Бидэнтэй нэгд

Нийгэм

Японы ард түмэн Та бүхэнд БАЯРЛАЛАА!

Нийтэлсэн

Монгол, Япон хоёр улс анх 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Тус улсаас манайд үзүүлэх буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн цуваа нь ковидын эсрэг вакцины хандив, шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгаар үргэлжилсээр… Тэд Монголын ард түмэнд 1.3 сая тун вакцин хандивлахаа саяхан мэдэгдээд буй нь бидний хувьд амь тулсан цөвүүн цагт үнэхээр талархууштай “бэлэг” боллоо.

ХАМГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ “ГОВЬ” НООЛУУРЫН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА

Япон Улсаас Монгол Улсад үзүүлэх туслалцаа анх 1977 онд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт үндэслэн “Говь” ноолуурын үйлдвэрийг барих буцалтгүй тусламжаар эхэлсэн түүхтэй. Түүний дараа 1990 онд Монгол Улс социализмаас зах зээлийн буцалтгүй тусламж бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн ба иенийн хөнгөлөлттэй зээл анх удаа олгогдож байжээ. Түүний дараа 1990 онд Монгол Улс социализмаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Японы буцалтгүй тусламж бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн ба иенийн хөнгөлөлттэй зээл анх удаа олгогдож байв.

КОВИД-19-ИЙН ЭСРЭГ 1,3 САЯ ТУН ВАКЦИН ХАНДИВЛАХААР БОЛОВ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо. КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь хоёр үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүн тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцин хадгалах тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. Ингэснээр Япон Улс нь манай хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлэхийн сацуу вакцины хүртээмжид дорвитой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг хэрэгжүүлж байгаа ба бүтээн байгуулалтын ажлыг 2013 оноос эхлүүлсэн. Япон Улсын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхэд зориулж манай улсад 28 тэрбум 807 сая иен (ойролцоогоор 300 сая ам.доллар)-тэй тэнцэх хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа юм.

Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “Чингис Хаан” хэмээн нэрийдсэн энэхүү олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны долдугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Албаны хүмүүс мэдээлснээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг 24 цагийн дотор шинэ нисэх онгоцны буудал руу нүүлгэх боломжтой бөгөөд нислэгийн хуваарь алдагдахгүй гэнэ.

Шинэ нисэх буудлын давуу талууд их бөгөөд нисэх буудлын аэродромын ашиглалт одоогийн байгаа 73 хувиас 98 хувьд хүрнэ. Агаарын тээвэрлэлтийн дамжин өнгөрөлтийг нэмэгдүүлнэ. Одоогийн нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгарч байгаа хүндрэлүүдийг олон улсын нисэх буудлуудын хэмжээнд зохион байгуулна гээд эдийн засгийн хувьд ч олон давуу талтай юм.

ЯПОНЧУУД МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДЭД 59 СУРГУУЛЬ БАРЬЖ ӨГСӨН

Япон Улсын буцалтгүй тусламжаар барьсан, нэг ээлжид 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 75-р дунд сургууль саяхан ашиглалтад орсон
Япон Улсын буцалтгүй тусламжаар барьсан, нэг ээлжид 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 75-р дунд сургууль саяхан ашиглалтад орсон

Японы ЖАЙКА олон улсын байгууллага нь 1999 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулахдаа нийт 59 дунд сургуулийн барилгыг барьж, 729 анги танхимыг шинээр байгуулжээ. Япон Улсын буцалтгүй тусламжаар 2020 онд баригдсан дөрөв дэх сургуулийг саяхан Улсын комисс хүлээн авсан. Тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг барих ажил 2017 онд эхэлсэн.

Эдгээр барилгын гурав нь 2020 оны намар ашиглалтад орсон. Тэгвэл дөрөв дэх сургууль болох Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгыг саяхан Улсын комисс халдвар хамгааллын журмыг баримтлан ажиллаж, хүлээн авчээ. Ийнхүү 75 дугаар сургууль нэг ээлжид 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургууль боллоо.

МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ МОНГОЛД ОНОШЛОХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН 26 ӨВЧНИЙГ ОНОШИЛЖ БАЙНА

АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийг бид 2019 онд хүлээж авсан. Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд барьсан уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдсан.

Тус эмнэлэг ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн чанартай үйлчилгээг хүргэхээс гадна өндөр түвшний яаралтай тусламж үйлчилгээ, өнөөгийн Монгол улсад эмчлэгдэх боломжгүйд тооцогддог ихэвчлэн зүрх судас, мэдрэл, тархины өвчин эмгэг, хавдар гээд нийт 26 нэр төрлийн өвчнийг оношлох, эмчлэх боломжтой болно. Энэ нь Монголын анхны сургалтын эмнэлэг болж түүн дотроо эмнэлзүй, боловсрол, судалгаа гэсэн үндсэн гурван үүргийг гүйцэтгэдэг.

НАРНЫ ЗАМ, НАРНЫ ГҮҮР…

Их наран улсаас Монгол Улсад үзүүлэх тусламж Нарны зам, Нарны гүүрийн бүтээн байгуулалтаар үргэлжлэв. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Нарны гүүр”-ийг барьж 2012 оны аравдугаар сард нээсэн юм. Тухайн үед Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Шимизү Такэнори 2005 онд манай улсад ажиллаж байх үедээ уг гүүрийг барих саналыг тавьснаар төсөл эхэлсэн түүхтэй. Энэхүү гүүрэн гарц нь Япон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологиор баригдсан ба Монгол улсад анх удаа баригдсан төмөр бетонон гүүр болсон юм.

Нэгэн зууныг элээх энэхүү гүүрээр нийслэлчүүд бид өнөөдөр зорчсоор байна. Томхон гэвэл зөвхөн Энхтайваны гүүртэй байсан нийслэлчүүдийн хувьд туслах замыг нийлүүлбэл 1,7 км урттай Нарны гүүр нь түгжрэлийг тодорхой хувиар бууруулахад ч нөлөөлсөн юм. Мөн Япон Улсаас Улаанбаатар хотын авто замыг сайжруулах төслийн хүрээнд Нарны замыг япон инженерүүд барьсан билээ.

ЯПОНЫ САЙН ДУРЫН ГИШҮҮД МОНГОЛД АЖИЛЛАСААР 29 ЖИЛ БОЛЖ БАЙНА

Зүүн гар талаас Японы сайн дурын гишүүн Нонами Рика хөдөлмөр заслын эмчилгээг хийж байгаа нь. Мөн цэцэрлэгт хэл ярианы багшаар сайн дураар ажилладаг Савада Миса багш
Зүүн гар талаас Японы сайн дурын гишүүн Нонами Рика хөдөлмөр заслын эмчилгээг хийж байгаа нь. Мөн цэцэрлэгт хэл ярианы багшаар сайн дураар ажилладаг Савада Миса багш

Монгол дахь ЖАЙКА-ийн сайн дурын үйл ажиллагаа нь анх 1992 онд залуу сайн дурын хоёр гишүүн, япон хэлний багш томилогдож ирснээр эхэлжээ. Монголд Японы сайн дурын гишүүд ажиллаад даруй 29 жил болж байна. Өдгөө хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод ЖАЙКА-ийн сайн дурын 40 гаруй гишүүн төрөл бүрийн салбарт ажиллаж байна. Тэд сайн дураар цэцэрлэгийн багш, эрүүл мэнд, сэргээн засах, спорт, биеийн тамирын боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, япон хэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, аж ахуйн салбарын боловсон хүчин бэлтгэх зэрэг салбаруудад байнгын 40-50 сайн дурын гишүүд тогтмол томилогдон ажилласаар иржээ.

Япон Улс 1990 оноос хойш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба энэ хүрээнд Монгол орны аймаг бүрт сургууль, эмнэлгийн барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэргээр дэмжлэг үзүүлсээр 2018 оны байдлаар нийт 523 төслийг хэрэгжүүлжээ. Япончуудын бидэнд хүргэсэн тус дээрхээр үл хязгаарлагдана, бүгдийг дурдвал маш урт жагсаалт гарна. Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харах боломжтой.

Энэ мэтчилэн Японы Засгийн газар өнөөг хүртэл олон салбарт үзүүлсэн /2018 оны байдлаарх/ нийт тусламжийн хэмжээ 326 ТЭРБУМ 765 САЯ ИЕН /8.5 их наяд төгрөгт/ хүрчээ.

Мөн тэд монгол хүүхдүүдийн боловсролд анхаарч, хөрөнгө оруулсаар ирсэн ба саяхан Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, БШУЯ-ны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих” НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хичээлийг хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх104 жишиг контентыг амжилттай бүтээсэн юм.

Нэг үгээр та бидний цаашлаад үр хүүхдийн минь өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, үйлчлүүлж, ашиглаж буй зүйлсийн цаана япончуудын сэтгэл шингэсэн бүтээл, бүтээн байгуулалт оршиж байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид тэдэнд талархах нь зүй ёсных юм. Амгалан цагт ч, цөвүүн үед ч Монголын ард түмэнд тусалдаг ЯПОНЧУУДАД БАЯРЛАЛАА!

CRI Монгол радио4 цаг өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио22 цаг өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ