Бидэнтэй нэгд

Улс төр

“Суруга”-ийн газраас ургуулсан “Ариг”-ийн хувьцаа буюу А.Гансүх, Б.Баасанцогт нар үүнд яаж холбогддог вэ?

Нийтэлсэн

А.ГАНСҮХ, Б.БААСАНЦОГТ НАР “СУРУГА МОНГОЛ”-ИЙН ГАЗАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДЖЭЭ

 

-А.Гансүхийн дүү А.Ганболд “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. “Эм Жэй Ти” ХХК нь “Монгол корпорейшн” ХХК-ийн 99.81 хувийг эзэмшдэг байна.

-“Монгол корпорейшн” ХХК бол 2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол”-ийн 230 000 мкв газрыг авсан. Өөрөөр хэлбэл, энэ компани  “Суруга Монгол”-ийн “Жапан таун”-ы газрыг хууль бусаар авсан гэх мэдээлэлд хамааралтай.

-А.Гансүх “Жапантаун Монголиа” ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг. Үүгээрээ дамжиж “Монгол корпорейшн” ХХК-ийн үүсгэн байгуулалцсан.

-Мөн “Монгол корпорейшн” ХХК-д Б.Баасанцогт хувь эзэмшдэг.

 

А.ГАНСҮХ ДҮҮГИЙНХЭЭ КОМПАНИАР ДАМЖУУЛЖ “АРИГ” БАНКНЫ “АСУУДАЛ”-Д ОРОЛЦСОН УУ

 

“Ариг” банкны хувьцааг хууль бусаар шилжүүлсэн, үгүй гэх мэдээллүүд тал талаас явж байна. А.Гансүхийн дүү А.Ганболдын ихэнх хувийг эзэмшдэг “Монгол корпорейшн” ХХК энэ үйл ажиллагаанд гүнзгий оролцсон байж болзошгүй байна.

Тодруулбал, Б.Эрдэнэбатыг хоригдож байх үед “Ариг” банкны дүрмийн санг 50 тэрбумд хүргэх шаардлага бий болсон байдаг. Үүнийг хийхийн тулд “Инглиш майншн” төсөлд хөрөнгө оруулалт хийх нэрээр А.Гансүхийн дүү А.Ганболдын “Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлсэн байна. “МK Инглиш майншн” ХХК-д байсан 28.3 тэрбум төгрөгийг “Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж “Инглиш майншн” төслийг санхүүжүүлсэн байна.

“Инглиш майншн” нь “Жапан таун” хотхонд байрлалтай англи загварын интерьер, ландшафт бүхий 370 айлын орон сууц, үйлчилгээний төвтэй нийт 7 га талбайд хэрэгжиж буй төсөл юм.

 

БАНКНЫ ХУВЬ БОЛСОН ТӨСӨЛ ДЭХ “ТАЛ”-УУДЫН ОРОЛЦОО

 

“Инглиш майншн” төслийг А.Гансүхийн дүү А.Ганболдын “Эм Жэй Ти” ХХК, Ш.Баярсайханы “Номин холдинг”, “Номин реалтор” компаниуд хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Төслийн үнэлгээг 32.8 тэрбум төгрөг гэж тооцсон байна.

Ингэхдээ “Номин”-гоос төслийн бартерт “Ривер Тауэр”-т 2 ширхэг орон сууц, 2 ширхэг дулаан зогсоол, “Блью скай”-д 3 ширхэг орон сууц, 3 ширхэг дулаан зогсоол, 4 ширхэг автомашин өгсөн байна.

 

“СУРУГА МОНГОЛ”-ИЙН ГАЗРЫН ТОВЧ ТҮҮХ

 

“Суруга Монгол” хэмээх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2002 онд Монгол Улсад байгуулагдсан. Энэ компани 2005 оноос “Жапан таун” хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Гэхдээ дуусгаж чадаагүй. Захирал нь хэрэгт холбогдож, удалгүй нутаг буцсан.

Түүний дараа “Суруга Монгол”  компанийн дээрх төсөлд зориулж 900 000 мкв газар аваад байв. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “120”-ийн тойргоос зүүн тийшх тэрхүү газар манай нөхдүүдэд шилжсэн байдаг. Одоо тэдгээр газарт хэн хэний, ямар барилгууд сүндэрлэснийг бид мэднэ.

 

“СУРУГА МОНГОЛ”-ИЙН 900 000 МКВ ГАЗРЫН 433 236 МКВ-ЫГ ИЙМ ХҮМҮҮС ХУВААЖ АВЧЭЭ

Газрын талаарх мэдээллийг хүргэе.

-“Суруга Монгол” ХХК нь 2006 онд 900 000 мкв газартай байсан.

-Нийслэлийн Засаг даргын 2016.4.16-ны А/281 тоот захирамжаар “Моннис интернейшнл” ХХК-д 5851 мкв газрыг олгосон. “Моннис интернейшнл” ХХК-ийн 95хувийг Б.Чулуунбаатар, 5 хувийг Б.Чулуунзориг эзэмшдэг.

-Нийслэлийн Засаг даргын  2017.10.5-ны А/743 тоот захирамжаар Ц.Чинбаярын 100 хувь эзэмшдэг “Суруга инвестмент” ХХК-д 3616 мкв газрыг олгосон.

-2017.10.12-нд “Монгол корпорейшн” ХХК нь 230 000 мкв газрыг авсан. Энэ компанийн 90 хувийг “Эм Жэй Ти” ХХК /5300088/, 10 хувийг Сингапурын “Прайветпроперти азиан”ХХК эзэмшдэг байв. Харин “Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг.

-Нийслэлийн Засаг даргын  2017.10.17-ны А/771 тоот захирамжаар 20 000 мкв газрыг “Суруга пропертиз” ХХК-д олгосон.

-Нийслэлийн Засаг даргын  мөн өдрийн захирамжаар 20 000 мкв газрыг “Суруга партнерс” ХХК-д олгосон.

-Мөн өдрийн захирамжаар “Нью даун таун” ХХК-д 100 000 мкв газрыг олгосон. Тус компанийг М.Ганболд, Б.Билэгсайхан, Ц.Чинбаяр, Ц.Уугангэрэл, Б.Энхчулуун, М.Бат-Амгалан, Н.Эрдэнэ нар эзэмшдэг.

-Нийслэлийн Засаг даргын  2018.11.6-ны А/616 захирамжаар 24062 мкв газрыг “Суруга моторс” ХХК-д олгосон.

-Нийслэлийн Засаг даргын  А/1176 захирамжаар  2018.12.7-нд “Таван богд тайер” ХХК-д 29 977 мкв газрыг олгосон.

 

Эдгээр захирамжаар 433 236 мкв газрыг шилжүүлж, “Суруга Монгол” ХХК-д 466 764 мкв талбай үлдсэн байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.17 ЛХАГВА № 51 (6528)

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа