Засгийн газар
Дэлхийн банк вакцин нийлүүлэхэд хамтран ажиллана
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминДэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев Ерөнхий сайдтай уулзах үеэрээ вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Дэлхийн банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Алсын хараа-2050” зэрэг баримт бичигтэй үйл ажиллагаагаа уялдуулах төдийгүй эдийн засгийг төрөлжүүлэх, цахим шилжилт, ил тод байдал, сайн засаглал зэрэг салбарт хамтран ажиллахаа хэлсэн байна.
Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн банк 1.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэжээ.
Дэлхийн банк 2021-2025 оны Түншлэлийн стратегийн хүрээгээ Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан боловсруулж байгаад талархал илэрхийлэв. Цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэсэн нь чухал дэмжлэг болсныг онцолсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.