CRI Монгол радио
Вакцин ард түмнийх байхыг батална
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И 3-р сарын 7-нд хэлэхдээ, “Вакцин бол цар тахлын эсрэг хамгийн сайн зэвсэг болохоор эрхбиш даян дэлхийн улс түмэнд тэгш хүртээмжтэй байлгах ёстой” гэжээ.
Тэрээр мөн өдөр гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Коронавирусийн вакцин олон нийтийн бүтээгдэхүүн байхыг Хятад улс батлах бөгөөд өөрийн орны судлан бүтээж байгаа вакцин ашиглалтад шилжсэний дараа олон улсын, олон нийтийн бүтээгдэхүүн байлгах болно гэж хамгийн түрүүнд амлалт хийсэн байдаг. Тийм болохоор л өдгөө дэлхийн 10 гаруй улс оронтой хамтран вакцин судалж үйлдвэрлэж, 100 гаруй орны 100 мянга гаруй сайн дурынхан вакцины туршилтад оролцсоны улмаар Хятад улсын 17 төрлийн вакцин клиникийн туршилтад шилжиж, 60 гаруй орон Хятадын вакциныг хэрэглэхээ зөвшөөрөөд байна. Хятад улсын вакцин аюулгүй, найдвартай, үр ашиг сайтай гэдгийг ирэх тусмаа олон орон үнэлж байна. Вакциныг улс орнуудтай тэгшээр хуваарилахыг Хятад улс үргэлжлэн баримтлах болно. Ямартай ч “COVAX” хөтөлбөрт оролцон, ДЭМБ-д эхний ээлжид 10 сая тун вакцин хангах амлалт хийсэн бөгөөд эдгээр вакциныг хөгжиж буй орнуудад эхэлж олгохоо мэдэгдсэн. Энэхүү амлалтынхаа дагуу хөгжиж буй 69 оронд вакцины яаралтай тусламж үзүүлж, 43 оронд вакцин экспортлоод байна. Хятад улс мөн НҮБ-ын уриалгыг дагж, улс орнуудын энхийг дэмжин сахиулж буй хүчинд вакцинаар тусалсан. Бид Олон улсын олимпын хороотой хамтран ажиллаж, олимпын тэмцээнд оролцох тамирчдыг вакцинаар хангахад бэлэн байна. Хятад улсын вакцин тахлын эсрэг даян дэлхийн тэмцэлд улам их итгэл, хүсэл авчрахыг хүсэж байна гэжээ.
Ван И, Өдгөө дэлхийн хэмжээнд багагүй олон төрлийн вакцин борлуулагдаж байгаа бол алийг нь сонгон хэрэглэх нь улс орнуудын бие даасан хэрэг. Аль ч орны вакцин байсан нь хамаагүй, аюулгүй, үр дүнтэй, сайн вакцин байх нь хамгийн чухал. Бид “вакцины үндсэрхэг үзэл”, тэгш бус хуваарилалт, вакцины хамтын ажиллагааг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. Хятад улсын вакцин нь дэлхийн улс түмний нийтийн бүтээгдэхүүний байхыг батална гэжээ.