Улсын их хурал
120 м.кв-аас ихгүй талбайтай амины орон сууц барихад 60 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминУИХ дахь Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар хуралдаан, хэлэлцүүлэг, нөхцөл байдалтай танилцах зэрэг 8 удаагийн ажлыг зохион байгуулж, Засгийн газарт 4 тогтоол, 2 тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн.
Үүний үр дүнд:
– “Буянт Ухаа 2” хорооллыг гүйцээн барихад гацаад байсан 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийдвэрлүүлсэн.
– ТОСК ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцанд тэргүүн ээлжид хамруулах, иргэд орон сууц түрээсэлж байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдаж өөрийн эзэмшилдээ шилжүүлж авах боломжийг олгох зэрэг өөрчлөлтийг журамдаа оруулсан.
– Ипотекийн зээлийн журамд гэр хорооллын иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгууллаа.