Бидэнтэй нэгд

Улс төр

НДС-д хохирол учруулсан жинхэнэ эздийг яллагдагчаар татахыг шаардаж байна

Нийтэлсэн

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа “Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль  угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна.

Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Орчин цагт ингэж хүнийг хэлмэгдүүлж болохгүй” гэлээ.

Х.Тэмүүжин “Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Ардчилсан нам ямар нэгэн саад учруулахгүй. Харин эрх баригчид чиглэсэн зорилготойгоор хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө харлуулах гэж байгаа бол Ардчилсан нам үүний эсрэг хатуу зогсоно” гэв.

МАН, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг “Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж, тус банкыг дампууруулсан.

Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “Зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.

Зураг дээр дарж томоор үзнэ үү.

Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын “зөвшөөрөл”-өөр, одоогийн сайд С.Чинзоригийн “зөвшөөрөл”-өөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018  оны хоёрдугаар  сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.

Сайд асан Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго, захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна.

2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд хадгуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.

Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна.

 

Эх сурвалж: Ардчилсан нам

Нийгэм1 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент1 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий1 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр1 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг1 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий1 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр1 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа