэнтэй нэгд

Зөвлөгөө

Удирдлагын хошигнол ажилчдын зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

Нийтэлсэн

Ажлын байр инээдээр дүүрэн байна гэдэг яалт ч үгүй сайны зөн. Хошин шогийн мэдрэмж нь зөвхөн хүмүүсийн сэтгэл санааг дээрдүүлэхээс гадна өөр хэд хэдэн ашиг тустай болохыг судалгаагаар баталсныг дор өгүүлж байна. Инээд хөөрөөр дүүрэн ажилчид илүү бүтээлчээр хамтран ажилласнаар бүтээмж өндөртэй, үр дүнд хүрч чадна. Түүнчлэн хошин шогийн мэдрэмж нь нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлдэг ажээ.

Удирдлага нь ажлын байрны уур амьсгалыг  бүхэлд нь бүрдүүлдэг. Ажилчид удирдлага юу хэлж, хийж байна мөн зан төлөв нь яаж өөрчлөгдөж буйг ажигладаг.

Ажлын байранд хошигнол ашиглах зөв арга уу? буруу арга уу? гэдгийг ойлгох нь удирдлагын хувьд яагаад чухал вэ?

Менежментийн Сэтгүүлийн Академийн судалгаанд “удирдлагын хошин мэдрэмж байгууллагын зан төлөвт сайн болон муугаар зэрэгцэж нөлөөлдөг” хэмээжээ. Ерөнхийдөө хошигнол нь ажилчдын дунд сөрөг зан төлөвийг санамсаргүй байдлаар бий болгодог гэдгийг тогтоосон байна.

Товчхондоо уг онол нь ямар ч нөхцөл байдалд хошин байх 3 хүчин зүйл байдаг хэмээн тайлбарладаг.

  • Зөрчигдсөн гэж үзэх /өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг байхыг зөвшөөрдөг/;
  • Хор хөнөөлгүй /шууд заналхийлэхгүй байх/;
  • Дээрх хүчин зүйл нэгэн зэрэг гарч ирэх /Тус тусдаа байхгүй бол хөгжилтэй байхгүй/

Эдгээрийг хослуулснаар удирдлагын хошин шогийн мэдрэмжийн илэрхийлэл ажлын байран дахь хэм хэмжээг зөрчсөнийг зөвшөөрөх дохио болдог гэдгийг харж байна. Зөвшөөрөгдөх хэмжээ өндөр байгаа нь харагдах юм бол ажилчдын буруу зан төлөвийг нэмэгдүүлж, ажил таслах, менежерийн зааварчилгааг үл тоомсорлох, нууцлалтай мэдээллийг солилцох, санхүүгийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэх, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт үйлдэл гаргаж болзошгүй байдаг.

Судалгаанаас харахад хошин мэдрэмж нь байгууллагын зан төлөвт олон талаас нөлөөлдөг.

  • Ажилчид болон удирдлагын харилцааг нэмэгдүүлдэг. Ажилчид хоорондоо илүү сайн холбогдож хамтарч ажиллах ба ингэснээр илүү шаргуу, эрч хүчтэй, үр бүтээлтэй байж чадна.
  • Удирдлагууд ажилчидтайгаа бохир шог ярьж, тохуурхах гэх мэт түрэмгий шог ашиглах тохиолдол олон салбарт ажиглагдсан. Энэ нь ажлын байран дахь ажилчдын оролцоог хамгийн бага төвшинд аваачиж, биеэ авч явах хандлагыг буруу замруу хөтөлдөг.

Уг судалгаагаар ажил дээрээ хошигнол хэрэглэхээ болино гэсэн үг биш юм. Хошигнол нь өндөр гүйцэтгэлд хүрэхэд багийг амжилттай идэвхжүүлдэг чухал хэрэгсэл гэдэг нь маргаангүй үнэн юм. Гэсэн хэдий ч манлайлагчид өөрийн байр сууриа сайтар бодох ёстой юм. Удирдлагын байр сууриас ул баалж тэдний үйлдэл эерэг сөрөг үр дагаврын аль алийг бий болгох ажилчдад нөлөөлдөг. Удирдах албан тушаалтан та багтаа өөрийгөө илэрхийлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар нөхцөл байдалд ямар хошигнол хэрэглэх ёстой гэдгийг илүү судалж, өөрийгөө хянадаг байх хэрэгтэй юм.

“Зүгээр л тоглосон юм” гэж хэлж болох ч удирдлагуудын хувьд ямар ч үр дүнд хүргэж болно.

Дэлхий23 цаг өмнө

Украиныг цэрэг зэвсэггүй, төвийг сахисан статустай болгох тухай Оросын шаардлагыг хүлээн авах боломжгүй

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Засгийн газар ямар шинэ арга бодлогууд хэрэгжүүлэх вэ?

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ван И хэвлэлийн бага хурал хийв

Дэлхий1 өдөр өмнө

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2025 онд 5 орчим хувьд хүргэж чадна гэж үзэж байна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ

Эдийн засаг1 өдөр өмнө

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулна

Эдийн засаг1 өдөр өмнө

Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес хөгжил хариуцсан захиралтай уулзав

Улс төр1 өдөр өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг 5 хоногт шийддэг болно

Энтертайнмент1 өдөр өмнө

Төрхөмдөө буцсан Бен Аффлек экс эхнэрийнхээ уурыг хүргэв

Дэлхий1 өдөр өмнө

Газын зурвасыг сэргээн босгох 53 тэрбум ам.долларын төлөвлөгөө санал болгов

Нийгэм1 өдөр өмнө

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэгдлээ

Засгийн газар2 өдөр өмнө

Н.Учрал: Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Улс төр2 өдөр өмнө

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн 2-р сарын индексийг нийтэлжээ