CRI Монгол радио
Хятадын вакцинг тариулагчдад визийн дөхөм байдал хангана
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
MongolСүүлийн өдрүүдэд Хятадаас гадаадад суугаа Элчин сайдын яамууд удаа дараа мэдэгдэл нийтэлж, 3-р сарын 15-наас шинэ коронавирусын уушгины халдварын эсрэг хятад вакцин тариулж, энэ талаарх гэрчилгээ авсан виз хүсэгчдэд Хятадад очих визний дөхөм байдал хангана гэжээ.
3-р сарын 15-нд Хятадаас Япон, Пакистан, Филиппин, Израйль, Тайланд зэрэг оронд суугаа Элчин сайдын яамууд бүгд “шинэ коронавирусын уушгины халдварын эсрэг хятад вакцин тариулагсад Хятадад очиход холбогдох дөхөм байдал хангах тухай мэдэгдэл” нийтэлсэн байна. Дөхөм үзүүлэх дээрх байдал зөвхөн шинэ коронавирусын уушгины халдварын эсрэг хятад вакцин тариулж, энэ талаарх гэрчилгээ авсан виз хүсэгчдэд л хамаарах болно. Хятадад очих гэж байгаа хүмүүс хүсэлтээ өгсний дараа, гадаадад суугаа Элчин сайдын яамууд тухайн хүний бодит байдлын дагуу хүсэлтийг хүлээн авч, холбогдох виз олгох эсэхийг шийдэх юм байна.