Бидэнтэй нэгд

Covid-19

Машин сургалт ашиглан шинэ коронавирус хаана үүсэхийг таамаглах нь

Нийтэлсэн

Судлаачид хиймэл оюун ухааны (AI) аргыг ашиглан ямар амьтад хүнд халдварлаж буй шинэ төрлийн коронавирус үүсгэж болохыг урьдчилан таамаглахыг хичээж байна. (Уг ажлыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.)

Эрдэмтэд дэлхий даяар тархаж буй цар тахал COVID-19 өвчнийг үүсгэгч шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас эхэлсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Тэгээд хүнд халдварлахаасаа өмнө өөр амьтан руу уг вирус дамжсан.

Шинэ тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга бол дэлхийн өнцөг булан бүрд ямар амьтад коронавирус үүсгэх магадлал өндөр байгааг тогтоох явдал юм. Шинэ коронавирус үүсэх нэг боломж нь вирусын хоёр өөр хувилбар нэг амьтанд халдварлах явдал юм гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл вирусын генетикийн материал эсэд “дахин нэгтгэгддэг” буюу холилдоно. Үүний үр дүнд коронавирусын шинэ хувилбар гарч ирж магадгүй юм.

Коронавирусын генетикийн бүтцийн талаарх өгөгдөл болон янз бүрийн хөхтөн амьтдын талаарх мэдээллийг ашиглан судлаачид хиймэл оюунаар тооцоолол хийх компьютерын алгоритм боловсруулсан. Судалгаанд ашиглаж буй зарим алгоритм нь хиймэл оюуны нэг хэлбэр болох машины сургалтаар дэмжигддэг.

Судалгаагаар ирээдүйн коронавирусын тээвэрлэгч байж болох олон тооны хөхтөн амьтдыг тодорхойлсон бөгөөд энэ нь амьтан, хүнд аль алинд нь халдварлаж болзошгүй юм. Судалгааны багийнхан судалгааныхаа үр дүнг саяхан Nature Communications сэтгүүлд хэвлүүлсэн.

Уг судалгааг удирдсан Майя Вардех нь Ливерпулийн Их Сургуулийн Халдвар, Мал эмнэлэг, экологийн шинжлэх ухааны хүрээлэнтэй хамт ажилладаг. Тэрээр хэлэхдээ, өнөөг хүртэл янз бүрийн коронавирусыг тээгч хөхтөн амьтад хэрхэн халдварладаг талаар нэг их судалгаа хийгдээгүй гэжээ. Гэхдээ энэ чиглэлийн судалгаа нь “вирусын дахин нэгдэл хаана үүсэж болохыг олж мэдэх боломжтой” гэсэн.

Машин сургалтаар 411 өөр коронавирусын хувилбар, 876 хөхтөн амьтдын төрөл зүйлийг судлав. Зорилго нь хам халдвар авах болон шинэ коронавирус тээх магадлалтай хөхтөн амьтдыг тодорхойлох явдал байв.

Үр дүнгээс харахад хөхтөн амьтдын төрөл зүйл ба коронавирусын хувилбаруудын хооронд урьд өмнө тогтоогдож байснаас ойролцоогоор 11 дахин их холбоо хамаарал байна. Түүнчлэн уг машин сургалтын систем нь коронавирусын дөрөв ба түүнээс олон өөр (төрлийн) халдвар авч болох хөхтөн амьтдын төрлийг өнөөг хүртэл ажиглагдсанаас 40 дахин ихээр урьдчилан таамагласан.

Уг судалгаанд оролцогч Маркус Благров судалгааны үр дүн нь эрдэмтдэд янз бүрийн хувилбар болж хөгждөг шинэ коронавирусыг илүү сайн ойлгоход нь туслах болно гэжээ.

Коронавирус тээгч амьтан ихэвчлэн шинэ хувилбар коронавирусээр халдварладаг бөгөөд улмаар хүнд халдах магадлал нь ихэсдэг. Тиймээс “Нийгмийн эрүүл мэндэд хамгийн ойр аюул заналхийлж байгаа нь бусад коронавирусыг SARS-CoV-2-тай дахин нэгтгэх явдал юм” гэж тэр хэллээ. SARS-CoV-2 бол шинэ коронавирусын шинжлэх ухааны нэр юм.

Одоогийн коронавирусыг судлаад багийнхан машин сургалтын систем нь SARS-CoV-2 рекомбинацид орж болох тээгч амьтдыг тогтоосон гэж мэдэгджээ. Энэ нь шинэ коронавирустэй байж болох хүнээс өөр төрөл зүйлийн амьтан хамгийн багадаа 126 байгааг урьдчилан таамагласан.

Судалгааны явцад эрдэмтэд коронавирусын халдвар авах боломжтой амьтдын зарим зүйлийг жагсаав. Эдгээрт Зүүн Азид түгээмэл тархсан боловч сайн судлагдаагүй бага Азийн шар сарьсан багваахай хэмээх сарьсан багваахайн төрөл багтдаг. Бусад нь жирийн зараа, Европын туулай, гэрийн муур байв.

Эрдэмтэд үр дүнг хязгаарлагдмал мэдээлэлд үндэслэсэн болохыг тэмдэглэсэн  бөгөөд цаашид сайжруулах судалгаа хийх шаардлагатай байна гэжээ. Гэсэн хэдий ч тэд шинэ коронавирусын халдвар авах боломжтой хөхтөн амьтан дээр дэвшүүлсэн аргачлалыг туршиж үзсэн нь уг систем таамаглалыг баталж байгааг харуулсан.

Энэхүү судалгааны үр дүнг коронавирусын шинэ хувилбар амьтнаас хүнд халдахаас нь өмнө олж мэдэхэд ашиглаж болно гэж судлаачид үзэж байна. Судлаачид коронавирусын бусад тээгчдийг бүхэлд нь судлах зорилгоор шувууны төрөл зүйлүүдийг багтаасан судалгааг цаашид хийхээр төлөвлөж байна.

Bryan Lynn, Voice of America

Эх сурвалж: Machine Learning Used to Predict Where New Coronaviruses Might Develop Next (voanews.com)

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын гэрээт ЭША Р.Мижиддорж (PhD)

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио14 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио14 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио14 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм14 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий14 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг14 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий14 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий14 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр14 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр14 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент14 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ