CRI Монгол радио
Хятадын зах зээл нь дэлхий нийтийн боломж юм
“Хос эргэлт” гэдэг нь Хятадын эдийн засгийн хөгжлийн талаарх байнга хэрэглэдэг үг болж байна. Ноднингийн 5-р сараас хойш Хятад улсын дээд давхаргынхан дотоодын том эргэлтээр гол болгож, гадаад дотоодын хос эргэлт харилцан ахиулсан хөгжлийн шинэ төлөв байдлыг хурдан байгуулахыг олон удаа онцолж байгаа юм. Энэ жилийн Хятадын хоёр чуулганы үед “Хос эргэлт” -ийн тухай яриа дахин ид өрнөж байна.
Гэхдээ зарим хүмүүс энэ талаар мөн буруу ойлголттой байсаар юм. Тухайлбал Хятад улс үргэлжлэн гадаадад нээлттэй байх эсэх, дотооддоо том зах зээлтэй учраас гадаадын хөрөнгө оруулалтын орон зайг багасгах эсэх зэрэг асуудлаар сэтгэл түгшиж байна. “Хос эргэлт” -ийн хоорондын харилцааг зөв ойлгоогүй учраас иймэрхүү эргэлзээ төрж байгаа юм. Хос эргэлт битүү тусгаарласан зүйл биш, сөргөлдсөн зүйл бүр биш, харин бие биедээ шаардлагатай дээрээ нэг нэгнээ амжилтад хүргэж чаддаг .
Хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн засгийн газрын ажлын тайланд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх стратегийн үндсэн зүйлийг дахин онцолсон юм. Хятад улс дотоодын зах зээлийн далд хүчийг бүрэн дайчилж, дэлхий нийтэд чанарыг нь сайжруулж, багтаамжийг нь ихэсгэсэн “Дэлхийн зах зээл” хангаж буйг харуулж байгаа юм.
Ирэх таван жилд Хятад улс боловсрол, ажлын байраар хангах, эмчилгээний баталгаа хангах болон өндөр настайчуудын асрамж гэх мэт салбарт бүх талын төлөвлөгөө хийж, “иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга зам”-ыг идэвхтэй хайж, иргэдийн хүсэн мөрөөддөг сайн сайхан амьдралд нь улам ойрхон болгохын төлөө зүтгэх болно. Амьдрал сайжирч орлого нь нэмэгдэхээр хэрэглээний зах зээлийн далд хүч улам илүү чангарах болно. Олон улсын хөрөнгө оруулалтад авч хэлбэл Хятадын зах зээлийн далд хүчийг илрүүлэх тусам завшаан боломж улам илүү болох юм.
Шинэ төлөв байдалд Хятад улс үйлдвэрлэл, хуваарилалт, гүйлгээ, хэрэглээ зэрэг бүх үйл явц нь саадгүй шулуухан, нийлүүлэлт болон эрэлт хэрэгцээ нь тэнцвэртэй, сайн эргэлттэй улс ардын эдийн засгийг бий болгохоор төлөвлөж байгаа юм. Эдгээр нь олон улсын хөрөнгө оруулалт болон худалдаанд улам илүү тав тухтай болж, аж ахуйн нэгжүүдийн өртгийг бууруулах болно.
Эрүүл шулуухан эргэлттэй дотоодын зах зээл нь Хятад улсад илүү бүрэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, боловсронгуй тогтолцооны орчин болон улс хоорондын өрнүүн хамтын ажиллагааг бий болгоход ашигтай юм. Үүний зэрэгцээ “Дэлхийн үйлдвэр” хөгжлийн хэлбэрээ өөрчлөн сайжруулж, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээнд илүү сайн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ хангах болно.
Хятад улс дотооддоо хүчирхэг зах зээл байгуулах нь үргэлжлэн нээлттэй байлгахтай зөрчилдөхгүй дээрээ харин харилцан ахиулдаг. Өнгөрсөн дөчин жилийн турш Хятад улс шинэчлэлт хийж гадаадад нээлттэй байлгахын ашиг шимийг ихээр хүртжээ.Чансаатай хөгжихөд цаашид гадаадад нээлттэй байлгаж, дэлхийн эдийн засагтай улам нягт харилцаа холбоотой байх шаардлагатайг Хятад улс гүнзгий ойлгож байгаа юм.
Ийм учраас цар тахалд автан, дэлхийн хөрөнгө оруулалт сул байсан 2020 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ нь 6.2%-иар өсөж, гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласнаараа дэлхийд тэргүүлсэн юм. 2021 онд Хятадын гадаад худалдаа нэмэгдэх хандлагаа хэвээр хадгалж, эхний хоёр сарын импорт экспортын хэмжээ нь зах зээлийн төсөөллөөс давж, экспорт 1995 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Эдгээр амжилт нь Хятад улс үргэлжлэн гадаадад нээлттэй байлгасантай холбоотой юм.
Хоёр чуулганы үед хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн засгийн газрын ажлын тайлан болон “Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны алсын зорилтын хөтөлбөрийн төсөл”-д “Нээлттэй байлгах” гэсэн үг олон удаа дурдагдаж байжээ. Хятад улс шинэчлэлт хийж гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн хэдэн арван жилийн турш “Гадаадад нээлттэй байлгах” нь Хятадын засгийн газар болон хөгжлийн төлөвлөгөөний салшгүй үг байсаар ирлээ. Иймээс “Хос эргэлт” гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх эсэхэд “сэтгэл түгшихийн шаардлагагүй”юм. \Сарантуяа\