CRI Монгол радио
Хятадын байр суурийг илэрхийлэв
Тухайн орон нутгийн цагаар 3-р сарын 18-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И нар Анкораж хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкел, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Салливан нартай Хятад, Америкийн дээд түвшний стратегийн яриа хэлэлцээ хийжээ.
Ян Жечи хэлэхдээ, бид энэ удаагийн яриа хэлцлийг чин сэтгэлийн, илэн даланггүй яриа байхыг хүсэж байна. Хятад, Америк хоёр орон бол дэлхийн том гүрэн, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хариуцлагатай байх ёстой. Хятад улс саяхан “хоёр чуулган”-аа хуралдуулж, “14-р таван жилийн төлөвлөгөө”- болон 2035 оны алсын хараа бодлогын хөтөлбөрөө батлав. Хятад улс яг одоо “хос зуун жил”-ийн тэмцлийн зорилт давхацсан түүхэн цаг үе тохиож, 2035 он гэхэд орчин үеийн шинэчлэлийг биелүүлж, 2050 он гэхэд социализмын орчин үеийн хүчирхэг гүрнийг байгуулах зорилт тавьж ажиллаж байна. Хятад улс халдварын эсрэг тэмцэл, ядуурлыг бууруулах, дундаж чинээлэг нийгмийг байгуулахад аугаа их түүхэн амжилт гаргаж, Хятадын ард иргэд Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хорооны дэргэд эв санаа нэгтэй нягтарч байна гэжээ.
Тэрээр онцлохдоо, Хятад, Америк нь бүгд том гүрэн юм. Халдварын эсрэг тэмцэх, үйлдвэрлэлээ сэргээх, цар уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах зэрэг талаар олон нийтлэг ашиг сонирхолтой байдаг. Америкийн тал давуу байр суурьтай байх гэсэн сэтгэхүйгээ салж, “урт гараа сонгох” зэрэг буруу үйлдлээ орхиж, үндэсний аюулгүй байдал хэмээх ухагдахуунаар хоёр орны хэвийн худалдааны харилцааг нөлөөлөхгүй байхыг хүсэж байна. Хятад, Америк хоёр орон Ази-номхон далайн бүсийн улс орнуудтай эерэг харилцаатай байж, хамтын найз нөхөдтэй байх нь 21-р зууны харилцааны ухаан юм. Тайвань, Хонконг, Шиньжян нь Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэгэн хэсэг юм. Америкийн талын Хятадын дотоод засаглалд гар дүрэхийг Хятадын тал эрс эсэргүүцэж, хатуу хариу барих болно. Америк өөрийгөө өндөрт өргөвөл, Хятадтай харилцах эрхгүй бөгөөд Хятад улс үүнийг хүлээж авах ч үгүй. Хятад улстай харилцахдаа харилцан итгэлцсэн үндсэнд тулгуурласан байх хэрэгтэй гэжээ.