Бидэнтэй нэгд

Улс төр

АН сонгууль: 14 цагийн байдлаар 13 мянган хүн саналаа өгөөд байна

Нийтэлсэн

АН-аас дунд шатны сонгуулийг өнөөдөр (2021.03.17) явуулж байна.Энэ нь нийслэл болон дүүргийн намын дарга нарыг сонгох цахим сонгуулийн санал хураалт юм.

Өглөөний 10.00 цагт эхэлсэн санал хураалтад 14:00 цагийн байдлаар 13 мянган хүн саналаа өгөөд байна.

Дунд шатны сонгуулийн явц, ирцийн талаар АН-ын Хуулийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар дараах мэдээллийг өглөө. 

Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Үндэсний бодлогын хорооны гишүүн болон нийслэлийн АН-ын даргын цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. 11.00 цагийн байдлаар АН-ын гишүүдийн 9.6 хувь нь санал хураалтад оролцсон бол 14:00 цагийн байдлаар 13 мянган хүн саналаа өгөөд байна. Цахим сонгуулийн санал авах гурван төрлийн арга байгаа. Нэгдүгээрт, гишүүд гар утсаараа 77331206 дугаар руу залгаж, саналаа өгөх боломжтой. Дараа нь интернэттэй тохиолдолд Дотоод сонгуулийн хорооноос өгсөн тусгай холбоосоор орж, саналаа өгөх боломжтой. Гуравдугаарт, Ардчилсан нам аппликейшнээр нэвтэрч, саналаа өгч болно” гэсэн юм.

АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Цахим сонгуулийн программ нь өндөр нууцлалтай программ байгаа. Хэрэв энэ хууль бус юм бол АН эргээд асуудалд унана. Тиймээс бид хэзээ ч хууль бус зүйл хийхгүй. Манай Ардчилсан нам Дотоод сонгуулийн хорооныхоо даргыг сольсон. Учир нь тэр И.Мөнхжаргал гэдэг нөхрийн бүрэн эрхийн хугацаа дууссан” гэлээ.

Харин АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат “Бид анх удаа цахим сонгууль хийж байна. Энэ бол Завхан аймгийн АН-ын гишүүн Хөвсгөлд явж байхдаа санал өгөх боломжтой болсон тухай асуудал. Бидэн рүү маш их дайралт ирж байгаа. Хүнд байна. Гэхдээ ажлаа хийж, сонгуулиа явуулж байна. Ковид цар тахлын нөхцөл байдал туйлын хүнд байгаа учраас бид цахимаар сонгууль явуулахаас өөр арга байхгүй. Энэ сонгуулийг хийхэд хамтарч ажилласан Хэрэг эрхлэх газрынхандаа болон 21 аймгийн намын хорооныхондоо, 130 мянган гишүүддээ баярлалаа. Бид “Call center” ажиллуулж, 130 мянган гишүүн рүүгээ бүгд рүү нь ярьж, сонгуулийн мэдээлэл хүргэсэн. АН-д шинэ үе ирж байна. Гишүүдээсээ намын даргаа сонгодог цор ганц нам бол АН шүү дээ. Үндэсний зөвлөлдөх хорооноосоо намын даргаа сонгодог байсан үе ард хоцорсон. И.Мөнхжаргал гэдэг хүн өөрөө өчигдөр ярьсан учраас хариу өгөхөөс өөр арга алга. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болсон Ц.Тувааны зарласан X Их хурлаар И.Мөнхжаргал өөрөө чөлөөлөгдчихсөн шүү дээ. Өнөөдөр ийм худлаа зүйл ярьж, тарааж явахаа болих хэрэгтэй гэв.

Мөн Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Иргэн И.Мөнхжаргал өөрийгөө Дотоод сонгуулийн хорооны дарга гэж өргөмжлөөд байгаа нь хууль зөрчсөн асуудал. Намын дүрэм, журам бүх зүйлд иргэн И.Мөнхжаргалыг Дотоод сонгуулийн хорооны дарга биш гэдгийг нотолж байна. И.Мөнхжаргал гэдэг этгээд хүчингүй болсон тамга тэмдэгний дардсыг ашиглаад явж байгаа. Энэ хүчингүй болсон тамгаараа Хас банкинд данс нээсэн. Тэр данс нь одоо хаагдчихсан. Тэр хүн нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгийг хувийн дансаар авна гэсэн бусармаг зүйл хийж байсан. Энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэв.

зиндаа.мн

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа